Хүүхэдтэйгээ хамт хийж үзэх хөгжөөнтэй 6 туршилт

Сүүлийн үед цар тахлын хөл хориотой холбоотойгоор та гэртээ илүү их цаг хугацааг өнгөрүүлэх болсон болов уу. Өдөр тутам хийдэг зүйлсээсээ бид аль хэдийн уйдаж, заримдаа хийх зүйлгүй болно. Тэгвэл энэ үед та шинэ зүйлийг туршиж үзэх нь хамгийн тохиромжтой. Ингээд бид танд бүх төрлийн насны хүмүүсийн сонирхлыг татахуйц сонирхолтой туршилтуудыг хүргэе. Та туршаад үзээрэй. 

Хүүхэдтэйгээ хамт хийж үзэх хөгжөөнтэй 6 туршилт
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Нууц илгээмж

Кинон дээр гардаг шиг өнгөгүй бэх хийж, нууц илгээмж илгээж тоглож болох юм. Энэ нь маш амархан бөгөөд хөгжилтэй.

Шаардлагатай зүйлс: Нимбэгний шүүс, чих ухдаг хөвөн, цагаан цаас болон үсний сэнс

Нимбэгний шүүсийг шилэн саванд хийгээд дотор нь хөвөнгөө дүрээд цаасан дээр илгээмжээ бичнэ. Цаас хатах үед бичиг алга болно. Бичгээ дахин харахын тулд цаасаа үсний сэнсээр үлээлгэж халаах хэрэгтэй юм. Нимбэгний шинэ байдлаас хамаарч үл үзэгдэх бэхний өнгө өөрчлөгдөнө. Төрөл бүрийн жимсний шүүс болон бусад шингэн зүйлээр туршиж болно шүү дээ. 

Нууц илгээмж

2 Ойдог өндөг

Шинжлэх ухааны бага зэрэг мэдлэгтэй байхад л өндгийг хүртэл ойдог болгож болдог юм байна шүү. Гэхдээ энэ туршилтыг хийхэд 2-3 хоног шаардагдах учир танд бага зэрэг тэвчээр хэрэг болно.

Шаардлагатай зүйлс: Түүхий өндөг, шилэн сав (варены шил байж болно), уксус, хүнсний будаг.

Өндгөө аль болох өндөр, өргөн шилэн саванд хийх хэрэгтэй. Учир нь өндөг бага багаар томрох учир зай сайтай сав сонгох нь зүйтэй юм. Ингээд өндөг хийсэн савандаа уксус дүүргэх бөгөөд 24 цагийн дараа дахин шинэ уксус хийж солих хэрэгтэй.

Уксусаа сольсны дараа дахиад 2-3 хоног байлгана. Энэ хугацаанд өндөгний гадна хатуу хальс үгүй болж нимгэн хальс  л үлдэнэ. Ингээд өндгөө сайн гэгч нь угаах хэрэгтэй. Мэдээж, чанга дарж болохгүй хэдий ч бөмбөг шиг ойлгож тоглож үзэж болно шүү.  

Ойдог өндөг

3 Гар аргаар хийсэн галт уул

Гар доорх энгийн материалууд өнгөө өөрчилдөг гайхалтай галт уулыг хийхэд туслах болно. Бэлтгэл ажилд ердөө 2-3 минут л хангалттай. 

Шаардлагатай зүйлс: хуванцар аяга, 3-6 хоолны халбага хүнсний сода (галт уулаа хэр их оргилуулахыг хүсэж байгаагаас хамаарна), 1 цайны халбага аяга угаагч бодис, 15-60 мл будагч бодис, 1 аяга уксус.

Галт уулын өнгийг өөрчлөхийн тулд хэд хэдэн өнгийн будагч бодис сонгох хэрэгтэй. Жишээлбэл: Улаан болон цэнхэр өнгийг сонгоход чернилэн ягаан өнгө үүснэ. Эхлээд хуванцар савныхаа 1\3-т ус, дээрээс нь хүнсний сода, угаагч бодис болон нэг будагч бодис хийх юм. Харин дараа нь бүх орцоо хутгаж дээрээс нь уксус хийхэд галт уул оргилж эхлэнэ. Хоёр дахь будагч бодисоо нэмээнд галт уул хэрхэн өнгөө өөрчилж байгааг харж болно.

Энэхүү туршилтыг гадаа агаарт хийсэн нь илүү тохиромжтой. Эс тэгвээс гал тогооны өрөө болон угаалгын өрөө цэвэрлэх хүндхэн ажил ноогдоно шүү. 

Гар аргаар хийсэн галт уул

4 Тод өнгөтэй цэцэг

Хүнсний будагны тусламжтайгаар өөрийн гараар гайхалтай цэцгийн баглааг бүтээх боломжтой. Ихэнхидээ цагаан балжингарав болон мойлны цэцэг нь үлгэрийн мэт өнгөтэй болдог аж. 
 

Тод өнгөтэй цэцэг

5 Өвөрмөц гадаргуу

Заримдаа бодис шингэн болон хатуу төлөвт хоёуланд нь байх боломжтой. Хэрвээ та усыг эрдэнэшишийн цардуултай холих юм бол маш олон шинэ содон зүйлийг мэдэж чадна. Хүүхэдтэйгээ хамт туршилт хийж байгаа бол түүний анхаарлыг татахын тулд тод өнгийн хүнсний будагч бодис ашиглах боломжтой. Агаарын даралтын нөлөөллөөс болоод энэхүү уусмал нь нэг зэрэг шингэн, хатуу болдог юм. Энэ нь хүүхдэд агаарын даралт хэрхэн усны шинж чанарыг өөрчилдөг талаар тайлбарлаж өгөхөд хамгийн тохиромжтой туршилт билээ. 

Халбагаар хурдан хутгаж даралт өгөх нь эрдэнэшишийн цардуултай усыг өтгөн, хатуу болгодог байна. Харин удаанаар халбагыг хутгахад ус мэт шингэн байх болно. 

Энэ туршилтыг хийхийн тулд танд 2 аяга эрдэнэшишийн цардуул болон нэг аяга ус хэрэгтэй. Хэрвээ зуурмаг хэтэрхий шингэн санагдаж байвал дахин эрдэнэшишийн цардуул нэмэх боломжтой. Харин хэт өтгөн байвал мэдээж ус  нэмэх юм.

Өвөрмөц гадаргуу

6 Өнгөөр наадъя

Энэхүү туршилтыг хийхэд танд ургамлын тос, ус, хүнсний будаг болон өвчин намдаах Alka-Seltzer бэлдмэл хэрэгтэй. Усны сав хэдий чинээ том байна төдий чинээ туршилт илүү сонирхолтой болно. Эхлээд савныхаа 2\3-т ургамлын тос хийж үлдсэнд нь ус нэмнэ. 

Харин дараа нь энэхүү шингэн дээрээ хэдэн дусал хүнсний будагч нэмэх бөгөөд Alka-Seltzer-ийн тусламжтайгаар бөмбөлөг үүсгэх юм. Эхний ээлжинд нэг таблетны 1\4-ийг хийж, бага багаар нэмсээр бөмбөлөг хэрхэн саван дотор хөвж байгааг ажиглах боломжтой. Хэд хэдэн өнгийн будагч бодис хийж хольсон ч өнгө өнгийн бөмбөлөг хоорондоо нийлэхгүй бөгөөд солонгорсон бөмбөлөгүүд үссэх болно.

Өнгөөр  наадъя

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()