Хүн төрөлхтнийг хөхүүл ханиаднаас салгасан эмэгтэйн түүх

Анагаах ухааны түүхэнд олон агуу эмэгтэйчүүд дурсагдан үлдсэн байдаг ч тэднээс Америкийн хүүхдийн эмч Лейла Денмаркийг онцлохгүй байхын аргагүй. Тэрээр 119 насалж, 19, 20, 21 гэсэн гурван зууныг туулж амьдрахдаа хүн төрөлхтнийг хөхүүл ханиаднаас салгаж чадсан юм.

Хүн төрөлхтнийг хөхүүл ханиаднаас салгасан эмэгтэйн түүх
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Лейла Денмаркийн үр хүүхэд, ач, зээ нар нь түүний урт насалсан нууц нь сайхан сэтгэл, эерэг хандлага, эрүүл хооллолт болон хамгийн чухал нь ажилдаа хайртай байсантэй нь холбоотой нэг дуу нэгтэйгээр хариулдаг. Урт удаан амьдрал нь удам дамжсан, эсвэл онцгой ген гэх мэтээс шалтгаалаагүй. 

Лэйлагийн аав 60 насандаа өөд болсон бол ээж нь дөнгөж 45 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Харин түүний нөхөр Денмарк 91 насласан нь тэрээр амьдралынхаа туршид эхнэрийнхээ үгийг сонсож, зөвлөгөөг нь дагадаг байсантай холбоотой гэж ойр дотныхон нь үздэг. Лейла Денмарк мэргэжлээ буруу сонгож, өөрийн дургүй ажлаа хийж, ямар ч итгэл найдваргүй байхаас өөр хүний насыг богиносгодог зүйл байхгүй гэж хэлж байжээ.

Тэрээр 1898 онд 12 хүүхэдтэй энгийн тариачны гэр бүлд мэндэлсэн. Өвөг дээдэс, эцэг эхийнх нь аль нь ч анагаах ухаанаар ажиллаж, мэргэшээгүй, бүр дээд боловсрол эзэмшсэн хүн ч цөөхөн байв. Лейла ч эмч болох сонирхолгүй, харин багш болох хүсэлтэй хүүхэд байжээ. Гэсэн ч хувь тавилан өөрөөр эргэж түүний сүйт залуу, ирээдүйтэй эдийн засагч Жон Денмарк Индонезийн Ява аралд ажиллахаар болсон учир хайртай хүнийхээ төлөө түүнийг дагаж явахаас өөр сонголт Лейлад үлдээгүй юм.

Гэхдээ Жонтой хамт явахын тулд Ява аралд эрэлттэй, өндөрт үнэлэгддэг мэргэжил сонгох хэрэгтэй болов. Тиймээс Лейла Жоржиа мужийн Анагаах ухааны коллежид элсэн оржээ. 20-р зууны үед анагаах ухааны мэргэжлээр ихэвчлэн эрэгтэй хүмүүс л суралцдаг байсан учир тэрээр анагаахын чиглэлээр сурж буй анхны эмэгтэй оюутан болсон байна.

Хүүхдийн эмч багш нартай адил хүүхдүүдтэй хамт ажилладаг болохоор Лейла багш болж чадаагүйдээ нэг их гуниглаж байсангүй. Сургуулиа төгссөний дараа Лейла нөхөр Жонийн хамтаар алс холын орныг зорин, хүнд хэцүү, эрс тэс уур амьсгалтай нутагт ажиллаж, үнэлж баршгүй их туршлага хуримтлуулжээ.

АНУ-д буцаж ирээд  хүүхдийн эмчээрээ үргэлжлүүлэн амрах ч завгүй ажилладаг болов. Нөхөр нь цаг наргүй ажилладаг эхнэрээ өрөвдөж, санаа нь зовж байсан ч найз нөхөдтэйгээ уулзаж, гал тогоо, гэрийн ажил хийх нь түүний ажил биш гэдгийг үргэлж мэддэг байлаа.

Шаргуу ажиллахын хажуугаар тэрээр Мэри Алис хэмээх хөөрхөн охин төрүүлж, гайхалтай сайн ээж болжээ. Гэвч охиныг дөнгөж 2 нас хүрэхэд Жоржиа мужид хөхүүл ханиад дэгдэж, охин ч тус өвчнөөр өвчилсөн байна. Хөхүүл ханиад нь агаар дуслын замаар дамжин халдварладаг ба удаан хугацаанд ханиалгах шинж тэмдэг илэрдэг. Жоржиа мужид мянга, мянган хүүхэд хөхүүл ханиадаар өвчилж, Лейлад өдөр ирэх тусам бие нь муудах охиноо асрахын хажуугаар олон мянган хүүхдүүдийн амийг аврах хүндхэн ажил оногдсон байна.

Насанд хүрсэн хүмүүс хөхүүл ханиадыг амархан давж, эдгэж байсан ч хүүхдүүдийн хувьд нөхцөл байдал илүү хүнд байлаа.  Харин Лейла болон түүнтай хамтран ажиллагсад гайхалтай богино хугацаанд хөхүүл ханиадыг эсэргүүцэх вакциныг гарган авч чаджээ. Вакцины ачаар дэлхийн олон мянган хүүхдийн амийг аварч  чадсаны нэг гол жишээ нь түүний охин Мэри юм. 

Энэхүү гайхалтай амжилтын дараа Лейла амралгүй харин ч илүү шаргуу хөдөлмөрлөсөн. Хөхүүл ханиадны эсрэг вакциныг улам сайжруулж, дэлхий даяар хэрэглэх зөвшөөрөл авахад 2 жилийг зарцуулжээ.

Хүн төрөлхтний төлөө хөхүүл ханиадыг оношилж, эмчлэн, дархлаажуулалтын вакцины судалгаа хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж, түүнд 1935 онд Анагаах ухааны Фишерийн шагнал олгожээ. Хорин жилийн дараа Лейла "Оны шилдэг эмэгтэй" цол тэмдгээр шагнагдсан байна. 87 насандаа тэтгэвэртээ гарч, нөхрийнхөө хамтаар Жоржиа мужийн Альфаретта хот руу нүүсэн. Гэсэн ч тэрээр зогсолгүй, шинэ нутагтаа  ажиллаж эхэлсэн. Харин 2001 онд 103 насандаа харааны бэрхшээлээс үүдэн ажлаа орхихоор өөр аргагүйд хүрчээ. Энэ явдлаас жилийн өмнө Лейла Денмарк Атланта дахь Эмори их сургуулийн хүндэт доктор цолыг хүртсэн юм.

Доктор Лейла Денмарк бүх амьдралынхаа турш анагаахын чиглэлээр ажиллаад завгүй байсан тул ердөө хоёр л ном бичиж амжжээ. 1971 онд бичигдсэн " Хүүхэд бүрт боломж олгох ёстой" хэмээх ном нь маш алдартай бөгөөд хэд хэдэн удаа хэвлэгдэж байв. Энэхүү номонд хүүхдийн эмчээр ажиллаж байхдаа сурж мэдсэн зүйлсээ бичсэн. 

Жишээлбэл үнээний сүүний ач тус, хүүхэд уйлах нь ямар нөлөөтэй болох талаар гэх мэт.  Хүүхдэд шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ ямар чухал болохыг онцолж, уйлах нь хүүхдийн уушгины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй хэмээжээ. Түүнчлэн эмнэлгийн байгууллагад 50 жил хийсэн ажиглалт, судалгааныхаа үндсэн дээр эхчүүдэд зориулж олон арван зөвлөгөөг хүргэдэг байсан ба эмэгтэйчүүд жирэмсэн үедээ  кофе уухаас зайлсхийх ёстой гэж байнга сануулдаг байв.

1990 онд нөхрөө өөд болсны дараа Лейла Денмарк Грекийн Афин хот руу нүүж, охин Мэри дээрээ очжээ. Энэхүү гайхамшигтай эмэгтэй 2012 оны 4-р сарын 1-ний өдөр 114 нас 2 сартайдаа таалал төгссөн байна.

 

Хүүхдүүдийг аврах нь түүний амьдралын хамгийн эрхэм зорилго бөгөөд Доктор Лейлагийн хийсэн бүтээл болгон үеэс үе дамжин,  өнөөг хүртэл анагаах ухаанд хэрэглэгдсээр байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()