Солонгосын хамгийн өндөр цалинтай 10 жүжигчин

2020-05-11, 17:03
7,452

Өмнөд Солонгос улс олон ангит киногоороо дэлхийд танигдаж, тус салбарын цар хүрээ маш өргөн болсон билээ. Үүний ачаар солонгосын жүжигчид ч маш их алдар нэрийг олох болсон аж. Ялангуяа тодоос тод гялалзах энтертайнмент ертөнцөд жүжигчний мэргэжил нь хамгийн өндөр цалинтай мэргэжил юм. Ингээд та бүхэндээ өмнөд Солонгосын хамгийн өндөр үнэтэй 5 эрэгтэй, 5 эмэгтэй жүжигчдийг танилцуулъя.

Солонгосын хамгийн өндөр цалинтай 10 жүжигчин

10 Сун Хэгю (Song Hye Kyo) - 1 ангид 116.6 сая төгрөг

Сун Хэгю нь Хятад болон бусад азийн орнуудад их алдартай бөгөөд "Autumn in my heart", "Full House", "That winter" гэх мэт киногоороо алдаршиж хамгийн амжилттай цуврал нь 2016 онд хийгдсэн "Нарны үр сад" бүтээл юм. Тэр нэг ангид ойролцоогоор 116,5 сая орчим төгрөгөөр дүр бүтээдэг байна.

Сун Хэгю (Song Hye Kyo) - 1 ангид 116.6 сая төгрөг

9 Чүэ Жиү (Choi Ji Woo) - 1 ангид 116.6 сая төгрөг

Тэрнийг "Диваажингийн шат"-ын Хан Жонсогийн дүрээр нь сайн мэдэх билээ. Саяхан тэрээр “Twenty again” гэх бүтээлд тоглохоор гэрээ хийсэн бөгөөд найруулагч нь түүнийг тоглуулахын тулд 100 гаран сая төгрөг хайран санагдахгүй байгаа гэнэ.

Чүэ Жиү (Choi Ji Woo) - 1 ангид 116.6 сая төгрөг

8 Ха Живон (Ha Ji Won) - 1 ангид 117.2 сая төгрөг

Оргил цагийн хатан хаан хочтой үзэсгэлэнт жүжигчин маань хамгийн чадварлаг, мөн үнэтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтах билээ. Тэрээр маш олон телевизийн болон веб цувралуудад тоглосон төдийгүй олон улсын фенүүдийн тоогоороо тэргүүлдэг байна. Инээдмийн, романс, адал явдалт гээд тоглосон кино бүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг жүжигчин маань олон тооны шагнал авч байсан билээ. Тэрээр 1 ангид 117 орчим сая төгрөгөөр тоглодог байна. 

Ха Живон (Ha Ji Won) - 1 ангид 117.2 сая төгрөг

7 И Мину (Lee Min Ho) - 1 ангид 163.8 сая төгрөг

Тэрээр модель болон дуучнаар зогсохгүй хамгийн алдартай солонгос жүжигчдийн нэг билээ. F4-ийн Кү Жүнпюгийн дүрээр жүжигчний гараагаа эхлүүлж шилдэг шинэ жүжигчин шагналын эзэн болсон юм. Мөн "Хотын ангууч", "Өв залгамжлагчид" гэх мэт киноны дүрүүдээрээ алдартай билээ. 

И Мину (Lee Min Ho) - 1 ангид 163.8 сая төгрөг

6 Со Жисоб (So Ji Sub) - 1 ангид 187.3 сая төгрөг

"Хааны нар", "Oh ny venus", "Би чамд хайртай", "Намайг уучлаач" гэх мэт олон кинонд гол дүрийг бүтээсэн ч "Хааны нар" киногоороо карьерийнхаа оргилд хүрсэн юм. Тэрээр анги бүрт ойролцоогоор 187 сая төгрөгөөр тоглодог байна.

Со Жисоб (So Ji Sub) - 1 ангид 187.3 сая төгрөг

5 Жу Инсон (Jo In Sung) - 1 ангид 187.3 сая төгрөг

Жу Инсоб нь хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд That Winter, Зүгээр дээ энэ бол хайр, Балид болсон явдал гэх мэт кинонуудаараа алдартай билээ. Чадварлаг, алдартай жүжигчин залуу маань 1 ангид ойролцоогоор 187 гаруй сая төгрөгөөр дүр бүтээдэг байна.

Жу Инсон (Jo In Sung) - 1 ангид 187.3 сая төгрөг

4 И Ёнэ (Lee Young Ae) - 1 ангид 233 сая төгрөг

Бидний сайн мэдэх Дэ Жангум "ордны эрдэнэс" хочтой бөгөөд 1 ангид л гэхэд ойролцоогоор 233 сая төгргөгөөр тоглодог байна. Үзэсгэлэнт жүжигчин маань 2011 онд хоёр ихэр хүүхдээ угтан авсан билээ. Хэдийгээр урлагийн ертөнцөөс хол байсан ч үнэлгээ нь буурахгүй байсаар байгаа бөгөөд удахгүй дахин дэлгэцнээ дүр бүтээх цуурхал гарсан нь үнэлгээг нь улам өсгөж байгаа билээ.

И Ёнэ (Lee Young Ae) - 1 ангид 233 сая төгрөг

3 Хён Бин (Hyun Bin) - 1 ангид 234 сая төгрөг

Хён Бин нь хамгийн алдартай жүжигчдийн жагсаалтад зүй ёсоор багтана. Тэрнийг "Secret Garden" кино нь алдар нэрд хүргэсэн юм. 

Хён Бин (Hyun Bin) - 1 ангид 234 сая төгрөг

2 Жон Жихён (Jun Ji-hyun) - 1 ангид 234.1 сая төгрөг

"Одноос ирсэн миний хайр" кино нь амжилтад хүрснээс хойш тэрээр солонгосын хамгийн өндөр цалинтай жүжигчин болсон юм. Тэрээр "Зурагт номын охин", "Миний дүрсгүй охин" зэрэг кинонуудаараа алдартай билээ. Жон Жихён нь зөвхөн нэг ангиас л 234 гаруй сая төгрөгийн орлого олдог байна.

Жон Жихён (Jun Ji-hyun) - 1 ангид 234.1 сая төгрөг

1 Ким Сүхён (Kim Soo Hyun) - 1 ангид 234.2 сая төгрөг

Ким Сүхён нь "Мөрөөдлөөс ч илүү", "Одноос ирсэн миний хайр", "Нар сарны тэврэлт", "Продюсерууд" гэх мэт олон киногоороо алдартай билээ. Тэрээр нэг ангид 240 гаруй сая төгрөгөөр дүр бүтээдэг гэнэ шүү. 

Ким Сүхён (Kim Soo Hyun) - 1 ангид 234.2 сая төгрөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()