Мадоннагийн залуу насны дурсамж, ховор зургууд

"American Bandstand" нэвтрүүлгийн үеэр дуучин бүсгүй нэвтрүүлгийн хөтлөгч Дик Кларкт хандаж, “Дэлхийг удирдах” хүсэлтэй байгаагаа хэлсэн бөгөөд энэ талаар гэрэл зурагчин Ричард Корман аль хэдийн мэдэж байжээ. Түүний шинэ хуурцаг худалдаанд гарахын сарын өмнө Корман ирээдүйн дуучин бүсгүйн хэд хэдэн гэрэл зургийг дарж, харин 2013 онд “Мадонна Нью-Йорк 83” номыг гаргасан байна.

Мадоннагийн залуу насны дурсамж, ховор зургууд

Тухайн үед Корман гэрэл зурагчин Ричард Аведоны шавь байсан бөгөөд сонгон шалгаруулалтын захирал болох ээж Кис Корманыхаа зөвлөсний дагуу Мадоннатай танилцсан аж. Кис Корман хамгийн анх дуучин бүсгүйтэй Мартин Скорсезийн “The Last Temptation of Christ” киноны сонгон шалгаруулалтын үеэр таарсан учир хүүгээ түүнтэй холбогдохыг зөвлөсөн байна.

Корман Мадоннагийн амьдарч байсан хот болох Lower East Side-д ирсэн бөгөөд бүсгүйн амьдарч буй байранд орохын тулд тэрээр төлбөртэйгөөр дуудлага хийх хэрэгтэй болсон байна. Хөршүүд нь Ричардыг хэн рүү ирсэн болохыг мэдэхэд бүх зүйл өөрчлөгдсөн гэнэ.

Мадонна мөнгөн тавган дээр түүнд кофе болон бохь өгсөн бол, Ричард камераа гаргасан юм.

“Би Мадоннаг маш ихээр хүндэтгэдэг бөгөөд түүнийг гайхалтай авъяастай гэж боддог. Гэхдээ би түүний галзуу шүтэн бишрэгч биш. Энэхүү номыг тухайн үеийн болон одоо цагийн хүндэтгэлд зориулж гаргасан. Хамгийн хачирхалтай  нь зураг бүрийг дөнгөж өчигдөр дарсан мэт санагдана” хэмээн гэрэл зурагчин тайлбарлажээ.

“Би түүний өрөвч байдал болон хөгжилтэй байдлыг ихээр үнэлдэг. Тэрээр миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй гоо үзэсгэлэнтэй. Тэр тухайн үеийн поп-соёлоос түрүүлж алхаж байсан ч хэн ч үүнийг мэддэггүй байсан. Тухайн цаг үеийн ээмгийг би одоо хаа сайгүй харж байна. Эдгээр хиймэл сувдыг ч би хаа сайгүй харах болсон.  Хар үсний уг. Одоо хүн бүр энэ загвараар үсээ будах болсон. Улаан уруул гэх мэт. Энэ бүх зүйл миний тархийг гашлахад хүргэж байна”.

Номдоо зориулж гэрэл зургаа ялгаж байх хугацаандаа Корман Мадоннагийн уруулныхаа дээр зурсан мэнгийг ажиглаж харсан бөгөөд 30 жилийн дараа ч энэ нь зурагчны санааг зовоож байсан юм. “Эхлээд би мэнгэний өнгийг огт ялгахгүй байсан юм. Харин удаан ажигласны эцэст нүдний будагны өнгөтэйгөө хослуулж чернилэн ягаан өнгөөр мэнгэ зурсан болохыг ойлгосон.  Түүний гутал, харц, задгай үс, жийнс гээд бүх зүйл нь төгс байсан.

Мадоннагийн амьдарч байсан гэрийн тагтан дээр.  Энэ нь Корманы дуртай зургуудын нэг гэнэ. “Тэр хүүхдүүдээс урам зоригийг авч,  харин хүүхдүүд түүнээс урам зоригийг авсан”.

“Харин энэ зурган дээр тэр хүүхдүүдэд анхаарал хандуулаагүй.  Тэр бүх анхаарлаа камерт, надад харуулсан”.

Мадонна Үнсгэлжингийн дүрийг бүтээсэн нь. Дэлхий ертөнц энэ дүрийг харж чадаагүй.

Lower East Side дахь ахмадын асрамжийн газрын хажууд. “Тэд биднийг хараад харь гаригийн хүмүүсийг харсан мэт гайхширсан” хэмээн гэрэл зурагчин хэлжээ.

Сэтгүүлийн зураг авалт.

“Тэрээр өөртөө маш хөгжилтэй ханддаг байсан бөгөөд ийм зүйлийг зөвхөн тэр л өмсөж чадна”.

“Түүнийг үүнээс илүү үзэсгэлэнтэй байсныг би санахгүй байна”.

“Тэр өөртөө итгэлтэй, тачаангуй ,эрч хүчтэй”.

Мадонна “Vision Quest” зураг авалтын үеэр, 1983 он. “Хэн ч түүнийг хэн гэдгийг мэдэхгүй байсан ч тэр бүгдийг гайхшруулж чадсан”.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()