Машагийн дүрд дуу оруулсан охин гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй болжээ

2020-05-06, 17:16
7,439

"Маша баавгай хоёр" хүүхэлдэйн кино нь дэлхий даяар сая сая багачууд болон эцэг эхчүүдийн хайрыг татсан билээ. 2008 - 2015 оны хооронд Алина Кукушкина нэртэй охин Машад дуу оруулсан юм.

Машагийн дүрд дуу оруулсан охин гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй болжээ

Алина Кукушкина нь 6 настайгаасаа алдартай болсон байна. Үүний шалтгаан нь сая сая хүүхдүүдийн хайрыг татсан "Маша баавгай хоёр" хүүхэлдэйн киноны гол дүр болох Машагийн хоолой юм.

Охины гадаад төрх ч тухайн дүртэй тун төстэй юм. 

2007 онд Алина ээжийнхээ хамтаар шалгуулахаар очиход зохиолч, найруулагчид огтхон ч эргэлзэлгүйгээр сонгожээ. Хүүхэлдэйний эхний 3 улиралд тэрээр дууг нь гэсэн дуулдаг байлаа.

Юу юунаас илүүтэйгээр охин өөрөө үүнийг хийж байгаадаа тун баяртай байсан байна. 

Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Алинагийн гадаад төрх өөрчлөгдөөд зогсохгүй хоолой нь ч бас өөрчлөгдөв. Ингээд зохиогчид "шинэ Маша"-г хайж эхэлсэн юм. Үүнд маш чухал нэгэн шалгуур байсан нь Алинагийн хоолойтой аль болох адилхан хоолойг олох байлаа. Аз болоход Варя Саранцева хэмээх шаардлагад нийцсэн охин удалгүй олдсон юм. 

Алина Кукушкина дуу оруулалтын найруулагч болсон бөгөөд 2 жилийн турш шинэхэн жүжигчнийхээ зааварлагчаар ажилласан байна.

Харин одоо Алинад анимэйшн кинонд дуу оруулах (Despicable me), уран зураг (The Dream House) гэх мэт маш олон санал ирж байгаа аж. Мөн кинонд тоглох саналууд ч ирж байгаа гэнэ шүү. 

Одоо Алина нь 19 настай бүсгүй болсон бөгөөд зөвхөн жүжиглэхээс гадна ирээдүйнхээ мэргэжлийн талаар нухацтай бодож байгаа гэнэ.

Түүний одоогийн зорилго нь зар сурталчилгаа болон телевизийн салбарын талаар өргөн мэдлэгтэй болох гэнэ. Бага наснаасаа байгуулсан ололт амжилтыг нь бодвол Алинагийн хувьд энэ салбарт ажил олох нь хэцүү асуудал биш юм.

Эх сурвалж: Лайкни

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()