Сургуульдаа эргэн орсон хятад хүүхдүүдийн халдвараас сэргийлэх хөгжилтэй арга

Хятад улс коронавирусыг амжилттай давснаа зарлахад бэлэн болж, хөл хориог суллаж эхлээд байгаа билээ. Сургуулиудаа ч нээж, сурагчдын урт удаан амралт өндөрлөсөн байна. Ихэнх зүйлс хэвэндээ орсон ч, цар тахал боловсролын системд ул мөрөө үлдээжээ. Одоо хүүхдүүд масктай хичээлдээ сууж, тогтмол гараа ариутгаж, зайгаа барьж байна. Харин Ханжоу дахь Янзен сургуулийн хүүхдүүд халдвараас хэрхэн хамгаалж байна вэ?

Сургуульдаа эргэн орсон хятад хүүхдүүдийн халдвараас сэргийлэх хөгжилтэй арга
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Янзен сургуульд бусад сургуулиудын адилаар ариун цэврийг сахиж байгаа ч, 1-ээс 3-р ангийн хүүхдүүдэд зориулж сургуулийн удирдлагаас онцгой арга хэмжээ авч байна. Хүүхдүүдийн эцэг эхчүүдийг 2 метр урт "далавчтай" малгайнуудыг хийхийг шаардаж байгаа ба малгайгүй хүүхдийг хичээлд суулгахгүй ажээ.

Хүүхдүүдийн өмсөж буй малгайны хоёр "далавч" нь тус бүр 1 метр урттай бөгөөд үүний ачаар ангидаа болон найзуудтайгаа харилцаж байхдаа зайгаа барих боломжтой. Хичээлийн болон завсарлаганы үеэр малгайгаа тайлахыг хориглосон ба түүнчлэн малгайдаа хүрч болохгүй ажээ.

Хөдөлгөөнтэй бага ангийнхан малгайнаасаа болж зай барихаас өөр аргагүй болж байна. Энэ санааг анх сургуулийн захирал Хон гаргажээ. Тус санаандаа маш их сэтгэл хангалуун байгаа бөгөөд хэнийг ч ялгаварлалгүй энэ дүрмийн хэрэгжилтийг хянаж байгаа гэжээ.

Сошиалд тарсан зургуудаас малгай бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц загвартай болохыг харж болно. Эцэг эхчүүд гарын доорх материалаараа хийсэн малгайнууд уран сэтгэмжээр л хязгаарлагдаж байна. Нэг хүүхдийн эцэг эх зузаан цаасан хоолойг малгайн саравчинд холбосон бол зарим нь хайрцаг хайчлан өмсгөжээ. Зарим эцэг эхчүүд бүр онцгой байлгах үүднээс гуурс бэхэлсэн байна.

Зургуудаас харахад бүх загвар адил үр дүнтэй бөгөөд ихэнх нь малгайгаа өдөр бүр засах шаардлагатай байгаа аж. Гэвч энэ хачирхалтай бүтээлүүдгүйгээр хичээлд нь суулгахгүй тул хүүхэд, эцэг эхчүүд яах ч аргагүй байна.

Эх сурвалж: CNET

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()