Аз жаргалтай хосууд амархан салдаг, харин байнга муудалцдаг хосууд эсрэгээрээ...

Хурим хийж буй хос мэдээж насан туршдаа хамтдаа байж, хамт өтөлж, үр хүүхдээ өсгөнө гэж боддог билээ. Гэвч энэ бүх мөрөөдөл зарим тохиолдолд биелэхгүй байх магадлалтай байдаг. Ихэнхдээ хоорондоо маргалддаггүй, үргэлж аз жаргалтай, бусдын нүдэнд төгс мэт харагддаг хосуудын салах магадлал өндөр байдаг. Харин хоорондоо хааяа муудалцаж, сэтгэл санаагаа хоорондоо хуваалцаж байдаг, бусдын өмнө тийм ч төгс харагддаггүй хосууд урт удаан хугацааны турш хамтдаа байж чаддаг гэнэ шүү. Ингээд үүний шалтгааныг мэдэж авцгаая.

Аз жаргалтай хосууд амархан салдаг, харин байнга муудалцдаг хосууд эсрэгээрээ...

1. Хосууд эргэн тойрныхоо хүмүүст асуудлаа ярьдаггүй

Эргэн тойрон, ойр дотныхоо хүмүүст гэр бүлт тулгарч байгаа асуудлаа ярихгүй байх нь та хоёрыг төгс хосууд мэт харагдахад хүргэнэ. Эрт дээр үеэс “олгой хагаравч тогоо дотроо” гэсэн үгийг бидний өвөг дээдэс сургаж ирсэн учир аль болох гэр бүлдээ тохиолдож буй зүйлийг гадагш ярихгүй байхыг хичээдэг билээ.

Орчин үед хосууд бусдын атаархлыг татах, бусад хүмүүсийн нүдэнд төгс мэт харагдахын тулд гэр бүлд тулгарсан асуудлаа нуух болсон билээ. Гэрлэлт анхнаасаа аз жаргалтай биш байсан ч тухайн хүн төгс харагдах хүсэлдээ автаж, эцсээ хүртэл хичээх болно. Гэтэл үнэн хэрэгтээ хамгийн дотны хүндээ хааяа ч болов хосынхоо талаар гомдоллож байх нь та хоёрын гэрлэлтэнд эерэгээр нөлөөлөх нь байна шүү. 

2. Нэг нэгнээ тэсвэрлэдэг

Энэ нь маш олон шалтгаантай байх магадлалтай. Жишээлбэл: Санхүүгийн асуудалтай болохоос айх, хүүхдээ ганцаараа өсгөхөөс айх, салалтаар эцэг эх, хүүхдүүдийнхээ санааг зовоохгүй байхын тулд гэх мэт.

Энэ асуудалтай тулгарсан нэгэн хүний түүхийг танд хүргэе: "Бидний гэрлэлт аз жаргалтай байсан гэхэд болно. Бид хамтдаа 19 жилийн турш амьдарч охин, хүүтэй болсон. Би 47 настай, эхнэр маань 43 настай болох үед бид хүүхдүүддээ өндөр боловсролыг олгохын тулд Канад руу нүүхээр шийдсэн юм. Гэвч Канад руу нүүгээд бид боломжийн ажил олж чадаагүй учир би Оман руу буцсан. Би мөнгө олж, олсон мөнгөө гэр бүл рүүгээ илгээдэг байсан.  Хүүхдүүд маань гайхалтай сайн суралцаж,  хүссэн ажилдаа орж чадсан. Харин энэ үед эхнэр маань надад би зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө л чамайг тэвчиж байсан гэж хэлсэн. Би бүхий л чадлаараа гэр бүлээ аврахыг хичээсэн ч чадаагүй”.

Үүнээс харахад таны хэрэг байхгүй болох үед тэр эргэж харахгүйгээр таныг орхиж явж чадах юм.

3. Өөрт таалагдахгүй байгаа зүйлээ хэлэхгүй байх

Жижиг сажиг зүйл таалагдахгүй байх үед бид ихэнхдээ өөрсдөө асуудлаа шийдвэрлэхийг хичээдэг билээ. Харин хүндрэлтэй асуудал гарсан үед ямар ч тохиолдолд хамтрагчаа дэмжих хэрэгтэй гэсэн ойлголт бидний дунд ноёрхдог. Бас нэгэн хосуудын хувьд тэд огт нэг нэгэндээ гомдол хэлэхгүй бие биенээ төгс ойлгож байгаа мэт байсан ч хэд хэдэн удаа маргалдсны эцэст гэрлэлт салалтаар төгссөн байна. Тэднийг салсан гэхэд хамаатан садан, найз нөхөд нь ихээхэн гайхдаг аж.

Гэхдээ дуугаа хурааж чимээгүй байснаас хоорондоо ярилцсан нь илүү үр дүнтэй гэдгийг санаарай.  

4. Харилцаанаасаа аль хэдийн залхсан

“Салахын өмнө нөхөр бид хоёрын харилцаа, тайван, хүндэтгэлтэй нэг нэгэндээ бууж өгсөн байдалтай байсан юм. Гэтэл би 2 сарын дотор л 20 жил хамтдаа бүтээсэн амьдралаа өндөрлүүлсэн” хэмээн нэгэн бүсгүй өөрийн түүхээс хуваалцжээ.

Энэ мэтчилэн түүх маш их байдаг. Хэрвээ та хоёрын хэн нэгэн бүх зүйл дуусах хугацааг аль хэдийн сонгосон л бол тэр хугацаа болсон үед шууд л яваад өгөх болно.

Бас нэгэн арга бол: Хэрвээ анхнаасаа та хоёрын харилцаа удахгүй гэдгийг мэдэж байгаа бол гэрлэх хэрэгтэй гэж үү?

5. Эргэн тойрны хүмүүсийн дарамтанд орсон

"Хадам эх маань хуримын дараахнаас л намайг дарамталж, шүүмжилж байсан." Үүний үр дүнд нөхөр, эхнэр тань ч гэсэн бүх зүйлийг сөргөөр хүлээж авна. Чухал асуудлын үеэр мэдээж, эцэг эхийнхээ үгэнд орох хэрэгтэй ч бүх асуудалд тэднийг оруулна гэдэг утгагүй зүйл юм. Гэр бүлийнхнийхээ дарамт шахалтаар салсан хосууд багагүй бий.

Үүнээс гадна хэрвээ таны эргэн тойронд байгаа хүмүүс салж байвал болгоомжтой байх хэрэгтэй. Салж буй хүн хамгийн аз жаргалтай гэр бүлд ч сөргөөр нөлөөлөх магадлалтай байдаг.   

6. Өөр өөрийн сонирхлоор өсөн дэвжиж байгаа

Гэр бүлийн хоёр ажил мэргэжил, хувь хүний хөгжил тал дээрээ ч өөр өөр сонирхлоор амжилт үзүүлж байгаа бол тэд хэзээ нэгэн цагт тэдний амьдралыг харах үзэл хүртэл өөрчлөгдсөн болохыг мэднэ. Эсвэл аль нэгнийх нь төлөө өөр хот, өөр улс руу явах шаардлага ч гарна.  Энэ нь гэрлэлтийг салалтаар төгсгөх бас нэгэн шалтгаан болдог. Учир нь тэдний амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөж, сэтгэл зүйн хувьд өөртэйгөө илүү ойр хүнтэй уулзаж, хайсан хүнээ олдог байна.

Харин аз жаргалтай биш хосуудын хувьд нэг нь нөгөөхөөсөө маш чангаар зуурч байх магадлалтай. Энэ нь санхүүгийн байдал, хэт дассан байдал гэх мэт олон зүйлтэй холбоотой. Сонголтгүй хүн хаашаа ч явахгүй.

7. Хосуудын нэг нь чухал, хариуцлагтай харилцаанд бэлэн биш байх

Орчин үед бүсгүйчүүд өөрийн карьерийг хүссэнээрээ хөгжүүлж чадна. Эмэгтэйчүүд өсвөр наснаасаа эхлэж, амьдралаас юу хүсэж байгаагаа мэддэг болсон учир бүхий л зүйлийг ухаалгаар төлөвлөдөг юм.

"Нөхөртэйгөө гэрлээд 5 жилийн дараа би энэхүү гэрлэлтийг хүчээр хадгалж байгаагаа ойлгосон. Тиймээс бид хамтдаа сууж асуудлыг хэлэлцсэн юм. Нөхөр ммань санхүүгийн хувьд би гэр бүлээ дэмжиж чадна гэж шуудхан хэлсэн. Харин надад мэдээж санхүүгийн туслалцаа төдийгүй, хамтрагч, хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарал хандуулах эцэг бас хэрэгтэй байсан учир бид найрсгаар салсан юм." хэмээн Quora сайтын хэрэглэгч өгүүлжээ.  

Энэ бол хамгийн шилдэг шийдвэр бөгөөд хамтдаа тайвнаар ярилцсаны үндсэн дээр бие биедээ аз жаргалыг хүсэж салах явдал юм. Дундаасаа хүүхэдтэй, дундын хөрөнгөтэй хосуудын хувьд салахад нэлээд асуудал гардаг. Үүнээс гадна, статистикаас харахад эхнэр нь ажилдаа орсны дараа, нөхөр нь гэрийн ажилд туслахаа болсон гэсэн шалтгаанаар 97% гэр бүл салдаг байна.

Хайрын тань мөрөөдөл биелсэн ч хосуудын аль нэг нь гэр бүлийн харилцаанд бэлэн биш байгаагаа ойлгох болно. Хэн ч энэ үйл явдлаас хамгаалагдаагүй гэдгийг санаарай.

8. Хэн нэгэн нь хуурдаг

Хэрвээ хосуудын хэн нэгэн араар тавьж эхэлсэн бол тэр романтик киноны гол баатар мэт биеэ авч явдаг. Жишээлбэл: өмнөхөөсөө илүү халамжлах, бэлэг бэлэглэх, бүх зүйлийг сэтгэлд нь нийцүүлэхийг хүснэ. Гэхдээ энэ бол мэдээж, муу зүйлийг далдлах гэсэн нэг арга юм.

Бодит байдал дээр салалт гэдэг зөвхөн түүний буруу биш. Та ч гэсэн төгс биш шүү дээ. Та хоёр хоёулаа энэ бүх зүйлд буруутай гэдгийг санаарай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()