"Хятад бүсгүйчүүд дарлалын эсрэг" - Феминист гэрэл зурагчны халуухан бүтээлүүд

Фото зурагчин Ло Яны (Luo Yang) хувьд феминизм нь олон талтай ойлголт юм. Хятад бол эмэгтэйчүүдэд тавьдаг шаардлага, тогтсон хэв маяг нь уламжлал болсон орон билээ. Фото зурагчин маань зургууддаа чөлөөтэй, зоригтой, хүчирхэг хятад эмэгтэйчүүдийг тусгаж энэхүү хэвшмэл ойлголтыг эвдэж байна. Тэд Ази эмэгтэйчүүдийг төсөөлдөг шиг ухаалаг, төлөв даруу бус харин дотоод хүч чадал, халуухан байдал нь оргилж буй эмэгтэйчүүд юм.

"Хятад бүсгүйчүүд дарлалын эсрэг" - Феминист гэрэл зурагчны халуухан бүтээлүүд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Ло Яны “Охид” нэртэй цуврал нь ихэвчлэн түрээсийн байр, шөнийн дэлгүүр, тагт гэх мэт газруудад авагдсан зургуудаас бүрддэг. Зураг бүр өөртөө зургийн гол дүрийн амьдралын түүхийг агуулсан байдаг. Эдгээр эмэгтэйчүүдийн нас бүгд өөр ч тэд бүгд нэг үзэл санаагаар хоорондоо нэгдсэн юм.

Зурагчны хувьд феминизм их өргөн агуулгатай сэдэв. Түүний зургйин гол дүрүүдийн хурц ширүүн дүр төрх нь гайхшруулж, таашаалыг мэдрүүлнэ. Халзан толгойтой, цөхөрсөн царайтай, тамхи татаж буй охидын дүр зураг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн эелдэг, эмэгтэйлэг ойлголтод нийцэхгүй юм.

Шеньяанаас гаралтай фото зурагчин эдгээр зургуудаа 2000-аад оны эхээр Урлагийн академд суралцаж байхдаа дарсан байна. Найзууд болон ангийнхныхаа зургийг авч түүндээ өөрийн үзэл бодол, мэдрэмжээ шингээжээ. 

Ло Ян “Хятадад эмэгтэйчүүдэд тавьсан шаардлага, хориглох зүйлс их байдаг” гэсэн бөгөөд охидууд үргэлж эцэг эх болон хамаатнууддаа үргэлж эелдэг даруу хандах ёстой байдаг гэнэ.

Ло Ян зургуудынхаа гол дүрээр тэрхүү хэвшмэл ойлголтод захирагдахыг хүсдэггүй охидыг сонгожээ.

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд улс орныхоо өнцөг булан бүрээр явж зуу зуун зураг даржээ.

Зураг бүрийн ард нийгмээс шаардаж буй стандартыг дагахгүйгээр өөрийн замыг сонгосон охидын онцгой түүх нуугдаж байгаа.

Ло Ян өөрийн орны охидыг өөрсдийн хүслээр эрх чөлөөтэй амьдарч чаддаг байгаасай гэж хүсдэг гэнэ. Фото зурагчин дарсан зурагныхаа гол дүрүүдэд аз жаргалаа олоход тусалдаг гэж итгэдэг байна.

Эмэгтэйчүүдэд тавьдаг шаардлага нь ганцхан Хятадад биш дэлхий дахинд байдаг ойлголт юм. Эмэгтэйлэг төрх, эелдэг ярианы цаана уур хилэн, бухимдал харин ярвигтай үйлдлийн цаана эелдэг зөөлөн, эмзэг сэтгэл нуугдаж байж ч болно шүү дээ. Шеньяанаас гаралтай фото зурагчин феминизмын цоо шинэ өнцгийг чадварлагаар нээн харуулж чаджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()