Жирийн хүмүүсийн олсон хосгүй үнэ цэнэтэй түүхэн дурсгалууд

Эртний үнэт олдворуудыг зөвхөн эрдэмтэд, археологичид олж нээдэг гэвэл эндүүрэл. Үнэн хэрэгтээ энгийн хүмүүс ч санамсаргүй байдлаар шинжлэх ухааныг гайхшралт автуулах үнэт олдвор олсон тохиолдол цөөнгүй бий. Ингээд энгийн хүмүүсийн нээж илрүүлсэн хосгүй эд зүйлстэй танилцацгаая. 

Жирийн хүмүүсийн олсон хосгүй үнэ цэнэтэй түүхэн дурсгалууд
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Лицейн туурь

Аристотель МЭӨ335 оны үед өөрийн сургуулийг байгуулж Лицей хэмээн нэрлэсэн байна. Олон зуун жилийн хугацаанд тус сургуулийн барилга сүйрч үгүй болсон бөгөөд археологичид огт олж чадахгүй байжээ. Гэтэл Лицейг орчин үеийн урлагийн музейг барих гэж байсан энгийн барилгачид олсон байна.

Лицейн туурь

2 Хятадын занданшуулсан шарил

2011 онд Тайжоу дахь зам өргөтгөлийн ажлыг хийж байсан ажилчид 2 метр орчмын гүнд нэгэн хатуу биетэд тулсан байна. Ингээд тэд түүхэн дурсгалт зүйлийг олсон болохоо ойлгож, археологичдыг дуудсан аж. Газар доор Хятадын эрт дээр үеийн занданшуулсан шарилтай авс байсан гэнэ.

Хятадын занданшуулсан шарил

3 Венусын баримал

Дэлхийн хамгийн алдартай баримлуудын нэг нь болох Венусын баримлыг грекийн Милос арал дээрээс олсон байна. Харин энэхүү баримлыг байшин барихын тулд гантиг чулуун хавтан хайж байсан тариачин олжээ. Дараа нь уг баримал археологичдын гарт орж, музейд шилжсэн аж.

Венусын баримал

4 Доргоны олсон булш

Энэ тохиолдолд нээлтийг хүн бус харин дорго хийсэн байна. Уг дорго нь германы Штолп хотод амьдарч байсан бөгөөд өөрийн үүрийг томруулж газар ухаж байхдаа хүний цогцосны ясыг шидсэн аж.  Энэ нь цагдаа нарын анхаарлыг ихээхэн татсан бөгөөд мөрдлөг хийсний үр дүнд уг яснууд эртний хүний үлдэгдэл болохыг мэдсэн тэд эрдэмтдийг дуудсан байна. Доргоны үүрний ойролцоо XII зууны үеийн булш олдсон бөгөөд энэ нь өдгөө Бранденбургт оршдог гэнэ. 

Доргоны олсон булш

5 Фаберже-ийн цэрэг

Жорж Дэвис гэх иргэнийг нас барсны дараа түүний хамаатнууд өв хөрөнгийг нь хувааж байх үедээ нэгэн хайрцагтай тоглоомон цэрэг олжээ. Энэхүү цэргийг Дэвис 1934 онд худалдаж авсан бөгөөд үүнээсээ хойш ганц ч дурсаагүй мартсан аж. Эртний өв хөрөнгө судлаач уг цэргийг 1912 онд Николай II-ын захиалгаар түүний эхнэр Александра Федоровнад зориулж Карл Фабержегийн хийсэн ховор бүтээл болохыг хэлжээ. Нийт 50  ширхэг жижиг цэрэг олдсон бөгөөд Дэвисын өв залгамжлагчид дуудлага худалдаагаар цэргээ 5,2 сая доллараар зарсан байна.

Фаберже-ийн цэрэг

6 Хильдерикийн үнэт эдлэл

1653 оны 5-р сарын 27-нд газар ухагч Эдриен Квинкин Францын Сент- Брис \одоогийн Турн\ сүмд ажиллаж байжээ. Түүний ухсан нүхнээс гарч ирж буй шороон дотор алтан зоос байгааг Эдриен харсан байна. Гэтэл Квинкин франкчуудын удирдагч Хильденик I-ийн булшийг олсон байсан бөгөөд МЭӨ481 -р зууны үед түүнийг Турнд оршуулсан аж. Алтан зоосноос гадна тэрээр булшин дотроос их хэмжээний овоолсон алтыг олжээ.

Хильдерикийн үнэт эдлэл

7 Ансель Адамсын негатив зураг

2000 онд Рок Норсижен Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хуучин шилэн негатив зургийг 45 доллараар худалдаж авсан байна. Олон жилийн дараа тэрээр энэхүү шилэн негатив бүтээгчийн талаар бодож эхэлсэн бөгөөд Йосемитад амьдарч байсан Америкийн алдарт гэрэл зурагчин Ансель Адамс бүтээсэн байх магадлалтай хэмээн таамаглажээ. Үнэхээр энэхүү зургийн эзэн Адамс байсан бөгөөд хожим нь Норсижен эдгээр зургуудыг 200 сая доллараар зарсан аж.

Ансель Адамсын негатив зураг

8 Намгийн тос

Намгийн тос нь Ирландын хүлэрт намагтай газраас олдог тослог бодис бөгөөд эрдэмтдийн хувьд нэн үнэтэй олдворт тооцогддог. Учир нь эрт дээр үед намгийн тосыг бурханд өргөл өргөх зориулалтаар ашиглаж байснаас гадна, хамгийн тансаг хоолны төрөлд багтаж байв. 2016 оны 6-р сард намаг зүсэгч 10кг гаруй намгийн тос олсон бөгөөд уг тос нь намагт 2000 гаруй жил хадгалагдсан байсан гэнэ. Археологичид  энэхүү тос гайхалтай сайн хадгалагдсан, бүр идэж ч болохоор байна гэжээ. Гэхдээ мэдээж хэн ч азаа үзэж намгийн тосыг амсахыг хүссэнгүй.

Намгийн тос

9 Хятадын хааны ваар

Британид ах дүү хоёр эцэг эхийнхээ гэрт цэвэрлэгээ хийж байгаад Хятад шаазангаар хийсэн мэт хагас метрийн ваарыг олжээ. Уг ховор олдвор нь  XVIII зууны үеийн Чин гүрний эзэн хаан Цянлунгийн өмч байв. Дараа нь энэхүү шаазан ваарыг дуудлага худалдаан доруулж 88 сая доллараар худалдсан нь Хятадын эртний эдлэлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн олдвор болжээ. 

Хятадын хааны ваар

10 Эртний Ромын тохилог байшин

Италийн нэгэн иргэн өөрийн сонирхолдоо хөтлөгдөж амьдарч буй хотоо Google Earth дээр судалсан бөгөөд зууван хэлбэр бүхий барилга мэт зүйлийн буйрийг олж харсан байна. Ингээд тэрээр скриншот хийж зургийг өөрийн блогтоо нийтлэж, археологичдыг дуудсан аж. Тэд залуугийн тэмдэглэсэн газар малтлага хийснээр газар доор буй эртний Ромын барилгыг олж илрүүлсэн гэнэ.

Эртний Ромын тохилог байшин

11 Хааны тамга

1784 онд японы тариачин будааны талбай дээрх усалгааны сувгийг цэвэрлэж байхдаа цэвэр алтаар хийсэн тамгыг олсон байна. Тэрээр уг тамгыг нутгийн эрдэмтэнд аваачиж өгөхөд эрдэмтэн тамгыг түүхэн дурсгалт зүйл болохыг хэлсэн байна.  МЭӨ57 оны үед япон болон хятадын удирдагчид анх удаа уулзаж байхад Хятадын хаан Гуанву уг тамгыг японы хаанд бэлэглэж байсан гэнэ.

Хааны тамга

12 Дундад зууны үеийн зүүлт

Хертфордширын гэрийн эзэгтэй хүүгийнхээ хамтаар металл хайгчаар хөрш талбайгаа судлаж эхэлсэн байна. Ийнхүү хайгуулын үеэр тэр 10 см-ийн гүнд XV зууны үед хамааралтай алтан кулон олжээ.  Эртний үнэт эдлэл цуглуулагчид уг кулоныг 300 000 доллараар үнэлсэн гэнэ.

Дундад зууны үеийн зүүлт

13 Алтан Будда

1935 онд буддын сүмийнхэн төдийлөн үнэд хүрэхгүй шашны зүйлс хадгалагдаж байсан гипсэн Буддагийн барималыг барилгын хананд шахахын тулд хэд хэдэн ажилчдыг түрээслэсэн байна. Барималыг зөөх явцад ажилчдын нэг нь түүнийг унагажээ. Гипсний хэсэг хугаран унахад ажилчид гипсэн дотор алт гялалзаж байгаа болохыг харсан гэнэ.  Ингээд тэд үлдсэн гипсийг хагалаж, дотроос цэвэр алтан барималыг олсон аж.  Харин өнөөдөр энэхүү алтан бурхан сүмийн үзмэрийн хэсэгт байрлах бөгөөд дэлхийн хамгийн том алтан Буддагийн тоонд багтдаг.

Алтан Будда

14 Газар доорх хот

Туркийн барилгачид Невешир тосгоны хуучирсан барилгуудыг нураах явцдаа 100 метрийн гүнд эртний хот байгааг олж илрүүлсэн байна. Эрдэмтэд одоог хүртэл энэхүү эртний хотын талбайн хэмжээг тодорхойлж чадахгүй байгаа бөгөөд ойролцоогоор хагас километр квадрат гэж үнэлжээ.

Газар доорх хот

15 Коста-Рикагийн чулуун бөмбөг

Коста Рика дахь Диквис голын ойролцоо гадил жимсний модны доорх ширэнгэн ойг цэвэрлэж байх үед ковш бульдозер нь нэгэн хатуу зүйлд тулсан бөгөөд энэ нь чулуун бөмбөлөг байсан гэнэ. Чулуун бөмбөлөг үүссэн хугацааг эрдэмтэд одоог хүртэл тодорхой тогтоож чадаагүй ч ойролцоогоор XIV зууны сүүл XV зууны эхэн үед буюу колумбийн өмнөх соёл иргэншлийн үед хамааралтай гэсэн байна. Орчин үед энэхүү чулуу нь Коста-Рикагийн эртний түүхэн дурсгалуудын хамгийн чухал зүйлсийн нэг аж.  

Коста-Рикагийн чулуун бөмбөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()