Муур өөрийн зулзагаа эмнэлэгт авчирч үзүүлжээ

Истанбулын нэг эмнэлгийн түргэний тасагт авсан зураг сошиалд нэлээн шуугиан тарьсан билээ. Зурагт өвчтэй зулзагаа авчирсан муур болон тэр хоёрыг тойрон зогссон эмч нар буусан юм.

Муур өөрийн зулзагаа эмнэлэгт авчирч үзүүлжээ

Туркчүүд амьтдыг ихээр хайрлаж, хүндэлдэг билээ. Тийм ч учраас ээж муур, зулзага хоёрт бүх талаар нь тусласан бөгөөд муужгай одоо эрүүл байгаа гэжээ.

Энэ явдао дэлхий даяар олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. "Бид өнөөдөр түргэний тасагт байж байтал ээж муур зулзагаа амандаа зуугаад гүйгээд ирсэн." гэж үйл явдлыг харж, твиттерт нийтлэсэн Мерве Озкан хэлжээ.

Эмч нар муужгайнд анхан шатны шинжилгээ хийсэн бөгөөд энэ үед ээж нь нүдээ салгалгүй харж суусан байна.

Муужгайг үзэх хооронд ээжид нь сүү, хоол өгчээ. Туркчүүд гудамжны эзэнгүй амьтдад халамжтай байдаг бөгөөд нь хоол, сүү үлдээдэг уламжлалтай.

Эхний шинжилгээг хийсний дараа зулзагыг малын эмчид аваачиж үзүүлжээ.

Шинжилгээний хариугаар эх, үр хоёул ямар нэг аминд халтай өвчин эмгэггүй байсныг Туркийн хэвлэл мэдээллийнхэн таатайгаар мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Bored Panda

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()