Хүний бие организмын тухай санаанд оромгүй баримтууд

Хүний бие организм нууцаар баялаг байдаг эрдэмтэд тэдгээрийн учрыг олох гэж хичээсээр л байгаа юм. Эмэгтэй хүний хөх тэмээний бөхний схемээр ажилладаг болохыг та мэдэх үү? Хэт их ачаалал өгөхгүй байх үед хүний зүрх сармагчинтай төстэй болдог талаар сонсож байсан уу? Энэ мэтчилэн сонирхолтой баримтыг бид танд хүргэе.

Хүний бие организмын тухай санаанд оромгүй баримтууд
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

  • Нэгэн онолоос харахад эмэгтэйчүүдийн хөх нь тэмээний бөхтэй ижил үүргийг гүйцэтгэдэг гэнэ. Хөх нь ихэнх хэсэг өөхнөөс бүрддэг учир, өлсгөлөн байх үед бие организм хөхнөөс тэжээлээ авах боломжтой аж.
  • Зарим хүмүүс чихний хэнгэрэгийн булчингаа удирдаж чаддаг гэнэ. Энэхүү булчинг чангалахад тухайн хүн тэнгэр дугарч байгаа мэт чимээг сонсдог байна.
  • Эрдэмтдийн судалгаанаас харахад шаргал үстэй бүсгүйчүүдэд мэдээ алдуулах эм бага үйлчилдэг болохыг тогтоожээ. Тиймээс тэдэнд энгийн хүнээс 20%-иар илүү мэдээ алдуулах тариа хийх хэрэгтэй байдаг аж.  Үүнээс гадна гал шаргал өнгийн үстэй бүсгүйчүүд бараг бууралтдаггүй гэнэ шүү.
  • Хөхний хэмжээ нь тухайн эмэгтэйг ээж болоход бэлэн байгаа эсэхийг тодорхойлдог. Хэдий чинээ том хөхтэй байна, төдий чинээ ээж болж, хүүхдээ хөхүүлэхэд бэлэн байгаа батладаг аж. Үүнээс гадна том хөхтэй, нарийн бэлхүүстэй эмэгтэйчүүдэд эмэгтэй даавар илүү давамгайлсан байдаг учир энэ нь жирэмслэлтийг төвөггүйхэн даван туулахад нөлөөлнө гэжээ.

  • Хүмүүс төрөлхийн биолюминесцент байдаг учир гэрэлт цох мэт харанхуйд гэрэлтдэг байна.  Гэхдээ маш бүдэг гэрэлтдэг учир бидний нүд үүнийг харж чаддаггүй.
  • Африк эмэгтэйчүүдийн өгзөг бусад арьстны эмэгтэйчүүдийг бодвол илүү том, өөхлөг байдаг. Энэ нь эмэгтэй хүний бие халуун орчинд дасаж хүүхэд төрүүлэхийн тулд их хэмжээний өөх хэрэгтэй байдгаас үүдэлтэй байдаг.
  • Эрдэмтэд илүүдэл жинтэй хүүхэд болон тэдний ээж нарын хэрэглэдэг парабен агуулсан гоо сайхны бүтээгдэхүүний харилцан хамаарлыг судалжээ. Парабен агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг ээжүүдийн хүүхдүүд амьдралынхаа эхний 8 жилд таргалалттай байх магадлалтай гэнэ.

  • Зарим хүмүүс генийн мутацаас болж ямар ч өвдөлт мэдэрдэггүй гэнэ. Дэлхий дээр энэ төрлийн хүмүүс 100 орчим байдаг аж. Хэдийгээр өвдөлт мэдрэхгүй байх гэдэг таатай санагдавч багагүй хор уршгийг дагуулдаг байна. Жишээлбэл: Ямар нэгэн аюулт өвчний шинж тэмдгийг хүндрэхээс нь өмнө мэдрэхгүй гэсэн үг юм.
  • Хамар бүхий л амьдралын туршид ургадаггүй. Харин нас ахих тусам хэлбэр хэмжээгээ өөрчлөх магадлалтай. Хамгийн их явагддаг өөрчлөлт бол хамрын үзүүр унжих явдал байдаг аж.
  • Хувьслын явцад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их үс алдсан байна.  Үс багатай байх нь бүсгүйчүүдийг илүү эмэгтэйлэг, залуу харагдахад тустай аж. Үүнээс гадна үс багатай бүсгүйчүүд хүүхэд төрүүлж, өсгөх чадвар сайтай байдаг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()