"Snapchat"-ыг бүтээж, хамгийн залуу тэрбумтан болсон Эван Шпигельтэй танилц!

Тэрээр "Forbes" сэтгүүлийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд багтаж, компани нь 20 тэрбум доллараар үнэлэж байгаа гэнэ.  Гол нь Эван 2.1 тэрбум долларын хөрөнгийг өвлөж авсан бус харин өөрийн гараар бүтээсэн нь түүний давуу тал болно. Стенфордын их сургуульд болсон бизнес уулзалтын үеэр тэр “Би залуу, цагаан арьстай, мэдлэгтэй хүн. Би маш их азтай бөгөөд амьдрал гэдэг тааварлашгүй зүйл юм” хэмээн хэлж байжээ.  Ингээд бид танд Шпигелийн амьдралын сонирхолтой баримтуудыг хүргэе.

"Snapchat"-ыг бүтээж, хамгийн залуу тэрбумтан болсон Эван Шпигельтэй танилц!

Эван Шпигель нь Лос-Анжелес дахь Пасифик-Полисэйдс хэмээх чинээлэг дүүрэгт өсчээ. Тэрээр "Ivy League"-ын бүрэлдэхүүнд багтах их сургуулийг төгссөн хуульч мэргэжилтэй эцэг эхийн том хүү юм. Гэхдээ Эваныг дунд сургуульд сурч байхад нь аав ээж нь салсан байна.

Шпигель 16 нас хүрээд жолооны үнэмлэх авсан бөгөөд үүний хамтаар "Cadillac Escalade" машин болон сургуулийнх нь ойролцоо байх гаражийг аав нь өгчээ.

Тэрээр Санта Моника дахь  "Crossroads" хэмээх хэдэн мянган долларын төлбөртэй, элит  сургуулийг төгссөн байна. Уг сургуулийг орчин үеийн алдартнууд болох Tinder-ийн үүсгэн байгуулагч Шон Рэд, жүжигчин Кейт Хадсон, Жек Блэк, Гвинет Пэлтроу нар төгссөн аж.

2008 онд Red Bull-д маркетингийн ажилтнаар дадлага хийж байх үедээ хотоор явахад түүнд илүү хэмнэлттэй машин хэрэгтэй болохыг ойлгосон байна. Ингээд тэрээр эцэг эхдээ хандаж ойролцоогоор 75 мянган долларын үнэтэй, BMW 550i маркийн автомашиныг лизингээр авч өгөөч хэмээн хүсжээ. Тэрээр: “Би автомашинд маш их дуртай. Та миний шаргуу суралцсаныг үнэлэж, BMW автомашиныг лизингээр авч өгвөл биш маш их баярлах болно” гэсэн байна.

Шпигелийн гэр бүлийнхэн хэд хэдэн томоохон аяллын клубын гишүүн байсан бөгөөд үүнд Санта-Моника дахь "Jonathan", "La Jolla Beach and Tennis Club" зэрэг багтана. Тэд тогтмол Европоор тойрон аялал хийж,  Канад руу онгоцоор нисэж сноубордоор гулгадаг байсан гэнэ. BMW-ийн талаар захидалдаа Эван "Бид яг л хөөсөн дотор амьдарч байгаа мэт байна" хэмээн бичиж байжээ.

Тэрээр Стэнфордын их сургуульд элсэн орж, маркетингийн ухаанд суралцсан байна. Ийнхүү суралцаж байх хугацаандаа тэрээр ирээдүйн ажлын хамтрагчид болох Режи Браун болон Бобби Мерфи нартай танилцжээ.

Зүүнээс баруун: Режи Браун, Бобби Мерфи, Эван Шпигель

Хожим нь Мерфи Forbes-т сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: "Бид күүл залуучууд байгаагүй учир ямар нэгэн күүл зүйлийг хийхийг хүсэж байсан юм" гэжээ.

Тэд бүгд сургуулийнхаа оюутнуудын "Kappa Sigma" холбооны гишүүд байсан юм. Шпигелийн гол үүрэг нь төрөл бүрийн үдэшлэг зохион  байгуулах байсан бөгөөд тэр үед явуулж байсан мэйлүүдээс нь харахад тэр нэлээд шоучин нэгэн байсан бололтой.

2014 онд цахим сүлжээгээр Эваны Стэнфордод суралцаж байсан үеийн мэйлүүд нийтлэгдсэн байна. Ирээдүйн тэрбумтан залуу холбооныхоо гишүүдтэй бүдүүлэг харьцаж, бүсгүйчүүдийг доромжилдог байсан гэнэ. Гэхдээ эдгээр мэйлүүд ил болсны дараа тэр уучлалт гуйсан аж.

2014 онд тэр "Ийм зүйл бичиж байсандаа би маш их харамсаж байна. Одоо би эмэгтэйчүүдэд өөрөөр ханддаг болсон" хэмээн бичиж байжээ.

Стэнфордод суралцаж байх үед Шпигелийн гэр бүлийн найз нь түүнийг бүх ахлах ангийн оюутнуудад зориулсан бизнес эрхлэх болон венчерын хөрөнгө оруулалтын  талаар сургалтанд бүртгүүлсэн бөгөөд уг сургалтанд ирээдүйн томоохон бизнес эрхлэгчид болох Google-ийн ерөнхий захирал Эрик Шмидт, YouTube-ийг хамтран үүсгэн байгуулагч Чад Херли нар оролцсон байна.

Нэгэн удаа энэхүү лекцийг Intuit-ийн үүсгэн байгуулагч Скот Күүк орсон бөгөөд тэд Шпигелтэй нөхөрлөж чаджээ. Ингээд ахлах курст орсныхоо дараа Шпигель Intuit-д энэтхэгийн зах зээлийн салбар дээр ажилласан байна.

Гэвч "Snapchat"-д бүх анхаарлаа хандуулсан Шпигель их сургуулиа төгсөж чадаагүй юм.  Тухайн үед Snapchat-ын төв оффис нь Палисейдс дахь аавынх нь гэр байжээ. 2012 онд багийн гишүүд хамтарч, аппликейшнийхээ ихэнх хэсгүүдийг зохион бүтээж, Picaboo хэмээх нэрлэжээ.

Харин дараа байгууллагын офис Венис рүү нүүсэн ч Шпигель түрээсийн мөнгө хэмнэхийн тулд эцгийнхээ гэрт удаан хугацааны турш амьдарсан байна.

2014 онд Эван 3 унтлагын өрөөтэй хувийн байрыг 3.3 сая доллараар Брентвудэд худалдан авчээ.

Удалгүй алдартай хөрөнгө оруулагчид, "залгигчид" хаалга цохиж эхэлсэн бөгөөд тэрээр 2013 онд Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн тавьсан компанийг нь 3 тэрбум доллараар худалдаж авах саналыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Дараа нь Facebook-ийн инженерүүд Snapchat-ыг хуулбарлах оролдлого хийж "Poke" аппликейшнийг бүтээсэн ч энэ нь амжилт олоогүй аж.

Snapchat-ын хэрэглэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж, Шпигель нь маш хялбархан хайтек салбарын алдартан болжээ.

2015 оны 6-р сард "Snapchat" томоохон хөрөнгө оруулалтыг авсан бөгөөд үүний дараа Шпигель өөртөө "Ferrari" худалдаж авчээ.

Тэрээр Тейлор Свифттэй богино хугацааны хайр сэтгэлийн холбоотой байсан гэнэ.Тэд 2013 оны шинэ жилийн үдэшлэгээр танилцсан аж.

Шпигель дуу хөгжмийн ертөнцийг ихээр сонирхдог бөгөөд "ony Entertainment" компанийн ерөнхий захирал Майкл Линтон Snapchat-ын ТУЗ-ын гишүүдийн нэг юм. Үүнээс гадна Шпигель Тэйлор Свифтэд зориулж "Big Machine" хөгжмийн лейблийг худалдаж авах гэж байсан гэх яриа бий.

2015 оны зун Шпигель супер модель Миранда Керртэй болзож эхэлсэн байна. Тэд анх 2014 онд Нью-Йоркт "Louis Vuitton"-ы оройн зоогийн үеэр танилцжээ.

2016 оны 5-р сард хосууд 665 кв. м талбайтай 12 сая долларын үнэтэй, жүжигчин Харрисон Фордын амьдарч байсан байшинг худалдаж авсан байна.

Хосуудын маш хурдан дотносож, тэд тухайн оны 7-р сард сүй тавьсан болохоо  зарлажээ.

Шпигель загварлаг нэгэн учир хайтек компанийн захирлын албан тушаалд үл тохирох мэт санагдана. 2015 онд тэрээр италийн "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр гарсан нь нэлээд шуугиан дэгдээсэн байна.

GQ өгсөнд ярилцлагандаа тэрээр дунд сургуульд байх үеэсээ эхлэн энэ брэндийн цамцыг өмсөж байгаа гэдгээ хэлжээ.

2016 оны 9 сард Шпигель нь компанийхаа Snapchat нэрийг Snap Inc хэмээн өөрчилсөн байна. Учир нь түүний компани камер үйлдвэрлэж эхэлжээ.  

Шпигель хувийн амьдрал болон ажил мэргэжлээ нэлээд нууцалдаг нэгэн бөгөөд Snap компанийн ажилчид, үйлдвэрлэгчдээс бусад нь шинээр гарч буй бүтээгдэхүүний талаар төдийлөн мэддэггүй гэнэ.

Тэрээр хамгаалагч нарынхаа хамтаар Венис-Бичд байрлах офистоо тогтмол ирдэг.

"Spectacles" ухаалаг шилийг үйлдвэрлэж байх үедээ тэр Vergence Labs хэмээх жижиг байгууллагыг худалдаж авсан бөгөөд ажилчид өөрсдийгөө Шпигелийн хүмүүс гэдгийг нуух ёстой гэжээ. Гэхдээ хожим нь энэ талаар мэдээлэл цахим сүлжээнд ил болсон байна.

Венис дүүрэгт байрлах Snapchat-ын байр.

Олон хүмүүс Шпигелийг залуучуудын хүсэл, сонирхлыг маш ихээр мэддэг нэгэн гэж үздэг аж.

Өнөөдөр 26 настай Шпигель "Forbes" сэтгүүлийн шалгаруулалтаар дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын тоонд багтаж байгаа бөгөөд түүний хөрөнгийг 2.1 тэрбум доллараар үнэлдэг байна.

Тэрээр 20 тэрбум долларын үнэтэй компанийг бирж болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь түүнийг Марк Цукерберг, Стив Жобстой хөл нийлүүлэн алхахад туслана гэжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()