Амтат "Наполеон" торт хийх жор

2020-05-02, 15:26
2,184

Та бүхэнд амралтын өдөр хийж идэхэд нэн тохиромжтой амттаны жор хүргэхээр бэлтгэлээ. Наполеон тортыг маш амархан аргаар маш хурдан хугацаанд хамгийн амттай хийж болдгоороо онцлог юм. Амттанд дуртай бол хадгалаад аваарай.

Амтат "Наполеон" торт хийх жор

Орц:

Гурил:

  • Мөстэй хүйтэн ус - 200гр
  • Гурил - 400гр
  • Сахар - 20гр
  • Уксус - хагас цайны халбага
  • Өндөг - 1ширхэг
  • Давс - 1 чимх

Крем:

  • Ванилин - 10гр
  • Цардуул - 30гр
  • Өндөг - 2 ширхэг
  • Өндөгний шар - 2 ширхэг
  • Сахар - 100гр
  • Халуун ус - 350мл
  • Масло - 60гр
  • Цөцгий (30-30% тослогтой) - 150мл

 

Эхлээд маслаа хөлдөөгчид хийж хагас хөлдөөнө. Масло бага зэрэг хатуурч биежин хөлдөж эхлэх үед дээрээс нь гурилаа шигшиж өгнө.

Масло бутарч хангалттай жижиг хэсэг болтол нь 1-2 минутын туршид сайтар хутгаж өгөөрэй.

Энэ зуур өндгөө сайтар хутгана.

Гүн ёроолтой саванд гурилаа өндөгний зуурмагаараа зуурна. Зуурмаг нэгэн жигд элдэх үед цоорох тасрах гэх мэт асуудал гаргахгүйн тулд 15-20 минутын туршид сайтар гараараа нухах шаардлагатай. Бэлэн болсон гурил нэгэн жигд уян болох ёстой.   

Гурилаа 10-15 хэсэг болгож жижиглэн хуваана.

Ширээ болон гурилын илдүүр дээрээ хуурай гурил цацаж өгөөд нэгэн жигд 1 мм-ээс ихгүй зузаантай элдэж өгнө. Энэ нь бидний "Наполеон" тортны давхарга болох юм. Элдсэн гурил бүрээ ойролцоогоор 20-24см диаметртэй зүсэж өгөөрэй. Элдсэн гурил дээрээ хэд хэдэн газар сэрээгээр хатгаж өгөх хэрэгтэй.

Шарах шүүгээгээ 190 градус хүртэл халаана.  Гэрэлтсэн цайвар бор өнгөтэй болтол нь 6-7 минутын туршид шарах хэрэгтэй. Илүүдэл хэсгүүдийг хаяад хэрэггүй ба энэ нь тортоо чимэглэхэд хэрэг болох болно.

Бэлэн болсон тортны давхаргуудаа сайтар хөргөөрэй.

Кремээ бэлтгэхийн тулд 2 бүтэн өндөг дээрээ 2 өндөгний шар, ванилин, сахраа холин бүгд нэгэн жигд болтол нь зуурч хутгана. Зуурмагаа зузаан ёроолтой саванд хийж зөөлөн гал дээр тавьж тасралтгүй  хутгах хэрэгтэй.

Кремийн зуурмаг дээрээ цардуул нэмж тасралтгүй хутгах ба зуурмаг хангалттай өтгөн болох үед гал дээрээс авна.

Тасалгааны температурт байлгасан маслоо халуун крем дээрээс нь холих ба автомат холигчоор крем хөөсөрсөн өтгөн болох хүртэл зуурах хэрэгтэй. Үүний дараа хөлдөөгчид 10-15 минут байлгасан цөцгийгөө нэмээрэй.

Тайрч авсан гурилын давхаргаа гурилын илдүүрээр эсвэл бутлагчаар үйрмэг болгоно.

Давхарга бүрийн дээр бэлэн болсон кремээ түрхэнэ.

Харин крем нэгэн жигд тархах үүднээс хамгийн сүүлийн давхарга дээр хөнгөн гараараа дарж өгнө. 

Илүү гарсан кремээ тортны гадна талаас түрхэж өгөөд дээрээс нь үйрмэгээ цацна.

Бэлэн болсон "Наполеон" тортоо хөргөгчид 6-8 цаг байлгана. Бэлэн болсон Наполеон торт маань маш их амттай зөөлөн болсон байх болно.

Ингээд амтат "Наполеон" торт бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Эх сурвалж: Twizz.ru

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()