Хятад, япончууд яагаад машиныхаа дугуйг хавтангаар таглаж тавьдаг вэ?

Хэрвээ та Зүүн Азийн орнуудаар зорчиж байсан бол ихэнх жолооч нар машиныхаа дугуйнд хавтан түшүүлж тавьсан байгааг анзаарсан биз. Ихэнхдээ Япон болон Хятадад энэ уламжлал бий. Тэгвэл тэд яагаад машиныхаа дугуйг тагладаг юм бол?

Хятад, япончууд яагаад машиныхаа дугуйг хавтангаар таглаж тавьдаг вэ?

Панер, хаалга, ширээний тавцан, сандалны тавцан гээд бүхий л зүйлийг жолооч нар машиныхаа дугуйг таглахын тулд ашигладаг. Магадгүй та үүнийг цагдаа нар, эсвэл ачлагын машинаас хамгаалсан зүйл гэж бодож байвал үгүй юм.

Хэдийгээр хачирхалтай харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ тодорхой шалтгаантай байдаг гэнэ.

Энэхүү тавцан нь автомашинаа нохойноос хамгаалах зорилготой байдаг гэнэ. Ялангуяа золбин нохойноос хамгаална. Нэн түрүүнд нохой хөлөө өргөж хаа сайгүй шээдэг гэдгийг санаарай.

Ийнхүү шээхийн тулд тэд газраас ил гарсан зүйлийг сонгодог бөгөөд үүнд мод, чулуу, шон... машины дугуй зэрэг багтана. Үүнээс гадна цаг агаарын нөхцөл ч бас их хамааралтай. 

Зүүн Азийн орнуудын цаг агаар зундаа маш халуун бөгөөд чийглэг. +20-30 градусын халуун үед амьтдын ялгадас өмхий үнэртэж эхэлдэг. Хэрвээ энэ нөхцөлд гурван нохой л машины дугуйны ойролцоо хэрэгцээгээ хангах юм бол тун удахгүй аймшигтай үнэр тархах болно. Тиймээс автомашины жолооч нар машиныхаа дугуйг хамгаалж, машинаа зогсоолд тавих үедээ банзаар хаадаг байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()