Хөл хорио 10 жил үргэлжилбэл юу болох вэ?

Одоогийн байдлаар дэлхий даяар COVID-19 өвчнөөр 3 сая гаруй хүн өвчилж 200 мянга гаруй хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байна. Дэлхийн ихэнх улс орон тус өвчний тархалтын эсрэг хөл хорионы арга хэмжээ аваад байгаа билээ. Дэлхий даяар 4 тэрбум гаруй хүн хөл хорионд байгаа ба зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан явах гэх мэт онц шаардлагатай үед гэрээсээ гарч байна. Хэрвээ хөл хорио хэдэн сар биш 10 жил үргэлжлэх юм бол бидний нийгэм хэрхэн өөрчлөгдөх тухай доор өгүүлье.

Хөл хорио 10 жил үргэлжилбэл юу болох вэ?
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Чөлөөт цагаа өнгөрөөх орчин үгүй болно

Хэрвээ хөл хорио энэ байдлаар 10 жил үргэлжлэх тохиолдолд ихэнх соёл амралтын хүрээлэн, кино театр, бар, ресторан үгүй болох ба дэлхийн хүн амын цор ганц чөлөөт цагаа өнгөрөөх зүйл нь интернет орчин болон хувирах болно. Гэвч дэлхийн хүн амын 52 хувь ямар нэгэн байдлаар интернет орчинд холбогдоогүй байдаг байна.

Чөлөөт цагаа өнгөрөөх орчин үгүй болно

2 Бүх шатны боловсролын байгууллагууд үүдээ барихад хүрнэ

Тус тохиолдолд танхимыг сургалт явуулдаг бүх шатны боловсролын байгууллагууд үүдээ барихад хүрнэ. Нигер улсын хүн амын ердөө 0.2 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг ба хөл хорио 10 жил үргэлжлэх тохиолдолд биднийг тус улсынх шиг ирээдүй хүлээж байгаа гэж хэлж болно.

Бүх шатны боловсролын байгууллагууд үүдээ барихад хүрнэ

3 Хүмүүс гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж эхэлнэ

Зарим салбарын ажил мэргэжилтэн нар өөрийн гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Харин зөөгч, тогооч, жолооч, худалдагч гэх мэт ажил мэргэжил онц шаардлагагүй болж хэдэн арван сая хүн ажилгүй хоцрох болно.

Хүмүүс гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж эхэлнэ

4 Таргалалт нэмэгдэнэ

Дэлхийн 3 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байдаг ба хөл хорионоос үүдэн энэ тоо эрс нэмэгдэх ажээ.

Таргалалт нэмэгдэнэ

5 Нас баралт 10 дахин нэмэгдэнэ

Дэлхий даяар 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог ба энэ тохиолдол 10 дахин нэмэгдэнэ. Энэ нь хүмүүс нийгмээс удаан хугацаагаар тусгаарлагдсанаас болж ганцаардах, стрессдэх гэх мэт сэтгэл зүйн хямралд нэрвэгдсэнээс үүдэх ажээ.

Нас баралт 10 дахин нэмэгдэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()