Ялагдсаныхаа төлөө хатуу шийтгэл амссан хөлбөмбөгийн багуудын түүх

Ямарваа нэгэн улс үндэсний шигшээ баг тэмцээнд хожигдож, ялагдал хүлээх мөчид шүтэн бишрэгчид төдийгүй тамирчид өөрсдөө ч сэтгэл дундуур үлддэг. Тэгвэл улс орнуудын удирдлагууд ялагдсан хөлбөмбөгийн багийн тамирчид болон дасгалжуулагчид санаанд оромгүй шийтгэл оногдуулдаг байна. 

Ялагдсаныхаа төлөө хатуу шийтгэл амссан хөлбөмбөгийн багуудын түүх
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хойд Солонгос

2010 онд Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Хойд Солонгосын баг хэсгээс гарч чадаагүй учир үндэсний багийн ерөнхий дасгалжуулагчийг баривчилсан байна. Удирдлагуудын тушаалаар Ким Чен Хуныг хорих ангид хорьж, өдөрт 14 цагийн турш биеийн хүчний ажил хийлгэжээ. 

Хойд Солонгосын баг хэсгийн тоглолтдоо Португалд 0:7-оор хожигдсон бөгөөд үүнийг Хойд Солонгосын удирдагч дасгалжуулагчийн хийсэн гэмт хэрэг хэмээн хүлээн авсан аж. Ингээд Ким Чен Хун энэ алдааг өөрийн хувийн алдаа хэмээн хүлээн зөвшөөрч, хөлбөмбөгчдийг үхлээс аварсан байна.

1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Хойд Солонгосын баг тэмцээний шөвгийн найм хүртэл явж чадсан боловч мөн л хожигдсон учир довтлогчоос бусдыг нь хорих анги руу явуулсан гэсэн баримт бий.

Хойд Солонгос

2 Хятад

2013 онд Хятадын хөл бөмбөгийн баг Тайландад 1:5-аар хожигдсон байна. Тэднийг улсаа ичгэвтэр байдалд оруулсан хэмээн үзсэн шүтэн бишрэгчид хөлбөмбөгчдийн суусан автобусыг хашиж, тэднийг муу муухай үгээр хараасан аж. Автобус зам руу арай гэж гарах үед үймээн самуун улам л дэгджээ.  

Энэ бүх зүйл коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний 60 насны ойн баярын үеэр тохиолдсон байна. Улмаар улсын удирдлагууд хөл бөмбөгийн холбооны учрыг олох хэрэгтэй болохыг ойлгожээ.

Ингээд Хятадын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болон шигшээ багийн хуучин ахлагч нар 10.5 жилийн хорих ял авсан байна. Үүнээс гадна 4 тамирчин 6 жилийн хорих ял, их хэмжээний торгууль төлөх хэрэгтэй болсон гэнэ. 

Хятад

3 Нигери

Нигерийн ерөнхийлөгч Гудлак Жонатан Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дууссаны дараа улсынхаа хөл бөмбөгт томоохон өөрчлөлт хийхээр болжээ. Тэрээр үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийнхныг ойрын 2 жилд тэмцээнд оролцохыг хориглосон байна.

Нигеийн баг Аргентинд 0:1, Грект 1:2 харьцаатай хожигдож, Өмнөд Солонгостой 2:2 харьцаатай тэнцээд хэсгийн сүүлийн байраар тэмцээнээ өндөрлүүлсэн юм. 

Нигери

4 Эль Сальвадор ба Хондурас

Эль Сальвадор улсын шигшээ баг мөнхйин өрсөлдөгч Хондурас ын багт хожигдсоныхоо дараа жинхэнэ дайны байдлаар хариугаа авчээ. багийнхан хоорондоо сарын турш өрсөлдөж 1970 оны дэлхийн аваргад оролцох эрхээ авахын тулд хоёр орны шигшээ баг 2 тоглолт хийх хэрэгтэй болсон. Тус бүрийнх нь талбай дээр болсон 2 тоглолт хоёулаа олон хүний амь насанд хүрсэн үймээн самуун болж дууссан байна.

1969 оны 6-р сарын 24-нд Эль Сальвадор бүр зэвсэгт хүчнээ хөдөлгөж эхэлсэн бөгөөд 6 хоногийн үргэлжилсэн мөргөлдөөнд хоёр талаас хэдэн мянган хүний хохирол амсчээ.

Эль Сальвадор ба Хондурас

5 ЗХУ

1952 оны Олимпийн үеэр ЗСБНХУ болон Югославын баг учраа таарсан бөгөөд энэ тоглолтоор Иосиф Сталин Югославын удирдагч Иосид Броз Титог "сургаад өгөхөөр" төлөвлөж байв.

Тоглолт 5:5 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд хоёр дахь тоглолт Тампер хотод болсон байна. Харин энэ тоглолтод Зөвлөлтийн тамирчид 3:1-ээр хожигджээ.

Ингээд тэд эх орондоо эргэж ирээд 2 төрлийн шийтгэлтэй тулгарчээ. Нэг нь хөлбөмбөгийн шигшээ багийг тараах, нөгөө нь багийн зарим гишүүд болон дасгалжуулагч Борис Аркадьевын спортын мастер цолыг хураах байлаа.

ЗХУ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()