Америкчууд саран дээрээс юу олборлох гэж байгаа вэ?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саран дээрээс ашигт малтмал олборлох төлөвлөгөөг зарласан билээ. Тэгвэл саран дээр бидний амьдралд хэрэгтэй ямар ашигт малтмал байдаг юм бол? Энэ талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё.

Америкчууд саран дээрээс юу олборлох гэж байгаа вэ?
Хаах
Сурталчилгаа

Нэгдүгээрт, нефтийг шууд орхих нь зүйтэй. Учир нь нефть органик орчин шаарддаг бөгөөд саран дээр өмнө нь амьдрал хэзээ ч байгаагүй. Үүнээс гадна эрдэсүүд ч гэсэн их хэмжээний геофизик ажиллагааг шаарддаг учир энэ нь саран дээр бас л боломжгүй зүйл.

2024 онд америкчууд 35 тэрбум долларын зардлаар дахин саран дээр буух төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

НҮБ-ын 1979 онд батласан журмын дагуу сансрын орон зай бол нийтийн өмчийн газар. Тэгэхээр Зимбабвечууд ч өөрийн гэсэн сарны хэсгийг эзэмших боломжтой гэсэн үг юм.

Сарны хөрс юунаас бүтдэг вэ?

Судалгаанаас харахад сарны хөрс нь хүчилтөрөгчөөр баялаг учир олон тооны элемэнтүүд оксид хэлбэртэй байжээ.

Дэлхийтэй нэгэн адил сарны хөрсөнд цахиурын хэмжээ бусдаасаа хамгийн их. Харин дараа нь хөнгөн цагаан, кальц багтана. Саран дээрээс хөнгөн цагаан олборлож, дэлхийд авчрах гэдэг тийм ч ухаалаг санаа биш. Харин ирээдүйд саран дээр бүтээгдэхүүн боловсруулахад хөнгөн цагаан хэрэг болох магадлалтай.

Дараагийн байранд төмөр орох бөгөөд хамгийн үнэтэй нь титан юм. Зарим хэсэгтээ газрын хөрснөөс ч илүү их титан агуулагдаж байжээ. Титан нь бат бөх байдлын хувьд ган төмөртэй ижил бөгөөд, жингийн хувьд 1.5 дахин бага, зэвэрдэггүй.

Сарны хөрсний найрлага ерөнхийдөө газрын хөрстэй маш ойролцоо. Онолын дагуу сар нь тодорхой цаг үед дэлхийгээс салж гарсан хэсэг тул гайхах зүйл үгүй.

Саран дээр ямар ашигт малтмал байдаг вэ?

Халуун цөмийн урвалд хэрэгтэй гелий-3 изотоп саран дээр бий. Гелий-3-ын хоёр цөм хоорондоо мөргөлдөх үед гелий-4 үүсдэг бөгөөд эрчим хүч нь фотон хэлбэрээр үлддэг учир ирээдүйд ашиглах боломжтой байдаг.

Товчхондоо, ирээдүйд атомын эрчим хүч наран дээр явагддаг урвалтай ижил системээр ажилладаг болох юм Энэ нь байгальд хор хөнөөл учруулахгүй хамгийн шилдэг эрчим хүчний үйлдвэрлэл юм.

0.02 грамм гелий-3-аас 1 баррель нефттэй тэнцэх эрчим хүч ялгарна. 40 тонн гелии-3 нь АНУ-ыг бүтэн жилийн турш эрчим хүчээр хангахад туслах аж. Саран дээрх гелий-3-ын нөөц нь 10 сая тонн байгаа гэнэ. Энэ нь АНУ-ыг 250 мянган жил эрчим хүчээр хангахад хангалттай хүрэх юм байна.  

Хамгийн гол асуудал нь гелий-3 маш үнэтэй, ховор элемент юм. Атмосфераас болж дэлхий дээр энэ нэгдэл нь удаан тэсдэггүй. Харин саран дээр олон тэрбум жилийн турш хуримтлагдана. Сарны хөрсөнд агуулагдах гелий-3 дэлхийгээс 100 дахин их байдаг.

Саран дээр үнэт метал байх боломжтой юу?

Менделеевын үелэх систем дээр байх төмөрнөөс хүнд металууд (алт, цагаан алт гэх мэт) гараг болон оддын хооронд өөрөө үүсэх боломжгүй. Энэ төрлийн металууд томоохон одод хоорондоо мөргөлдөх, эсвэл супренова болон нейтрон од үүсэх үед бий болно. Үүний дараа солирнуудаар дамжин ертөнц даяар үнэт метал тархдаг байна.

4 тэрбум жилийн өмнө дэлхий асар их солироор бөмбөгдүүлж байсан учир одоо дэлхий дээр үнэт металууд бий. Мэдээж, саран дээр ч гэсэн энэхүү солирын хэсэг хүрэх учир үнэт метал байгаа гэдгийг баталгаатай хэлэх юм.  Гэхдээ гелий-3 шиг олборлолтын зардлаа нөхөж чадах нь юу л бол.

Саран дээр үнэт метал байх боломжтой юу?

Сарыг өөрөөр хэрхэн ашиглах боломжтой вэ?

Эрчим хүч: Саран дээр эрчим хүч хангалттай. Гелий-3 байхгүй байлаа гэхэд нарны энергийг ашиглан асар их эрчим хүч үйлдвэрлэж болно.

Америкийн эрчим хүч судлаачдын үзэж байгаагаар 1 петаватт эрчим хүч ялгаруулахын тулд Саран дээр 200 их наяд долларын үнэтэй цогцолборыг босгох боломжтой гэжээ.

Харин дэлхий дээр 1 петаватт эрчим хүчийг ялгаруулахад 8000 их наяд доллар шаардагдах аж.  Өөрөөр хэлбэл, саран дээр эрчим хүч үйлдвэрлэх нь дэлхийгээс 40 дахин хямд байгаа юм.

Бүтээгдэхүүн:  Саран дээр хүчилтөрөгч хий хэлбэртэйгээр байдаггүй. Бүх хүчилтөрөгч хөрсөнд нь амьгүй байдалтай байдаг. Тэгэхээр бүтээгдэхүүнийг гэмтээдэг зэврэх үйл явц саран дээр болохгүй гэсэн үг. Бичил хэмжээтэй, амархан зэвэрдэг микро чип, хэт цэвэр хайлш зэрэг бүтээгдэхүүний масс үйлдвэрлэлтийг хийхэд сар төгс орчин болох юм. 

Шинжлэх ухаан: Шинжлэх ухааны баазыг саран дээр байгуулах боломжтой. Дэлхийгээс ажиглалт хийснээс агаар мандал саад болдоггүй саран дээрээс ажиглалт хийх нь илүү үр дүнтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()