Байгаль орчинд хамгийн ээлтэй дэлхийн 10 улс

Жил бүр улс орнуудын байгаль орчны бодлогын хэрэгжилт, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж буй үйл ажиллагааг үнэлдэг "Байгаль орчны гүйцэтгэлийн индекс"-ээр 2018 онд АНУ нийт 100 онооноос 71,19 оноо авч 180 орноос 27-д эрэмбэлэгджээ. Дэлхийн томоохон гүрний нэг АНУ-ын өмнө жагссан 26 улс бидний хийж чадаагүй юуг хийсэн бол? Ингээд байгаль орчны бодлогоо амжилттай хэрэгжүүлэхээс гадна иргэдийнхээ хариуцлагыг нэмэгдүүлж, төрийн бодлогоо чанд мөрдүүлж чадсан байгальд ээлтэй шилдэг 10 орныг танилцуулж байна. 

Байгаль орчинд хамгийн ээлтэй дэлхийн 10 улс
Хаах
Сурталчилгаа

10 Финлянд

2016 онд Финлянд улс Байгаль орчны гүйцэтгэлийн индексээр тэргүүн байранд жагсаж байсан. Хэдий эхний байраа алдсан ч тус улсаас суралцах зүйл их бий. Финлянд нь Европын хамгийн цэвэр агаартай улс юм. Газар нутгийн 70 хувийн ой мод эзэлдэг учир утаа бохирдолгүй байдаг ба цэвэр усны хангамж ч сайн. 2030 он гэхэд нийт тээврийн хэрэгслийн 10 хувийг цахилгаан автомашин эзэлнэ гэж үзэж байгаа. Үүнээс гадна унадаг дугуй, явган зорчигчдын тоог нэмэгдүүлэх ба ингэснээр нүүрстөрөгчийн ялгаруулалт болон импортын нефть буурна гэж тооцоолж байна.

Финлянд

9 Ирланд

Ирланд улс энэхүү жагсаалтад багтсан нь ердөө ч аз биш бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад засгийн газар ард иргэд хамтран амжилттай ажилласны үр дүн юм. Европын Комисс  "Ирланд улс 2019 оны байгаль орчинд ээлтэй, ногоон тив болох зорилтод хүлээсэн үүрэг амлалтаа амжилттай биелүүлж, нүүрсхүчлийн хий ялгаруулдаг тээврийн хэрэгслийн татвар, нүүрсний татварын бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлсэн" гэжээ. Ирланд улсын хэрэгжүүлсэн Хог хаягдлаас сэргийлэх үндэсний хөтөлбөр нь иргэдэд дахин боловсруулагдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх тойрог эдийн засгийг хэрхэн жолоодох талаар, хэрхэн хог хаягдлыг дахин боловсруулж, байгальд ээлтэй амьдрах талаар мэдээлэл хүргэхэд чиглэсэн.  Түүнчлэн Ирландын Тогтвортой Эрчим Хүчний Агентлагийн (SEAI) 2019 оны тайланд дурдсанаар Ирланд улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахад ихээхэн анхаарч байгаа. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний бараг 90 хувь нь салхи, хатуу биомасс, шингэн био түлшнээс гардаг. Улсын нүүрсхүчлийн хий ялгаруулалт үнэмлэхүй буурсан нүүрстөрөгч ялгаруулдаг тээврийн хэрэгслийн 70 хувийг арилгасантай тэнцэнэ. Мөн 2017 онд цахилгаан тээврийн хэрэгслийн хэмжээ 64 хувиар нэмэгдсэн гэжээ.

Ирланд

8 Австри

Австри улс нь хог хаягдал, химийн бодисын (пестицид, бордоо гэх мэт) хэрэглээнд хатуу жишиг тогтоодгоос гадна органик газар тариаланд ихээхэн анхаарлаа хандуулдаг. Хөдөө аж ахуйн салбарын 16,2 хувь, нийт газар тариалангийн 19,2 хувийг органик газар тариалан, хүнс үйлдвэрлэл эзэлдэг. Органик тариалан эрхлэхийн тулд тариаланчид хиймэл бордоо ашиглахгүй байх, хог хаягдлыг дахин боловсруулах гэх мэт тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Харин АНУ-ын газар тариалангийн талбайн 1-ээс багагүй хувь нь л органик байдаг гэж Pew судалгааны төвөөс мэдээлжээ. Түүнчлэн Австри улсад генийн аргаар боловсруулсан хоол хүнс үйлдвэрлэхийг хориглодог.

Австри

7 Люксембург

Люксембург улс Байгаль орчны гүйцэтгэлийн индексээр 79,12 оноо авч 7-рт жагсжээ. Тогтвортой засаглалын шалгуур үзүүлэлтээр Люксембург улс 2017 онд гүний усны бохирдлыг бууруулж, цэвэршүүлж буй тариаланчдад усны сангаас мөнгөн дэмжлэг хүртээх төслийг санаачилсан.  Түүнчлэн ус хамгааллын бүс байгуулж, 5 жилийн дотор 10 байгууламж байгуулсан бол өдгөө ус хамгаалах 24 байгууламжийн барилгын ажил амжилттай явагдаж байна. Байгальд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлж, Люксембургийн экосистемийг сэргээх зорилгоор Үндэсний байгаль хамгааллын төлөвлөгөөг хэрэгжүүлсэн.  Улсын томоохон зам дагуу байгалийн орчинг бий болгож, техник, технологийн байгууламжийг бууруулан, ургамал ус, амьтдыг нүүлгэх замаар усан хангамжийг бий болгоно хэмээн Европын биологийн мэдээллийн систем мэдээлжээ.

Люксембург

6 Их Британи

Их Британи улс Байгаль орчны гүйцэтгэлийн индексээр өндөр үнэлгээ авсан нь хуванцрын хэрэглээг хязгаарласантай холбоотой. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээлснээр 2018 онд Хатан хаан Элизабет хааны удмын мэдлийн нутгуудад хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглож, байгальд задардаг био бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгожээ. Гэхдээ энэхүү ажил нь  хааны эрх мэдлийн нутгуудаас эхлэн улам өргөжиж, ихэнх ресторан, хүнсний сүлжээ дэлгүүрүүд хуванцар хэрэгсэл нийлүүлэхээ больж, байгалийн, цаасан бүтээгдэхүүн борлуулж, хэрэглэж эхэлсэн байна. Англид бусад улсууд ч энэхүү санаачлагыг хэрэгжүүлэн, байгальд ээлтэй улс орон болох ажилд оролцжээ. Шотланд улс хуванцар эдлэлийн хэрэглээг хориглосон Их Британи дахь анхны гишүүн орон юм. Эдгээр орнуудад хувийн эд зүйлс, хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүний сав баглааг үйлдвэрлэхэд ч хуванцар материал ашиглахаа больжээ. Түүнчлэн засгийн газар түлшээр ажилладаг бус, цахилгаан тээврийн хэрэгсэл хэрэглэхийг уриалжээ. Хэрэглэгчдэд  бага утаа ялгаруулдаг машин, мотоцикл, мопед, фургон, такси, том оврын ачааны машин худалдан авахад нь хөнгөлөлт, буцалтгүй тусламж олгож эхэлсэн байна.

Их Британи

5 Швед

1990-ээд оноос эхлэн Швед улс байгальд ээлтэй бодлого, шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж ирсэн. Өдгөө Швед дэх орон сууцны оршин суугчдын 80 гаруй хувийн халуун ус, халаалт нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж буй халаалт, дулааны  онцгой нөхцөлөөр хангагддаг байна. Шведийн Кронобершг мужийн Växjö хот бол Европын хамгийн ногоон хот юм. Тус хот халаалтын төвлөрсөн системтэйгээс гадна хотын байгууламжийн ихэнх барилга эрчим хүчийг хэмнэж, модоор хийгдсэн ба хотын цахилгаан эрчим хүчний тал хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авч, нийтийн тээвэр нь био хий (хүнсний бүтээгдэхүүн, хог хаягдлыг боловсруулж гаргадаг) ялгаруулдаг. Шведийн бусад хотуудад хүний биеийн дулаан, цахилгаан хэрэгсэл, нарны туяаг эрчим хүч болгон ашигладаг. Стокгольмын Төв станцад өдөр бүр 250,000 гаруй иргэний биеийн дулааныг эрчим хүч болгон хувиргадаг байна.

Швед

4 Мальта

Данийн Вант улсын адил Мальта улс нь ундны усны чанар, ус цэвэршүүлэх байгууламж, усны нөөцийн зохистой хэрэглээ зэргээрээ үлгэр жишээ байж үнэлэгдэн, 4-р байранд жагсжээ. Тус улс ундны усны хомстлоос үүдэн дусал ус бүрийг гамнан хэрэглэдэг. Европын Байгаль орчны агентлагын мэдээлснээр Дани улсад хур тунадас бага, өндөр температуртай учир байгалийн ус ширгэж, уурших замаар усны хомстол үүсэх аюул тулгараад байгаа учир  дотоодын усны хэрэглээг багасгахын тулд  усны үнээ нэмсэн. Зах зээл өөрөө иргэд хэр их ус хэрэглэж байгааг үргэлж хянаж байгаа. Жишээлбэл, хэрэгцээгүй их ус зарцуулдаг суултуур, угаалгын машин, автомат аяга таваг угаагч зэрэг хэрэгцээгүй их ус зарцуулдаг бүтээгдэхүүний хэрэглээ багассан нь иргэд байгаль орчинд ээлтэй хандаж байгаагийн илрэл хэмээжээ. Мальтаг өндөр үнэлгээ авахад хүргэсэн байгаль орчны зохистой бодлого бол  "Эрчим хүч, уур амьсгалын бодлого 2030" , "Уур амьсгалын тухай хууль" , "Нүүрстөрөгчийн хэрэгцээг бууруулах стратеги" зэрэг юм. Эдгээр бүх баримт бичиг нь иргэд болон засгийн газрын хамтын ажиллагаагаар уур амьсгалын өөрчлөлтийг намжааж, байгаль орчинг илүү таатай болгоход чиглэсэн.

Мальта

3 Дани

Данийн гүний ус бол дэлхийн хамгийн цэвэр усны нэг юм. Данийн байгаль орчин хамгааллын агентлагийн мэдээлснээр энэ нь бохир усыг цэвэршүүлж, усны орчинг хамгаалах 1000 гаруй ус цэвэршүүлэх байгууламжийн үр дүн гэжээ. Данид бусад улсуудтай харьцуулахад усны  үнэ өндөр байдаг ч энэ тийм ч муу зүйл биш. Усанд өндөр үнэ тогтоох нь иргэд ус хэт их хэрэглэх, цэвэр усны эргэлтийг алдагдуулахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга.  Тус улсын нийслэл Копенхаген хот нь дэлхийн хамгийн ногоон хот. Үзэсгэлэнт байгалийн тогтоцоос эхлээд "CopenHill" цахилгаан станц хүртэл бидэнд энэхүү байгальд ээлтэй хотоос суралцах зүйлс их бий. "GopenHill" цахилгаан станц нь хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэж, олон мянган айл өрхийг гэрэл гэгээтэй, дулаан байлгах эрчим хүчний цогц шийдэл юм. Үүнээс гадна  Копенхаген  хот нь иргэддээ байгальд ээлтэй нийтийн тээврийг санал болгодог ба хотод зөвхөн цахилгаан автобусаар үйлчилж,  хямд үнээр цахилгаан дугуй түрээслэх боломжтой. Мөн та усан зам дээр нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан завиар зугаалах боломжтой.

Дани

2 Франц

Байгаль орчны гүйцэтгэлийн индексээр 83,95 оноо авч Франц улс хоёрдугаарт жагсжээ.  2015  онд тус улс "Ногоон Өсөлтийг Дэмжих Эрчим Хүчний Шилжилт" хуулийн төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тогтоож, 2025 он гэхэд цөмийн эрчим хүчний ашиглалтыг 25 хувиар бууруулна гэжээ. Мөн  2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 42 хувиар бууруулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 32 хувиар нэмэгдүүлэн, шатахуун, түлшний хэмжээг 30 хувиар бууруулна гэсэн зорилт тавин ажиллаж байна. Харин 2050 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээг 50 хувиар бууруулж чадна гэж найдаж байна хэмээн тус улс мэдэгдсэн юм. Түүнчлэн Франц улс 2018 онд эрчим хүчийг үр ашигтай зарцуулах тухай жил бүрийн эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлж, өрөө жолоодлоготой, цахилгаан автомашин зэрэг байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл ашигласан иргэдээ урамшуулжээ. 

Франц

1 Швейцарь

Швейцар улс Байгаль орчны гүйцэтгэлийн индексээр 87,42 оноо авч 180 орноос тэргүүн байранд жагсжээ. Тус улсын ногоон эдийн засгийн бодлого нь байгалийн нөөцийн ашигтай хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, дахин боловсруулах системийн үр ашгийг амжилттай харуулж, хэрэгжүүлсэн тул  дэлхий дээрх хамгийн байгаль орчинд ээлтэй улсаар шалгарсан байна. Мөн Швейцар улсыг 100 хувийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, дэлхийн газар нутаг, далай тэнгисийн 50 хувийг хайрлан хамгаалж, нөхөн сэргээх, нүүрстөрөгчийн хэрэглээг багасгах хөдөө аж ахуйд шилжих "Нэг Дэлхий" зорилгод ирэх 30 жилийн дотор хүрнэ гэж үзжээ. Нүүрсхүчлийн хийг багасгахын тулд Швейцарчууд хүлэмжийн хийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд чигэлэн засгийн газар компани, хувийн хэвшилд ногдуулах нүүрсний татварын хэмжээ болон бензин, халаалтын үнийг нэмжээ. Үүнээс гадна  бохирдлыг бууруулахын тулд хөдөө орон нутгийг тэлж,  хотжилтыг хязгаарлан, Орон зайн төлөвлөлтийн хуулийн хэрэгжилтээр улсын байгалийн цэвэр, дагшин байдлыг хадгалж байна.

Швейцарь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()