Амны хаалтаас болж батга гараад байвал ямар арга хэмжээ авах вэ?

Коронавирусын цар тахлын үеэр эмч, сувилагч нарын олон цагаар амны хаалт хэрэглэсний дараах хавдсан, хөхөрсөн царайгаа харуулсан зургууд их харагдах болсон. Тэгвэл жирийн иргэдэд ч гэсэн байнга маск зүүснээс арьсны асуудлууд их үүсч байгаа. Ингээд тэрхүү асуудлаас хэрхэн ангижрах аргуудаас хуваалцая.

Амны хаалтаас болж батга гараад байвал ямар арга хэмжээ авах вэ?
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар маск сонгох вэ?

Эмч нарын зөвлөж байгаагаар арьсны асуудалтай тулгарч байгаа хүмүүст нимгэн цаасан маск хамгийн тохиромжтой. Харин даавуун маскийг илүүд үздэг бол байнга угааж байх хэрэгтэй аж.

Цаасан маскийг байнга солиход илүү хялбар, тос болон тоос шороо цуглуулаад байхгүй бөгөөд гол нь хэт бариу бишийг сонгох хэрэгтэй. 

Ямар маск сонгох вэ?

2 Тослог арьстай хүмүүс

Амны хаалт зүүх нь арьсыг хөлөргөдөг бөгөөд энэ нь батга гарах гол шалтгаан болно. Тослог арьстай хүмүүсийн хувьд энэ асуудалтай тэмцэх хамгийн шилдэг арга бол цэгэн эмчилгээ юм. Жишээлбэл, цайртай эмчилгээний тосыг гарсан батга дээр түрхсэнээр үрэвслийг бууруулна.

Тослог арьстай хүмүүс

3 Хуурай болон эмзэг арьстай хүмүүс

Эмзэг арьстай хүмүүс амны хаалт хэрэглэхэд арьс улайх, хуурайших магадлалтай. Арьс тань танихгүй материал, жижиг биеттэй хүрэлцэсний улмаас загатнах, тууралт гарж болно. Үүнээс сэргийлэхийн тулд гэртээ ирээд нүүрээ угааж, зуун настын ханд агуулсан, тайвшруулах үйлчилгээтэй чийгшүүлэгч хэрэглээрэй.

Хуурай болон эмзэг арьстай хүмүүс

4 Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Боломжтой бол үргэлж шинэ маск хэрэглэ. Хэрвээ шинэ амны хаалтыг хэрэглэх боломжгүй бол хэрэглэсэн амны хаалтны дотор талыг спиртээр шүршиж хэрэглээрэй.
  • Амны хаалтыг хэрэглэхээсээ өмнө тосон суурьтай чийгшүүлэгчийг арьсандаа түрх. Арьс болон амны хаалтныхаа хооронд нэмэлт давхарга үүсгэхийн тулд кокоа тос, жожоба тос гэх мэт бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй.
  • Нүүрний будаг арьсыг хамгаалж болно. Нүүрээ будах нь нэмэлт давхаргыг үүсгэж болох ч, амны хаалт хэрэглэснээр нүүрний будаг арьсны нүхийг бөглөх магадлалтай тул тайлсны дараа шууд будгаа арилгах хэрэгтэй.
  • Арьсандаа зөөлөн цэвэрлэгээ хийгээрэй. Сүү, лосион, тосон цэвэрлэгч, зуун настын тоник гэх мэтийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. Арьсыг үрэвсүүлэхгүйн тулд үнэргүй эсвэл ургамлын гаралтай тосны үнэртэй бүтээгдэхүүнүүдийг сонгоорой.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()