Дэлхийн хамгийн өндөр үнэтэй жимснүүд

Эрүүл мэндэд хамгийн тустай хүнс бол хямд үнэтэй жимс болон хүнсний ногоо байдаг. Тиймээс ч зөв хооллолтын мэргэжилтнүүд хямд зардлаар, эрүүл мэндээ хайрлая гэж уриалдаг билээ. Гэхдээ үнэхээр зөв хооллолт дэлхийн өнцөг булан бүрт ижил хямд үнэтэй байж чаддаг болов уу? Ингээд бид танд дэлхийн хамгийн өндөр үнэтэй жимс, жимсгэний сортуудыг танилцуулъя. Яагаад өндөр үнэтэй, онцлог нь юу юм бол?

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй жимснүүд

1 "Декопон" мандарин

Энэхүү мандариныг өөрөөр “Sumo Fruit” хэмээн нэрлэдэг бөгөөд Япон улсад заавал 6 ширхэгтэйгээр зарагддаг. Нэг 6 ширхэгтэй багц нь 80 долларын үнэтэй.

Энэхүү жимсийг танихад маш амархан. Гаднаас нь харахад өвөрмөц хэлбэртэй боловч доторх нь мандарин болон жүржтэй ижил харагддаг байна. Декопоныг зөвхөн хүлэмжинд ургуулдаг бөгөөд үнэндээ жүрж болон нимбэгний холимог аж. Маш чихэрлэг амттай учир амттан идэх дуртай хүмүүс ихээр худалдаж авдаг байна.

"Декопон" мандарин

2 Хелиганы хан боргоцой

Энэхүү хан боргоцойн нэг ширхэгийн үнэ нь 1600 доллар гэнэ. Их Британид, зөвхөн "Хелиган" нэртэй ботаникийн цэцэрлэгт уг жимсийг тусгайлан ургуулдаг байна. Зарагддаг үнээс нь харахад Хелиганы хан боргоцой онцгой жимс болох нь мэдээж.

Уг хан боргоцойг ургуулахад хэд хэдэн удаа шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг бөгөөд адууны хомоол болон шээсээр нь борддог байна.  Нэг ширхэг Хелиган хан боргоцой 15000 доллар хүрсэн тохиолдол ч бий.

Хелиганы хан боргоцой

3 "Дэнсукэ" тарвас

Японы Хоккайдод ургадаг хар өнгөтэй энэхүү тарвас нь 250 долларын үнэтэй бөгөөд дуудлага худалдааны үеэр хэдэн мянган доллар ч хүрч байсан гэнэ. Маш ховор жимс бөгөөд 1980 оноос хойш фермерүүд 10000 орчим "Дэнсукэ" тарвасыг л ургуулж чадсан аж. Чихэрлэг, шүүслэг дэнсукэ тарвас зөвхөн Японд л ургана.

"Дэнсукэ" тарвас

4 Хааны гүзээлзгэнэ

Энэхүү гүзээлзгэний хэмжээг нь хараад л яагаад тийм нэр өгснийг нь мэднэ. Жижиг жимсгэнэ идэх дуртай хүмүүсийн хувьд энэ гүзээлзгэнэ төдийлөн тохирохгүй л болов уу.

12 ширхэг хаан гүзээлзгэнэ 69 долларын үнэтэй.. Мөн л зөвхөн Японд зарагддаг жимсний төрөл юм.

Хааны гүзээлзгэнэ

5 "Юбари" амтат гуа

Бас л Хоккайдогоос гаралтай бөгөөд бусад гуанаас хальсан дээрх товгор хээгээрээ ялгарна. Энэхүү жимсийг өнгөрсөн зууны 60-аад оны үеэс тарьж эхэлсэн байна. Үнийн хувьд 300-45000 доллар хүрнэ.

"Юбари" амтат гуа

6 Дөрвөлжин тарвас

Хэдийгээр өндөр үнэтэй ч энэхүү сортыг хүнсэнд хэрэглэхэд төдийлөн тохиромжгүй гэнэ. Учир нь ингэж ургуулсан тарвас гүйцэд боловсорч амждаггүй байна.

Тарвасыг ийм хэлбэрт оруулахын тулд ургаж байхад нь дөрвөлжин хайрцганд хийдэг аж. Байгалийн жамаараа ургаж чадахгүй байгаа учир дөрвөлжин тарвас ихэнхдээ дурсгалын зүйл л болж хувирдаг байна. Үнийн хувьд 200-800 долларын хооронд хэлбэлзэнэ.

Дөрвөлжин тарвас

7 «Секай Ши» алим

Япон хэлнээс орчуулбал энэ нь “дэлхийн хамгийн шилдэг” гэж орчуулагдана. Эдгээр алим нь өөрийн хэмжээгээр алдартай бөгөөд нэг ширхэг нь 1-2 кг, үнийн хувьд 20 доллар хүрдэг байна. Мөн ургуулж байх явцад зөгийн балтай усаар угаадаг учир амт нь үнэхээр гайхалтай. 

«Секай Ши» алим

8 "Ромын бадмаараг" усан үзэм

Энэ бол дэлхийн хамгийн үнэтэй усан үзэм бөгөөд Японы Ишикавагаас гаралтай. Нэг багц нь хамгийн багадаа 4000 доллар хүрнэ. Бадмаараг өнгийн том хэмжээтэй энэхүү усан үзэм хэдий үнэтэй ч борлуулалт сайтай байдаг гэнэ шүү.

"Ромын бадмаараг" усан үзэм

9 Будда лийр

Будда хэлбэрийн лийрийг идсэн хүн үхэшгүй мөнхийн хутгыг олдог гэсэн домог яриа эрт үед байжээ. Мэдээж үүнд итгэх хүн ховор. Будда хэлбэртэй лийрийг хятадын нэгэн фермд тарьдаг бөгөөд ургуулах явцдаа Буддагийн хэлбэртэй саванд хийдэг аж. Үүний үр дүнд нэг лийр 9 долларын үнэтэй байдаг.

Будда лийр

10 "Нарны өндөг" манго

Жинхэнэ нэр нь “тайо но тамага” бөгөөд нэг ширхэг нь 50 долларын үнэтэй. Ойролцоогоор 350 гр-аас дээш жинтэй, маш чихэрлэг амттай. Дуудлага худалдааны үеэр үнэ нь 3000 доллар хүрэх нь ч бий.

"Нарны өндөг" манго

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()