Сарлагийн тусламжтайгаар Эверест ууланд 5G сүлжээ оруулжээ

Орчин үеийн 5G сүлжээг дэлхий даяар түгээх өндөр хүсэл зорилго бараг л шууд утгаараа хэрэгжжээ. "China Mobile Hong Kong" болон "Huawei" дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверест ууланд антенн суурилуулсан байна. Антенныг дээш гаргахын тулд эд ангиар нь салган сарлагт ачих аргаар зөөсөн байна. Энэ технологийг хөгжүүлэгчид 5G системийн тусламжтайгаар дэлхийн хамгийн өндөр цэгт авирагчид болон судлаачдын үйл ажиллагаа эрс өөрчлөгдөнө гэж үзжээ.

Сарлагийн тусламжтайгаар Эверест ууланд 5G сүлжээ оруулжээ
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Далайн түвшнээс дээш 6500 метрийн өндөрт 8 тонн жинтэй 5G цамхгийг байрлуулсан байна.

"China Mobile Hong Kong" (CMHK) энэ ажилд "Facebook"-тэй хамтарснаа зарласан байна Ингэснээр авирагчид лайв видео дамжуулах боломжтой бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ ч холбогдож болно гэжээ.

Өндөр уулын хүнд хэцүү нөхцөлд шинэ технологийг хүргэхийн тулд зөвхөн сарлагийн тээврийг ашиглах боломжтой байсан аж.

Сарлаг өнө удаан жилийн турш Хималайн нурууны гол тээврийн хэрэгсэл байсаар ирсэн. Өтгөн үс ноос, тарга, мөн  зүрх, уушгиныхаа их багтаамжийнхаа ачаар сарлаг нь өндөрлөг газрын цаг агаар, даралтад гайхалтай дасан зохицсон амьтан юм. Сарлагууд 8 тонн эд ангийг 6000 метрийн өндөрт хүргэхэд ердөө нэг цаг зарцуулсан байна.

Антенныг угсарч босгоход хоёр компанийн инженерүүд оролцсон байна.

Түүнчлэн утасгүй сүлжээ тэнд ашиглалтад орсноор уулын өндрийг маш нарийвчлалтайгаар тогтоох боломжтой болсон байна. Одоогоор албан ёсны өндөр нь 8848 метр билээ.

Төсөлд 25 км цахилгаан утсыг хэрэглэсэн бөгөөд 150 ажилчны тусламжтайгаар холболтыг хийсэн байна.

5G сүлжээ 4G-ээс 10 дахин хурдан буюу 1 гигабайт файл 1-3 секундэд татагдах боломжтой. Тус төслийн хөгжүүлэгчид ирээдүйд ухаалаг аялал болон судалгааны суурь нь технологи байгаасай гэж хүсэж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()