Дэлхийн хамгийн хөгжөөнтэй бөгөөд аюултай тэмцээн - "Бяслагийн уралдаан"

Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн даваа гарагт Английн Глостершир хотын ойролцоох Күүпер толгой дээр "Күүпер толгойн бяслагийн уралдаан" зохион байгуулагддаг. Дэлхийн хамгийн ер бусын спортын нэг болсон энэхүү олон жилийн уламжлалт спортын арга хэмжээнд оролцохоор жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун хүмүүс цугладаг байна.

Дэлхийн хамгийн хөгжөөнтэй бөгөөд аюултай тэмцээн - "Бяслагийн уралдаан"

Тус тэмцээн нь анх 15-р зууны үед газар нутгаа хуваах мөн 200 гаруй жилийн өмнөөс зэргэлдээ тосгодод амьдарч буй залуусын авхаалж самбааг сорих үүднээс бий болсон байдаг.

Дүрэм нь их энгийн бөгөөд маш өгсүүр толгодын оройгоос 70-110 км/цаг хурдтай өнхөрч буй 3.5-5 кг жинтэй дугуй бяслагийн араас хөөцөлдөж нааддаг байна.

Тэмцээний ялагч болохын тулд хамгийн эхэнд өнхөрч буй бяслагийг барьж авах шаардлагатай аж. Нэг удаагийн уралдаанд ойролцоогоор 40 орчим хүн оролцдог тул арга хэмжээ нийт оролцогчид болон хүйсний харьцаанаас хамааран хэд хэдэн үе шаттайгаар явагддаг байна.

Бүх зүйл маш энгийн мэт санагдах боловч эгц шахуу газраар уруудан хурдтай гүйх тамирчид хоорондоо мөргөлдөх, тонгорцоглож унахаас эхлээд тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдал нь тэмцээнийг бүр ч хүнд хэцүү сонирхолтой болгож өгдөг байна.

Жил бүрийн тэмцээнд ойролцоогоор 10-30 хүн хүнд гэмтэл аван эмнэлэгт хэвтэн эмчлүүлдгээс үүдэн 2010 оноос хойш орон нутгийн удирдлагууд тус наадмыг зохион байгуулахыг хориглохыг оролдож байгаа ажээ.

Гэсэн хэдий ч тус үхлийн аюултай гэмээр тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүсийн тоо буурахгүй харин ч эсрэгээрээ жилээс жилд тогтмол нэмэгдсээр байгаа байна.

Хамгийн сонирхолтой нь тус уламжлалыг дэлхийн 2 дугаар дайны үед ч орхигдуулаагүй зохион байгуулсаар байсан аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()