Алдарт Сталинградын тулааны өнгөт зургууд

1942 оны 8-р сарын 23-нд Сталинградын бөмбөгдөлт эхэлсэн бөгөөд энэ нь яваандаа орчин цагийн түүхэн дэх хамгийн их цус урсгасан, түүнчлэн дайны хувь заяаг шийдсэн тулаан болсон юм. Зөвлөлтийн цэргийн хүч, ялангуяа хотын оршин суугчдын эр зоригийн ачаар нацист Германы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Улаан арми алдсан газар нутгаа эргүүлж авах, урсгасан цусаа нөхөх урт удаан аян дайн эндээс эхэлсэн билээ.

Алдарт Сталинградын тулааны өнгөт зургууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Вермахтын 6-р армийн цэргүүд Сталинградын ойролцоо, 1942 оны 9-р сар

ЗХУ-ын баатар, мэргэн бууч Василии Зайцев (зүүн талд) төлөвлөгөөгөө ярилцаж байгаа нь - 1942 оны 12-р сар

Тэрээр сар гаруйн хугацаанд Вермахтын 225 офицер болон цэрэг, 11 мэргэн буучийг устгажээ.

Луфтваффегийн "Messerschmitt Bf.109" сөнөөгч онгоц. Сталинградын тулааны үеэр 160 нисэх онгоц жагсаалаас гарч, 328 онгоцонд гэмтэл учирчээ.

ЗХУ-ын баатар, сөнөөгч онгоцны нисгэгч Лидия Литвяк. Агаарын тулаанд хамгийн олон ялалт байгуулсан эмэгтэй нисгэгч болж Гиннесийн номонд бичигдсэн. 1943 оны наймдугаар сарын 1-ний даалгавараас эргэж ирээгүй байна.

Зөвлөлтийн мэргэн буудагч Максим Пассар энэ тулааны үеэр дайсны 200 гаруй офицер, байлдагчдыг устгасан байна. 1943 онд амиа алджээ.

Сталинградын тулааны үеэр 56 шархадсан байлдагчийн амийг аварсан сувилагч Юлия Яворская

Тагтнаас туг даллан дохио өгч буй цэрэг

FIAT тэрэгний жолооч, итали цэрэг алагджээ

"Эх орон" гэсэн бичигтэй Т-34 танк

"Сталинградын хамгаалагч" одонгоор шагнагдсан Алексей Иванов

13-р гвардын дивизийн командлагч, ЗХУ-ын хошой баатар Алексей Родимцев

Вермахтын 6-р армийн командлагч, фельдмаршал Фридрих Паулус зөвлөлтийн цэргүүдэд олзлогдсон нь

Ахлах дэслэгч Фридрих Винклер

Сталинград хотын төв, 1943 оны өвөл

Эх сурвалж: Color by Klimbim

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()