Таны хурдхан мартахыг хүсэх 15 баримт

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бөгөөд хайлтын системд аливаа хайх гэж байгаа зүйлийнхээ багахан мэдээллийг оруулахад л  тухайн зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч чадна. Ихэнхдээ хүмүүс сонирхолтой, хөгжилтэй зүйлийг хайдаг хэдий ч үнэн хэрэгтээ таны мэдэхийг хүсээгүй мэдээллийг ч Гүүгл хадгалж байдаг.  Ингээд таны хурдхан мартахыг хүсэх сонирхолтой 15 баримтыг хүргэе.

Таны хурдхан мартахыг хүсэх 15 баримт
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Гадил цацраг идэвхтэй

Тиймээ, таны дуртай жимс найрлагандаа кали-40 агуулдаг учир цацраг идэвхитэй байдаг. Цөмийн эрчим хүчинд “гадилтай ижил” гэх хэллэгийг хошигнож ашигладаг бөгөөд энэ хэллэгийг цацраг идэвхит бодисыг энгийн гадилны цацраг идэвхит бодистой харьцуулахад хэрэглэдэг байна.  Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Цацраг идэвхийн хэмжээ нь тун бага учир ямар нэгэн өвчин, мутацид хүргэдэггүй аж. Гадилнаас гадна төмс, шош, самар, наран цэцгийн үр зэрэгт цацраг идэвхит бодис дундаас дээгүүр түвшинтэй байдаг аж.

Гадил цацраг идэвхтэй

2 ​ Зарим улс оронд хүүхдийн нусыг сорж гаргадаг

Хойд Канад болон Аляскийн тундрт амьдрах инуит омгийнхон хүүхдийнхээ хамрын нусыг сорж авдаг байна.  Тэд цас мөсөөр хийсэн гэрт амьдардаг учир хүүхдүүд нь ханиад хүрэх нь элбэг байдаг аж. Хамар битүүрлийн эсрэг дусаалга тэдэнд байдаггүй учир ийнхүү хүүхдийнхээ нусыг сордог гэнэ.

​ Зарим улс оронд хүүхдийн нусыг сорж гаргадаг

3 Самрын тосонд мэрэгч амьтны үс байх магадлалтай

Гэхдээ та идсэн самрын тосоо гаргах гэж яарсны хэрэггүй.  АНУ-ын хүнс, эмийн менежментийн холбооныхон хагас кг самарны тос тутамд 5 ширхэг мэрэгч амьтны үс самар хураалтын явцад хуримтлагддаг гэжээ. Гэхдээ энэ нь самрын тосонд заавал мэрэгч амьтны үс байх ёстой гэсэн үг биш ч магадлал өндөр байдаг аж.

Самрын тосонд мэрэгч амьтны үс байх магадлалтай

4 Тоос гэдэг зүгээр ч нэг шороо биш

Тоос нь олон төрлийн бодисоос бүтдэг бөгөөд ширхэг бүрийн хэмжээ нь 10 - 0,01 микрон байдаг. Тоосонд үхжсэн арьс, үсний хаг, үс, мөөгөнцөр, элс, шороо, цаас, даавуу гэх мэт маш олон зүйл бий. Гэхдээ тоосны ихэнх хувь буюу 80%-ийг тоосны хачиг эзэлдэг аж. Эдгээр хачигнууд модны хачиг шиг аюултай биш бөгөөд хүмүүст төдийлөн анхаарал хандуулдаггүй.  Гэхдээ тоосны хачиг нь маш ихээр харшил үүсгэдэг аж. Гэрт тань буй амьгүй мэт тоос нь ерөнхийдөө өөртөө амьд биет агуулсан гэдгийг санах хэрэгтэй.

Тоос гэдэг зүгээр ч нэг шороо биш

5 Хүн толгойгүй болсны дараа ч мэдрэлтэйгээ байдаг

Тархи хүчилтөрөгчгүйгээр хэвийн ажиллах боломжгүй гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ толгойг нь цавчсан тохиолдолд хүн эргэн тойрны зүйлд хариу үйлдэл үзүүлж чадах уу? Энэхүү туршилтыг харх дээр хийсэн бөгөөд үр дүн “тийм” гэж гарсан байна. Гэвч энэ хугацаа ердөө секунд орчим л гэнэ. Хүн бүрийн онцлогоос хамаарч хугацааг бүрэн тодорхойлох боломжгүй.

1905 онд нэгэн гэмт хэрэгтний толгойг цавчсан бөгөөд 30 секундын дараа өөрийнхөө нэрийг мэдэж, хариу үзүүлж, бусдыг харж байсан гэх яриа нь мэдрэл судлалын хуульд харшилж байгаа юм. Гэхдээ л толгой цавчуулсныхаа дараа нэг секунд ч гэсэн тухайн тархи мэдрэлтэй байна гэж бодоход л аймшигтай.

Хүн толгойгүй болсны дараа ч мэдрэлтэйгээ байдаг

6 Та хамрандаа орсон молекулын үнэрийг мэдэрдэг

Жишээлбэл: Нийтийн ариун цэврийн өрөөнд орох үед та аймшигтай өмхий үнэр мэдэрч байвал энэ нь өтгөний молекул одоог хүртэл агаарт байгаа учир таны хамарт мэдрэгдэж байна гэсэн үг юм. Энэ нь бүх төрлийн үнэрт хамаарна.  Өөрөөр хэлбэл, үнэр гэдэг ямар нэгэн хийсвэр зүйл биш бөгөөд харин молекул, мэдрэхүйн эрхтэнтэй хүрэлцсэний үр дүнд үүсэж байгаа аж.

Та хамрандаа орсон молекулын үнэрийг мэдэрдэг

7 ​Коала хламид тараах магадлалтай

Энэхүү өхөөрдөм чихмэл тоглоом мэт амьтад нь зэрлэг байгальд маш аюултай өвчнийг тараадаг байна. Хэрвээ та Австралийг зорьж, коалатай таарсан бол түүнд ойртох хэрэггүй. Тэр таныг зэрлэг амьтан мэтээр хүлээн авч маажих магадлалтай бөгөөд хумсаар нь БЗХӨ болох хламидиоз үүсгэдэг вирус таны биед нэвтрэх юм. Учир коалагийн шээсэнд хламид агуулагддаг аж.

​Коала хламид тараах магадлалтай

8 Аман дотор маш олон микро биетүүд бий

Хэдийгээр 100% баталгаатай тоо гаргах боломжгүй ч ойролцоогоор 300 орчим төрлийн микро биетүүд аман дотор байдаг гэнэ. Үүний дунд нян, вирус болон энгийн микро биетүүд бий. Ихэнх нь хүний биед сөргөөр нөлөөлөхгүй симбиотууд байдаг юм.

Хамгийн их тархсан нь Actinomyces, Campylobacter, Capnocytophaga, Corynebacterium, Fusobacterium, Granulicatella, Neisseria, Prevotella, Streptococcus, Veillonella, Filifactor, Fusobacterium, Parvimonas, Porphyromonas, Prevotella, Tannerella, Treponema, S. mutans, S. mitis, S. Sanguis бөгөөд эдгээр биетүүдэд таны аман дотор байх ихээхэн таалагддаг байна.

Аман дотор маш олон микро биетүүд бий

9 Гамма туяа нь хүн төрөлхтнийг хүссэн үедээ устгах чадвартай

Хэдийгээр бид коронавирусын талаар урьдчилсан таамгийг дэвшүүлж чадах ч, гамма цацраг туяа хэзээ дэлхийгээр дайрахыг бид мэдэхгүй. Энэхүү туяа нь супернова одны дэлбэрэлтийн үед их хэмжээгээр ялгардаг байна.  Уг үзэгдэл хамгийн сүүлд 2.6 сая жилийн өмнө Дэлхий дээр тохиолдож байсан аж. Дэлхийгээс 150-200 гэрлийн жилийн зайд орших од дэлбэрснээр гамма туяа цацарсан байна Энэ нь эрдэмтдийн үзэж байгаагаар олон тооны амьтан мөхөхөд хүргэсэн гэжээ.

Гамма туяа нь хүн төрөлхтнийг хүссэн үедээ устгах чадвартай

10 Төмсөг бол маш эмзэг

Хэдийгээр гарын хүчээр төмсгийг хагалах хэцүү ч энэ нь боломжтой зүйл гэнэ. Хүчтэй даралт нь төмсгийг няцлахгүй ч таны аминд хүрэх магадлалтай аж. Учир нь төмсгийн хүчтэй даралтанд орсон үед бие организм их  хэмжээний адреналин ялгаруулдаг бөгөөд энэ нь өвчин намдаах цор ганц арга байдаг гэнэ.  Их хэмжээний адреналин ялгарах нь зүрхний шигдээст хүргэдэг аж. .

Төмсөг бол маш эмзэг

11 Шүд зөвхөн аман дотор ургадаггүй

Өндгөвч, төмсөг, ахар сүүл болон тархинд ургадаг тератома гэх хавдрын төрөл бий. Үнэндээ энэ нь хавдар биш бөгөөд үс, булчин, шүд, яс, нүд зэрэг хэсгүүд байх ёсгүй газар ургахыг хэлдэг.

Тератома нь дутуу хөгжсөн паразит шинжтэй сиамын ихрийн үлдэгдэл бөгөөд үүдэл эс ба түүний микро орчны уялдаа холбоо дутуу байснаас үүссэн хэмээн таамагладаг аж.

Шүд зөвхөн аман дотор ургадаггүй

12 Зарим эрчүүд хоёр бэлэг эрхтэнтэй төрдөг

Энэхүү төрөлхийн гажиг нь 5.5 сая төрөлт тутмын нэгд илэрдэг байна. Энэ нь бэлэг эрхтэн хэсэгчлэн, эсвэл бүтэн хоёр хэсэгт хуваагдах гажиг бөгөөд бэлгийн харилцаанд орох үед, бие засах үед зөвхөн нэг нь л ажиллах болно.

Зарим эрчүүд хоёр бэлэг эрхтэнтэй төрдөг

13 Хүмүүс 3 хөхний толгойтой байх магадлалтай

Судалгаанаас харахад 100 эрэгтэй хүн тутмын нэг болон 50 эмэгтэй хүн тутмын нэг нь гурван хөхний толгойтой байдаг гэнэ.  Үүнээс гадна 3 дахь хөхний толгой удамших магадлалтай, тэр ч байтугай хөхний булчирхайтай холбогдсон тохиолдолд хүүхэд хөхүүлэх боломжтой байдаг аж. 

Хүмүүс 3 хөхний толгойтой байх магадлалтай

14 Бассейнд орох үед нүд хлороос болж улайдаггүй

Хүмүүс усан санд орсныхоо дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг хлорын улмаас нүд улайж байна гэж боддог билээ. Гэтэл үнэн хэрэгтээ хлор нь шээсэнд агуулагдах азоттой урвалд орж, хлорамин үүсгэдэг аж. Хлорамин нь арьсыг үрэвсүүлдэг байна. Тиймээс хэрвээ бассейнд орсны дараа таны арьс тогтмол хуурайшиж, загатнаж байвал та бассейнаа солиорой. Уг усан санд хүмүүс их хэмжээгээр давсгаа сулладаг бололтой.

Бассейнд орох үед нүд хлороос болж улайдаггүй

15 Дэлхийн хөрс цогцсоор дүүрэн

Таны байшин ямар нэгэн эртний оршуулгын газар дээр баригдсан болохыг мэдэх нь тийм ч таатай зүйл биш. Үнэн хэрэгтээ бидний амьдарч буй дэлхий бүхэлдээ цогцсоор дүүрсэн байхад энэ талаар бодох хэрэгтэй гэж үү?

“Population Reference Bureau”-ийн хийсэн судалгаанаас харахад дэлхий дээр бүхий л цаг үед 106 тэрбум хүн амьдарч байснаас одоо цагт 7% л амьд байгаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Тэдгээр олон нас барагсад дэлхий дээр үлдсэн нь гарцаагүй.

Дэлхийн хөрс цогцсоор дүүрэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()