Эмч нар яагаад оймстой унтахыг зөвлөдөг вэ?

Ихэнх хүмүүс оймстойгоо унтаж чаддаггүй бөгөөд энэ нь тав тухтай сайхан амрахад саад болно гэж боддог. Гэтэл эмч нар оймстой унтах хэрэгтэй хэмээн зөвлөхөөс гадна энэхүү тустай зүйлийг зуршил болгох хэрэгтэй гэжээ. 

Эмч нар яагаад оймстой унтахыг зөвлөдөг вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Оймс нь амархан унтахад туслана

Америкийн "National Sleep Foundation" сангийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөлнөөсөө дулаахан байх нь бидний тархинд унтах хэрэгтэй гэсэн мэдээллийг дамжуулдаг гэжээ. Гэхдээ энэ бол зүгээр нэг таамаг төдий зүйл биш бөгөөд 2007 онд энэ талаар шинжлэх ухааны судалгааг явуулсан байна. Туршилтанд бүлэг хүмүүсийг оролцуулж,  эхний бүлгийн хүмүүс оймстой, харин хоёр дахь бүлэг нь оймсгүй унтсан аж. Оймстой унтаж байсан хүмүүс илүү хурдан унтахаас гадна, бат бөх унтаж байсан гэнэ.

Оймс нь амархан унтахад туслана

2 Шөнө даарах болон халууцахаас оймс хамгаална

Хэрвээ шөнийн цагаар та их даардаг эсвэл их халууцдаг бол оймс таны үнэнч туслах байх болно. Хөлийн ул дулаан байх үед гар, хөлний үзүүрийн цусны хангамж сайжирдаг бөгөөд энэ нь биеийн ерөнхий дулааныг тэнцвэржүүлж өгдөг юм.

Шөнө даарах болон халууцахаас оймс хамгаална

3 Оймс хөлийн арьсийг хамгаалах үүрэгтэй

Таны ул тогтмол хуурайшиж, хагарч байгаа бол шөнө унтахдаа оймсоо тайлах хэрэггүй. Унтахынхаа өмнө хөлөндөө чийгшүүлэгч тос сайн гэгч нь түрхээд дараа нь даавуун материалтай оймс өмсөх хэрэгтэй. Нэг шөнийн дотор л та үр дүнг мэдрэх болно.

Оймс хөлийн арьсийг хамгаалах үүрэгтэй

4 Оймс таны сексийн амьдралд тустай

Оймстой секс хийх гэдэг утгагүй бас хөгжилтэй мэт санагдаж байна уу. Мэргэжлийн сексологичдын үзэж байгаагаар ялангуяа эмэгтэй хүн сексийн үеэр оймстой байх нь таатай мэдрэмж, дур ханамжийг авахад туслана гэжээ. Энэхүү судалгааг 2005 онд Нидерландын Гронингены их сургуулийнхан хийсэн байна. Туршилтанд хоёр бүлэг эмэгтэйчүүд оролцож, эхний хэсэг нь оймстой, хоёр дахь хэсэг нь оймсгүй секс хийжээ. Оймстой секс хийсэн бүсгүйчүүдийн 80% нь илүү хүчтэй дур тавилтыг мэдэрсэн гэнэ.

Оймс таны сексийн амьдралд  тустай

5 Оймс сэтгэл санааг сэргээнэ

Хятадын уламжлалт анагаах ухаанд оймстой унтахыг зөвлөдөг байна. Хэдийгээр Хятад анагаах ухаанд оймстой унтахын давуу талыг шинжлэх ухаанаар батлаагүй ч мянга мянган жилийн туршлагаар батлагдсан аж. Тэдний үзэж байгаагаар оймсгүй байх нь тухайн хүний амьдралын эрч хүчийг үгүй хийдэг гэнэ. Харин дулаан оймс нь эсрэгээрээ Чи амьдралын эрч хүчийн энергээр цэнэглэж өгдөг гэжээ.

Оймс сэтгэл санааг сэргээнэ

6 Оймстой унтахад анхаарах зүйлс

  • Гэхдээ бүх төрлийн оймс гүн нойр, сексийн мэдрэмжинд нөлөөлдөггүй гэдгийг санах хэрэгтэй. Хэт хөл барьсан, эсвэл синтетик материалтай оймсноос нь татгалзах нь зүйтэй юм. Хамгийн шилдэг сонголт нь шагайнаас үл ялиг дээш гарсан урттай даавуун оймс байх болно.
  • Хэрвээ та оймстой унтахаар шийдсэн бол нэмэлт халаагуураас татгалзаарай. Үүнд: халаагч, цахилгаан хөнжил гэх мэт багтана.
  • Үүнээс гадна оймсоо өдөр бүр солих хэрэгтэй.  Ялангуяа зөвхөн унтахад зориулагдсан тусгай оймстой болсон нь хамгийн тохиромжтой.
  • Шүршүүрт орж хөлөө хатаасныхаа дараа оймсоо өмсөх хэрэгтэй. 
  • Хэрвээ оймстой унтаж чадахгүй байгаа бол өөр аргаар хөлөө дулаацуулж болно. Бүлээн усаар жин тавих, хоёр давхар хөнжил нөмрөх гэх мэт. Хамгийн гол нь хөлнөөсөө дулаан байх нь чухал юм.

Оймстой унтахад анхаарах зүйлс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()