Анжелина Жолигийн охин Женнифер Анистонтай "найзалж", ээжийнхээ дургүйцлийг төрүүлжээ

2020-05-11, 15:55
2,998

Анжелина Жоли хүүхдүүдийнхээ амьдралд идэвхтэй оролцдог нэгэн билээ. Хэдий тийм ч тэрээр найзуудынх нь сонголтонд оролцож чадахгүй юм. Түүний охин Шайла нь ээжийнхээ хол байлгах гэж хэдэн жилийн турш хичээсэн хүнтэй танилцсанаар бүх зүйл эхэлсэн юм. Шайлагийн шинэ найз нь Брэд Питтийн өмнөх эхнэр Женнифер Анистон. 

Анжелина Жолигийн охин Женнифер Анистонтай "найзалж", ээжийнхээ дургүйцлийг төрүүлжээ

Жоли хүүхдүүдээ Анистонтой ярих нь битгий хэл ойр орчимд нь байхыг ч эсэргүүцдэг байна. Анжелина хүүхдээ Женниферийн оролцож буй үйл ажиллагаанд явахыг хориглож, чухал ажил хэрэг ойрын хугацаанд болох бол аавтайгаа хамт алхахыг ч хориглосон байна. Түүнийхээ хажуугаар ч Анжелина салсан нөхөр Брэдийн сэтгэл зүрхийг удирдаж, түүнийг өрсөлдөгчтэйгөө дахин уулзалдахаас сэргийлэхээ ч мартаагүй байна.

Гэхдээ сүүлийн үед болсон зүйлсийг харахад бүх зүйл хий хоосон замхарчээ. Питт өмнөх эхнэрийнхээ эргэн тойронд удаа дараа харагдсан бөгөөд нэлээн сэтгэл хангалуун байдалтай байжээ. Хамгийн гол нь 13 настай Шайла Женнифертэй уулзаад зогсохгүй найзууд болцгоосон байна. Энэхүү оддын гэр бүлийг нүд салгахгүй ажиглаж байгаа New Idea publication-ы сэтгүүлчид тэдний нөхөрлөлийг нэлээдгүй хүчирхэг байгааг мэдэгджээ. 

Анистонд бяцхан найз нь таалагдаж байгаа бөгөөд шинэ төслийн ажилдаа хүртэл үүрэг хүлээлгэжээ. Сүүлийн үед Брэд, түүний охин болон Анистон нар олон цагийг хамтдаа өнгөрөөж байгаа нь Жолид таалагдахгүй байгаа юм. Гэхдээ охин өөрөө компанид дуртай байгаа учир энэ зөрчил юуг ч өөрчилж чадахгүй. Тэд хамт байхдаа чөлөөтэй, аз жаргалтайгаар инээмсэглэсэн харагдаж байсныг нь тэднийг харсан хүн бүр нотолж байгаа юм.

Энэ үйл явдал Анжелина Жолигийн хувьд хамгийн тааламжгүй зүйл билээ. Үүнээс хамаарахгүйгээр Анжелина охиныхоо амьдралд том үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэд бие биедээ одоо ч маш их хайртай хэвээрээ юм. Зүгээр л яг одоо Шайлагийн хувьд аав болон шинэ найзтайгаа байх нь түүнд илүү дээр хэрэг.

Хэдхэн хоногийн өмнө Шайла аавдаа хандсан байна. Охин аавыгаа гэр бүлийнхэн дээрээ эргэж ирвэл хайртай хүмүүс нь 100% аюулгүй байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()