Гарын арьсны хуурайшилтыг багасгах шилдэг 5 арга

Бид бүхий л зүйлсэд гараараа хүрч, тэмтэрч үздэг тул гар хуурайшиж, арьс цочирдох гэдэг байдаг л зүйл болсон. Ялангуяа гараа хэтэрхий савандаж угаах, эсвэл хэт их гар ариутгагч хэрэглэснээс үүдэн гар улам хуурайшиж байгаа энэ үед гэрийн нөхцөлд гарын арьсаа хэрхэн зөв арчлилж, зөөлөн, булбарай арьстай болох талаар зөвлөгөөг хүргэе.

Гарын арьсны хуурайшилтыг багасгах шилдэг 5 арга
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Гараа угаасны дараа байнга чийгшүүл

Гар угаасны дараа арьс 60 секундын турш чийгээ алддаг тул гараа угаасны дараа шууд чийгшүүлэх тос хэрэглэх хэрэгтэй. Гар нойтон, чийглэг байх нь чийгийг улам багасгадаг учир зөв найрлагатй, тосон суурьтай, өтгөн тос сонгож хэрэглэхийг зөвлөе. Петролатум, диметикон болон төрөл бүрийн цөцгийн тосны агууламжтай тос нь чийгийг хадгалж, гиалуроны хүчил болон глицерин нь сайн чийгшил өгдөг.  Гараа угаасны дараа  нойтон дээр нь лосьон  эсвэл гарын тос түрхээрэй. Тос шингэж, гараа хаттал юунд ч хүрч болохгүй.

Гараа угаасны  дараа байнга чийгшүүл

2 Оройн арчилгаа хамгийн чухал

Оройн цагаар гараа арчилж, чийгшүүлэх нь хуурайшилтыг арилгаж, чийгийг хадгалах хамгийн тохиромжтой цаг юм. Оройн цагаар гараа арчилснаар хэрэглэсэн бүтээгдэхүүн гаранд удаан  тогтож, үр дүнгээ маш сайн өгдөг.

Унтахын өмнө гараа угаасны дараа гарын тос эсвэл лосьоноо түрхэнэ. Кокосны тос, жожоба, эсвэл зуун настын хандтай гель зэрэг байгалийн  гаралтай чийгшүүлэгч агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл бүр сайн. Мөн гараа чийгшүүлсний дараа зөөлөн, хөвөн бээлий өмсвөл илүү үр дүнтэй.

Оройн арчилгаа хамгийн чухал

3 Арьсаа гуужуулахаа битгий мартаарай

Арьсыг гуужуулах нь үхэжсэн эсүүдийг арилгаж, арьсыг нөхөн төлжүүлэн, тос, лосьоныг арьсанд илүү шингээхэд тусална. Зарим хүмүүс долоо хоногт 1-2 удаа гуужуулахад хангалттай гэж үздэг. Гэхдээ хэрэв таны арьс улайж, хуурайшин, загатнаж, үрэвссэн бол арьсаа гуужуулахын өмнө эхлээд арьсаа эмчлээрэй.

Зөвлөгөө : 2 халбага кокосын тос дээр 2 халбага элсэн чихэр нэмж хутгана. Тосоо гарандаа түрхээд, 1 минут массажлан, усаар угаана. Усан үзмийн үрийн тос, жожоба зэрэг өөрийн хэрэглэдэг бүх төрлийн тос дээр элсэн чихэр нэмж болох ба E амин дэм нэмээд хэрэглэвэл бүр үр дүнтэй.

Арьсаа гуужуулахаа битгий мартаарай

4 Гараа сайтар норгож чийгшүүлж болно

Гараа их усаар сайн норгож чийгшүүлэх нь хуурайшилтыг арилгаж, чийг өгөх бас нэгэн үр дүнтэй арга юм. Гараа бүлээн усаар сайн норгож чийгшүүлснийхээ дараа зориулалтын гарын тос, лосьоноо түрхээрэй.

1 аяга нунтагласан овьёосонд 3 халбага оливийн тос хийж хутгаад бүлээн усанд хийж холино. Овьеостой бүлээн усанд 10 минут гараа байлган, гүн чийгшүүлээрэй. Оливийн тос нь Е амин дэмийн агууламжтай тул арьсыг бохирдол, халдвараас хамгаалж, арьсыг маш сайн чийгшүүлж өгдөг.

Гараа сайтар норгож чийгшүүлж болно

5 Гараа зөв угааж хэвшээрэй

Гарыг олон дахин угааснаар гар улам хуурайшиж, арьс цочир болдог. Мөн pH-ийн түвшин хэт их, буруу бүтээгдэхүүн сонгож, гараа буруу угаах нь арьсыг гэмтээж, улам үрчгэр, хуурай болгодог. Халуун ус нь арьсыг улам хуурайшуулж, микробын эсрэг үзүүлэх нөлөө нь ч бага байдаг учир хүйтэн эсвэл бүлээн усаар гараа угааж байгаарай. Гарын саван pH-ын түвшин өндөртэй, арьсыг хуурайшуулах гол бүтээгдэхүүн болдог учир чигшүүлэгч шингэн саван сонгож хэрэглээрэй. Гараа хатаахдаа хаттал нь алчуураар арчих биш харин өөрөөр нь шингээж, хатааж байгаарай.

Гараа зөв угааж хэвшээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()