Интернетээр тархаж, хүн бүрийн итгэдэг болсон 14 худал ойлголт

Тарвас бол жимсгэнэ, гурвалжны өнцгийн нийлбэр үргэлж 180 градус байдаггүй гэх мэт зүйлийг хүн бүр 1-ээс олон удаа сонссон байдаг. Иймэрхүү цуу яриа нь ихэвчлэн интернет ертөнцөд гол сэдэв байдаг. Үүнээс алдартай хэдийг нь танд дэлгэе. 

Интернетээр тархаж, хүн бүрийн итгэдэг болсон 14 худал ойлголт
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

  • "Нарны тусгалд юм шарж болно" - Мэдээж үгүй. Хэт яагаан туяа зөвхөн нарны түлэгдэлт л үүсгэнэ. 
  • "Гадаргуу нь цагаарсан шоколад муудсан байдаг" - Шоколадны "цагаан хөгц" нь найрлагад нь орсон орцуудын (какао, сахар, лецитин гэх мэт) чанарыг илтгэдэг. Ийм болсон амттан биед хор болдоггүй. Цагаан гадартай шоколад нь хөгцөрсөн нарийн боов эсвэл муудсан хүнснээс өөр юм.
  • "Чоно сар гарахаар ульдаг" - Энэ махчин амьтдын хувьд улих нь хоорондоо харилцах нэг хэлбэр юм. Олон хүн чоныг зөвхөн тэргэл сар гарахаар "хоорондоо харилцдаг" гэж боддог. Энэ бол худлаа. Сартай шөнө салхигүй үед улих нь илүү сайн сонсогддог учир ихэвчлэн сар гарахаар ульдаг байна.

  • "Усан санд шээс илрүүлэх тусгай төхөөрөмж ашигладаг" - Энэ үгээр усан паркд хүүхдүүдийг айлгадаг түгээмэл. Онолын үүднээс усан дотор тусгай төхөөрөмж суурилуулах боломжтой. Гэхдээ усан санд байдаг бусад органик нэгдлүүдийг мэдрэхгүйгээр зөвхөн шээс илрүүлэх боломжгүй. 
  • "Ех-ээ шоглохын тулд машиных нь банк руу сахар хий" - Үүнийг туршиж үзэхийг хүсч байгаа бол энэ арга нэмэргүй гэдгийг мэдэх нь зүйтэй байх. Учир нь сахар бензинд уусдаггүй бөгөөд шатахууны шүүлтүүрийг багахан хэмжээгээр л гэмтээж чадна.
  • "Шүдний оон дээр байдаг дөрвөлжин тэмдэг хэр зэрэг байгалийн гаралтайг нь илтгэдэг. Ногоон байвал 100% байгалийн гаралтай, хар байвал 100% химийн гаралтай" - Яг үнэндээ энэ дөрвөлжингүүд ооны найрлагатай ямар ч холоогүй. Энэ нь зүгээр л ялгах тэмдэг бөгөөд энэ тэмдгийн ачаар үйлдвэрийн машин хаагуур тасдахаа мэддэг байна.

  • "Хүн унтаж байхдаа аалз залгих магадлалтай" - Аз болоход энэ нь бидний хувьд зүгээр л аймшгийн түүх юм. Аалзнуудын хувьд бол бид аварга том аймшигтай амьтад юм. Унтаж байгаа хүний зүрхний цохилт, амьсгал, магадгүй хурхиралт нь маш их чичиргээ үүсгэж аалзыг айлган холдуулдаг байна.
  • "Бууцай хүний биед маш сайн" - Бид үүний талаар маш их буруу ойлголттой байдаг. Энэ зөвхөн нэг таслалын л алдаа юм. Америкийн судлаачид 19-р зууны сүүлээр 100 гр бууцайнд 2,9 мг төмөр агуулагддаг болохыг олж тогтоожээ. Үүнийг мэдээллэхдээ 2 болон 9-ийн хоорондох таслалыг мартаж 29 мг хэмээн мэдэгдсэн байна.
  • "Баллуурны цэнхэр хэсэг бэхийг арилгадаг" - Худлаа. Анх үйлдвэрлэгдэхдээ цэнхэр хэсэг нь зузаан цаасыг баллуурдах, улаан хэсэг нь нимгэн цаасыг баллуурдах зориулалттай хийгджээ. 

  • "Нарны аймгийн бүх гаригууд нарыг тойрч эргэдэг" - Гайхмаар ч гэсэн энэ нь 100% үнэн биш юм. Дэлхий болон бусад гаригууд нарны аймгийн хүндийн төвийг, эрдэмтдийн нэрлэдгээр барицентрийг тойрч эргэдэг байна. 
  • "Хулсны баавгай зөвхөн хулс иддэг" - Үнэндээ энэ өхөөрдөм амьтад одоо ч махчин хэвээрээ байгаа. Тэд жижиг амьтад, шавж болон сэг зэм идэх дуртай гэнэ. Тэдний яагаад гэнэт цагаан хоолтон болсон нь тодорхойгүй. Магадгүй хүнс тэжээл нь ховордоод хулс хэт их байснаас болсон байж болох юм. Тийм учраас тэд хангалттай хүнс хэрэглэхийн тулд маш их хэмжээний хулс иддэг байна.

  • "Компьютерээс USB-г салгахдаа заавал тодорхой үйлдлийг хийх ёстой" - Үнэндээ та USB-гээ салгахдаа заавал "Safely Remove Hardware" гэх үйлдлийг хийх шаардлагагүй юм. Шууд салгасан ч ямар нэгэн гэмтэл учирдаггүй билээ. 
  • "Сонгодог хөгжим сонсох нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлдэг" Гайхалтай арга, гэхдээ худлаа. Эрдэмтэд хүүхдийн тархи Моцартад ч, Рамштэйнд ч яг адилхан хариу үйлдэл үзүүлдэг байна.
  • "Бид уйдсан үедээ эвшээдэг" - Энэ ч мөн эндүүрэл юм. Эрдэмтэд эвшээх нь тархины температурыг хэвийн хэмжээнд нь оруулах арга гэдгийг нотолсон байдаг. Гавлын ясны температур өсөх үед илүү олон удаа эвшээдэг байна. Учир нь тархины температур 1 градусын 100-ны 1-тэй тэнцэх хэмжээгээр өсөхөд ч үйл ажиллагаа доголдож эхэлдэг байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()