Санаанд оромгүй ажил хийдэг халуухан орос бүсгүй

1930, 40-өөд оны үед социалист орнуудад "Тракторчин бүсгүйчүүд" гэх нэршил эрчимтэй тархаж байлаа. Учир нь дайны үед эрчүүдийн хомстол үүсэж, бүсгүйчүүд тариалангийн талбайд трактор жолоодохоос өөр аргагүй болсон байна. Тухайн үед энэ эрэгтэй хүний хийх ажил гэж ялгах боломж байгаагүй учир хүн бүр л чадах зүйлээ хийж байв. 

Санаанд оромгүй ажил хийдэг халуухан орос бүсгүй
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Хэсэг хугацааны дараа трактор жолоодох нь буцаад эрчүүдийн мэргэжил болсон ч 2021 оноос эмэгтэйчүүд дахин хөдөө аж ахуйн машин механизмын жолооны ард албан ёсоор суух боломжтой болох аж.  "Хүсэл байвал сэрээгээр ч шөл ууж болдог" гэдгийн адилаар Оросын үзэсгэлэнт бүсгүй Наталья Ченчикова хорио цээрийг үл тоож, тракторын жолооны ард сууснаар “хамгийн үзэсгэлэнтэй тракторчин бүсгүй” гэх нэр зүүжээ. 

Тэрээр Краснодарт төрж өссөн бөгөөд эцэг эх нь фермерүүд юм. Наташа бусад хүүхдүүдийн адил компьютер тоглоом тоглож, төгөлдөр хуур дарж байсан ч бүсгүй программист болохыг мөрөөдөж байжээ. Эцэг эх нь программист болохыг нь үгүйсгэж байгаагүй ч аав нь бага байхаас нь хуульч эсвэл эдийн засагч болгохыг ятгаж байсан байна. Аав нь тосгоныг орхиж, хотод амьдрах хэрэгтэй гэж үзэж байжээ.

Наташаг хамгийн анх тракторын жолооны ард аав нь суулгасан байна. Тухайн үед тэрээр маш жаахан байсан учир тракторын арааг 1-т хийж өгснөөр тэрээр аяархан явж, тарвас усалж эхэлжээ.

Дунд сургуулиа төгссөнийхөө дараа Наташа эдийн засагчаар суралцаж, их сургуулиа арай гэж дүүргэсэн байна. Сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр нягтлангаар ажиллаж эхэлсэн ч 24 насандаа тэрээр энэ түүний хийх ёстой ажил биш гэдгийг ойлгосон байна. 

Ингээд 24 насандаа бүсгүй ажлаасаа гарч, хөдөө аж ахуйн техникумийн тракторын жолоочийн ангид суралцжээ. Эмэгтэй хүнд машин  механизмын жолоочийг албан ёсоор ажилд авч болохгүй учир тэрээр “трактораар үйлчилгээ үзүүлдэг” хувиараа хөдөлмөр эрхлэгч болж, төрийн хоригийг тойрч гарч чадсанаар эцэгтээ тусалж эхэлсэн байна.

Хэдийгээр энэ ажил романтик биш ч Наташа тракторын жолооны ард суухдаа жаргалтай байдаг гэнэ. Тэрээр долоо хоногт нэг удаа амардаг ч борооны улиралд мэдээж илүү олон хоногоор амарна. Түүний хийж буй ажил тийм ч хялбар ажил биш. Тогтмол чичиргээтэй замаар явж, хүнд зүйл өргөх хэрэгтэй болно. Хамгийн гол нь хэт халуун үед ажиллах ихээхэн хүндрэлтэй байдаг гэнэ.

Мэдээж, эдийн засгийн мэргэжлээ тэр мартаагүй учир гэр бүлийнхээ ферм дээр нягтлан хийдэг аж.  Нягтлан болон тракторчны ажил хийснээр бүсгүй ердөө 30 мянган рублийн цалин авдаг байна.

Наташа үзэсгэлэнтэй бүсгүй бүх зүйлийг үзэсгэлэнтэйгээр хийж чадна гэдгийн баталгаа болж байна.

Наташа бол үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд ч эрчүүдээс дутахааргүй ажиллаж чадна гэдгийн нэгэн баталгаа болсон үзэсгэлэнт бүсгүй юм. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()