Таныг өглөө кофеноос илүү сэргэг байлгаж чадах 5 зүйл

Хэдийгээр та амьдралаа кофегоор төсөөлж чаддаггүй байж болох ч цаг хугацааны эрхээр хэзээ нэгэн өдөр энэ зуршлаасаа салахыг хүсэх болно. Гэхдээ энэ нь тамхинаас гарахтай адил хэцүү зүйл бөгөөд кофег орлуулах, эрч хүч сэргээх зүйлийг олох шаардлага тулгарна. Тэгвэл бид танд эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүй кофег орлуулж болох гайхалтай зүйлсийг танилцуулъя.

Таныг өглөө кофеноос илүү сэргэг байлгаж чадах 5 зүйл
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хурц гэрэл

Хурц гэрэл нь хүнийг сэргээх үйлчилгээтэй байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ гэрлийн эх үүсвэр бүр өөр өөр үйлчилгээ үзүүлэх ч хамгийн тохиромжтой нь нарны гэрэл юм. Хэрвээ бүрхэг өдөр нойр тань хүрч байвал өрөөндөө (5000—6000 К) цагаан гэрлийг тавиарай.

Энэ төрлийн гэрлийг нэг минутын турш харахад нойрны даавар болох мелатонин ялгарахаа больдог аж. Мэдээж, хэтрүүлж болохгүй. Эс тэгвээс таны хараанд сөргөөр нөлөөлнө шүү дээ.  

Хурц гэрэл

2 Амин хүчил

Дофамин дааврыг ялгаруулснаар эрч хүчээр цэнэглэгдэх боломжтой. Энэ нь казинод ялалт байгуулсны дараа, амжилттай загасчилсаны дараа төрдөг мэдрэмж юм. Харамсалтай нь өдөр тутмын амьдралаасаа энэ төрлийн мэдрэмжийг авах гэдэг хэцүү.

Гэхдээ дофамины эх үүсвэр болох  фенилаланин эсвэл тирозиныг бага зэрэг хэрэглэснээр  боломжгүй зүйлийг боломжтой болгож чадна. Энэ аргыг спортын тамирчид хэрэглэдэг бөгөөд энэ нь бүх олон улсад зөвшөөрөгдсөн эрч хүч сэргээгч юм. Спорт барааны дэлгүүрээс энэ төрлийн бэлдмэлийг худалдаж авах боломжтой.

Амин хүчил

3 Хүчилтөрөгч болон глюкоз

Хэрвээ та эрч хүчийг мэдэрч, шууд оюун ухаан шаардагдсан ажил хийхээр төлөвлөж байгаа бол  глюкоз болон хүчилтөрөгчийг хослуулаарай.  

Ганц, хоёр ширхэг глюкозыг хэлэн доороо тавьж, хүчилтөрөгчаар амьсгалах нь таны тархийг эрч хүчээр цэнэглэж, та сэргэг оюун ухаантай болно.

Хүчилтөрөгч болон глюкоз

4 Сапонин

Хэрвээ та бүх төрлийн энергийн ундааны найрлагыг харах юм бол найрлаганд нь кофеин эсвэл гуаран агуулсан болохыг мэднэ. Харамсалтай нь энэ кофе л гэсэн үг шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ хүн орхоодойн талаар хэн ч санадаггүй. Хүн орхоодойтой бүтээгдэхүүнд стероид болон сапонин агуулагдсан байдаг юм.

Үүнээс гадна, энэхүү ургамал нь маш олон ашигтай талтай. Жишээлбэл: адреналин, тестостерон даавар ялгаруулж, аз жаргалыг мэдрэхэд тусалдаг байна.

Сапонин

5 Улаан өнгө

Өнгө хүний бие организмд төрөл бүрээр нөлөөлдөг болохыг өнгөрсөн зуунд францын инженер Дерибер батласан байдаг. Мөн оросын сэтгэл зүйч Борис Базыма өнгө хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар судалгааг хийсэн байна. Тэрээр сайн дурын туршилтанд оролцогчдыг битүү улаан өрөөнд оруулахад тэдний даралт ихсэж, судасны лугшилт нь нэмэгдэж байжээ.

Гэхдээ улаан өнгөний нууцыг одоо хүртэл гүйцэд тайлаагүй байгаа ч хэрэглэж болно. Сэтгэл санаагаа сэргээж, эрч хүчээр цэнэглэгдэхийн тулд улаан өнгөтэй зүйлийг харахад л хангалттай.

Улаан өнгө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()