Африкийн Замби улсын Ангараг руу нисэх төлөвлөгөө

Өмнөд Африкийн Замби улс харь гариг дээр хөл тавих гайхамшигтай мөрөөдөлтэй байсан ч амжилт эс олсон түүхийг хүргэж байна.

Африкийн Замби улсын Ангараг руу нисэх төлөвлөгөө
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1964 оны 10-р сарын 30-ны өдөр хуучин Родези байсан Замби улс тусгаар тогтнолоо зарлаж, Кеннет Каунда хэмээх шинэ ерөнхийлөгчтэй болсныг "Time" сэтгүүл сурвалжилжээ.

Гэвч иргэд тус үйл явдлыг тэмдэглэж байх үеэр нэг залуу энэ баяр түүний "Сансрын хөтөлбөрт"-т саад болж байгаа талаар гомдоллож байжээ. Эдвард Макука Нколосо (Edward Makuka Nkoloso) "Time"-ийн сэтгүүлч нарт Замби сансрын нисгэгчид эхлээд саран дээр дараа нь Ангараг дээр бууснаар ЗХУ болон АНУ-ыг сансрын уралдаанд ялна гэж хэлсэн байна.

Энэ нь үнэхээр хэтрүүлсэн явдал байсан юм. Тухайн үед Замби 3.6 сая хүнтэй, тэднээс 1500 нь ахлах сургууль төгссөн, харин 100 ч хүрэхгүй хүн их дээд сургууль төгссөн байв. Нколосо өөрөө бага сургуулийн шинжлэх ухааны багш, Замбийн Шинжлэх Ухаан, Сансар судлал, Философийн Академийн захирал байжээ. 

Түүнд харвах төхөөрөмжтэй төстэй "галлах систем"-ээр ажиллах 10х6 хэмжээтэй, хөнгөн цагаан, зэсээр хийгдсэн пуужинд 10 Замби иргэн, мөн 17 настай Африк охиныг муурын хамтаар явуулах гэх мэтчилэн том мөрөөдлүүд байсан байна. Тэрээр 1965 он гэхэд саран дээр хүрэх боломжтой гэж тооцоолсон ба төслөө эхлүүлэхэд ЮНЕСКО-оос санхүүжүүлэх 700 сая ам.доллар хэрэгтэй гэжээ.

Сонингийн ярилцлагад тэрээр хэлэхдээ, Лусака хотын ойролцоо орших нууц ажиглалтын байрандаа Ангарагийг дуран авайгаар нэлээн судалсан бөгөөд тэр ч байтугай гариг дээр уугуул иргэд байхыг харсан гэжээ. (Уугуул иргэдийг Христийн шашинд оруулахгүй болохоо мөн батлав)

Тэрээр хэрэв ЮНЕСКО яаралтай хөрөнгө оруулчихсан бол тусгаар тогтнолоо тунхагласнаас хэдхэн хоногийн дараа ч Марс руу явах боломжтой байсан гэдэгт итгэлтэй байв. Мөн ЗХУ болон АНУ-ын тагнуулууд түүний сансрын тухай мэдээллүүдийг ба муурнуудыг нь хулгайлах гэж байна гэж буруутгажээ.

Гэхдээ түүнийг энэ бүгдээс нь болж тохуурхахад хэцүү. Сансрын нисгэгч нартаа асар хурдтай хөөрөх мэдрэмжийг өгөхийн тулд тосны торхнуудад хийж уулын уруу өнхрүүлж байсан жирийн нэгэн бага сургуулийн багш.

Харин татах хүчгүй байдлыг мэдрүүлэхийн тулд урт олсны үзүүрээс бариулан савлуулаад хамгийн өндөр цэгтээ хүрэхэд нь олсыг тасдаж, чөлөөт уналт хийлгэсэн байна. Тэрээр мөн бэлтгэгчиддээ "саран дээр алхах цорын ганц арга" буюу гаран дээрээ алхахыг заажээ.

Бэлтгэлийн явцад тэрбээр сайн дурын оролцогч нараа "Тэд сансрын нислэгт төвлөрөхгүй байна. Сарыг судалж байхын оронд хайрлаж, дурлалцаж байна" гэж гомдолложээ. Үнэхээр сансарт нисэхэд бэлтгэж байсан охин Мата хөл хүнд болсны улмаас эцэг эх нь буцааж тосгон руу нь авчирсан билээ. 

Нколосогийн сансрын нисгэгчид Ангараг дээр ч, саран дээр ч очоогүй. Тэр бүү хэл Лукасагаасаа яваагүй байна. Замбийн засгийн газар түүний төслөөс бага багаар зайгаа барьж эхэлжээ. Өнөөгийн байдлаар АНУ л Улаан Нүдэн гариг дээр хөлөг газардуулсан бөгөөд харин хүн очих болоогүй л байна. Хэдий Нколосо галзуу байсан байж магадгүй ч, сансрын аяллын салбар маш том амжилт олно гэж мэдэж байсан. Тэрээр Замби улсыг тэр аяллын нэг хэсэг байгаасай гэж хүсчээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()