Архитектурын алдаа олон хүний аминд хүрсэн тохиолдлууд

Архитектур гэдэг мэс засалтай ижил хариуцлагтай зүйл байдаг билээ.  Архитектор болон инженерүүдийн ажлын чанараас хамаарч иргэдийн тав тух, амь амьдрал шалтгаална. Ингээд архитектурчид болон барилгачдаас шалтгаалж үүссэн асуудлаас болж хүний амь эрсдсэн түүхээс сонирхоцгооё.

Архитектурын алдаа олон хүний аминд хүрсэн тохиолдлууд

1 "Ronan Point" амины орон сууц, Лондон, 1968 он

Лондонд байрлах 22 давхар "Ronan Point" сууцыг хэдийгээр барилгын бүхий л стандартыг мөрдөж барьсан ч бүхэлдээ нуржээ. Барилгын схем нь хөзрөн байшинтай ижил бүтэцтэй байсан учир нуралт үүссэн гэжээ. Энэхүү томоохон осол 4 хүний амь насыг авч одсон аж.

"Ronan Point" амины орон сууц, Лондон, 1968 он

2 19-р хурдны замын гүүр - Квебек, Канад, 2006 он

Хурдны замын гүүрийн 20-иод метр урттай хэсэг нурснаар 5 хүн амь насаа алдаж, 6 хүн хүнд гэмтжээ.

19-р хурдны замын гүүр - Квебек, Канад, 2006 он

3 "Camper Arena" ордон, Канзас-Сити, Миссури, 1979

Энэхүү спорт ордны дээвэр нь бороо, салхинаас хамгаалсан хэд хэдэн хамгаалалтын давхаргатай байсан боловч уг хамгаалалт тогтож байсан боолтнууд нь тийм ч сайн биш байсан бололтой 1979 онд нурсан байна. Азаар хэн ч гэмтэж, амь насаа алдаагүй аж.

"Camper Arena" ордон, Канзас-Сити, Миссури, 1979

4 "Pier One" хүүхдийн тоглоомын талбай - Брүүклин, Нью-Йорк, 2010

Энэхүү хүүхдийн тоглоомын зураг төслийг гаргасан инженерүүд загварт нь илүү анхаарал хандуулж, харин материалын тал дээр төдийлөн тооцоолод гаргаагүй аж. Эцэст нь тэд уг тоглоомын талбайг цэвэр ганаар хийсэн бөгөөд энэ нь зуны улиралд 50 градус хүртэл халдаг байжээ.

"Pier One" хүүхдийн тоглоомын талбай - Брүүклин, Нью-Йорк, 2010

5 Уолт Диснейн нэрэмжит концертын танхим, Лос-Анжелес, 2005

Уолт Диснейн нэрэмжит тансаг концертын танхим нь Лос-Анжелесын дурсгалт газруудын нэг юм. Энэхүү барилгын дизайныг архитектор Фрэнк Гери (Frank Gehry) гаргасан бөгөөд тэрээр барилгын гадна талыг ган хавтангаар чимэглэхээр төлөвлөжээ. Гэвч 2005 онд гадна фасадыг өөрчлөх хэрэг гарсан аж. Ган нь нарны туяаг ихээр ойлгож байсан учир эргэн тойрны оршин суугчид хэт халуун орчинд амьдарч байжээ.

Уолт Диснейн нэрэмжит концертын танхим, Лос-Анжелес, 2005

6 "I-35W" гүүр - Миннеаполис, Миннесота, 2007

Гүүрний зураг төсөл буруу байсны улмаас оргил цагийн үед нурж, хэд хэдэн машин Миссисипи мөрөн рүү унасан байна. Үүний үр дүнд 13 хүн нас барж, 145 хүн гэмтжээ.

"I-35W" гүүр - Миннеаполис, Миннесота, 2007

7 Сонсу Тегё гүүр, Сөүл, Өмнөд Солонгос, 1994

1994 оны 10-р сарын 21-нд Сөүл хотын энэхүү гүүрийн сэргээн засварлагдсан хэсэг нь нурсан байна. 20 метрийн өндөр гүүрний хэсэг автобус, машины хамтаар гол руу унажээ. 32 хүн нас барсан бөгөөд харамсалтай нь ихэнх нь хүүхэд байжээ.

Сонсу Тегё гүүр, Сөүл, Өмнөд Солонгос, 1994

8 "Sampoong" худалдааны төв - Сөүл, Өмнөд Солонгос, 1995

1995 оны 7-р сарын 9-нд барилгын стандартыг зөрчсөнөөс болж Өмнөд Солонгосын нэгэн томоохон худалдааны төв болох "Sampoong" нурсан байна. Барилгын нуралтаас болж 502 хүн нас барж, 937 хүн хүнд бэртэл авчээ.

"Sampoong" худалдааны төв - Сөүл, Өмнөд Солонгос, 1995

9 Grand Boston туннель, Бостон, 2006

2006 оны 7-р сарын 10-нд туннелийн дээврээс 25 тонн жинтэй хэсэг нь нурж,  машинтай явсан нэг эмэгтэй нас барсан байна.

Grand Boston туннель, Бостон, 2006

10 Туо голын гүүр - Фэнхуан, Хятад, 2007

2007 оны 8-р сард Хятадын Хэнань мужид байрлах Туо голын 268 метрийн урттай гүүр нурсан байна. Ослоос болж 30 хүн нас барж, 60 хүн гэмтэж, 10 хүн сураггүй алга болжээ.

Туо голын гүүр - Фэнхуан, Хятад, 2007

11 Ville Marie туннель, Монреаль, Канад, 2011

Нэлээн хуучирсан Виль-Мари туннель доторх жолоочийн нүдийг харанхуйд хурдан дасгах зориулалттай бетон багана зам дээр нурж унасан байна. Азаар ослоос болж хэн ч гэмтэж бэртээгүй, амь насаа алдаагүй аж.

Ville Marie туннель, Монреаль, Канад, 2011

12 Валь-ди-Ставе, Итали, 1985

1985 онд болсон Ставе далангийн нуралтаас болж 248 хүн нас барж, 62 барилга сүйдсэн байна.

Валь-ди-Ставе, Итали, 1985

13 Жефферсон-сити хотын төмөр зам, Миссури, 1855

Инженерчлэлийн алдаанаас болж шинээр баригдсан төмөр замаар явсан суудлын галт тэрэг осолдож, 30 хүн нас баржээ.

Жефферсон-сити хотын төмөр зам, Миссури, 1855

14 Баньцяо далан, Хэнань тосгон, Хятад, 1975

Баньцяо даланг үерийн ус зайлуулах зорилготойгоор 1952 онд барьсан байна. Даланг барьж байх үед ноцтой алдаа гаргаж, цуурсан бөгөөд тропикийн “Нина” хар салхийг даалгүй нуржээ. Ийнхүү 26000 хүний амь нас эрстсэн  осол гарсан аж.

Баньцяо далан, Хэнань тосгон, Хятад, 1975

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()