Бүсгүйчүүд үзэн яддаг ч эрчүүдийн хайрыг татдаг 12 зүйл

Яагаад ч юм бүсгүйчүүд маань өөрсдийгөө ямар нэг аргаар өөлдөг. Жишээлбэл: Богино хөлтэй, илүүдэл жинтэй, шингэн хөмсөгтэй гэх мэт. Гэтэл үнэн хэрэгтээ зарим тохиолдолд өөрт нь таалагддаггүй энэ зүйл нь эрчүүдийн хувьд гоо үзэсгэлэнгийн хэмжүүр, тухайн бүсгүйг бусдаас ялгарах онцлог болж өгдөг байна. Ингээд бүсгүйчүүдэд таалагддаггүй ч эрчүүдэд таалагддаг бүсгүйчүүдийн дутагдалтай танилцацгаая.

Бүсгүйчүүд үзэн яддаг ч эрчүүдийн хайрыг татдаг 12 зүйл
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Өргөн ташаа

Олон жилийн туршид өргөн ташааг хувцас болон өндөр өсгийтийн тусламжтайгаар нуух хэрэгтэй хэмээн зөвлөдөг байсан.  Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү хандлага өөрчлөгдөж, өргөн ташаа нь дутагдлаас давуу тал руу шилжсэн байна.  Шинжлэх ухааны туршилтаар эрчүүдэд өргөн ташаа таалагддаг болох нь батлагдсан байдаг.

Эрчүүдийн бодол:

-Эрчүүдэд дүрмийн дагуу элсэн цаг хэлбэрийн бие галбир таалагддаг. Нарийн бэлхүүс, өргөн ташаа нь гайхалтай сайхан харагддаг. 

- Би өргөн ташаанд дуртай. Энэ нь хэт туранхай байснаас илүү эмэгтэйлэг харагддаг. Нарийн ташаа харах үед би өөрийнхөө ташааг бодож эхэлдэг. Эцсийн эцэст би эрэгтэй хүнтэй нэг орон дотор сэрэхийг хүсэхгүй л байна шүү. 

- Өргөн ташаа эргэж моодонд орж байгаад би маш их баярлаж байна. Одоо бүсгүйчүүд турах гэж хичээхгүй болно. Харин 2000 оны үед миний хайртай бүсгүйчүүд модель мэт болохыг мөрөөдөж байхад би маш их шаналаж байсан.

Өргөн ташаа

2 Сэвх

Зарим бүсгүйчүүд сэвхийг арьсны асуудал хэмээн хүлээн авдаг учир ямар ч аргаар хамаагүй сэвхнээсээ салахыг хүсдэг. Тэд зузаан нүүр будалтын дор сэвхээ нуух нь ч бий. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь байгалийн чимэг бөгөөд таныг эмэгтэйлэг, дур булаам харагдуулна.

Эрчүүдийн бодол:

- Сэвх хүн бүрийн нүүрэн дээр өөр өөр харагддаг ч энэ  бол миний хувьд онцгой зүйл юм.

- Сэвх гэдэг гайхалтай зүйл. Би сэвхэнд маш их дуртай. 

- Шаргал үстэй, ногоон нүдтэй бүсгүйчүүдийн сэвх илүү үзэсгэлэнтэй харагддаг.

- Би сэвхэнд дуртай. Энэ бүсгүйчүүдийг миний хувьд үзэсгэлэнтэй харагдуулдаг “дутагдлууд”-ын нэг юм.

Сэвх

3 Жижиг гэдэс

Зургаан булчингаа гаргах гэдэг бол бүсгүйчүүдийн хувьд томоохон хүсэл мөрөөдөл, зорилго байдаг билээ. Тэд өөрийн төгс бие галбирыг харуулахын тулд удаан хугацааны турш фитнессээр хичээллэж, хүссэндээ хүрдэг ч эрэгтэй хүн бүр зургаан булчинд дуртай байдаггүй гэнэ. Тэдэнд зөөлөн, жижиг гэдэс таалагддаг аж.  Мэдээж, гадуур хувцастай үед энэ нь мэдэгдэхгүй ч дотуур хувцастай үед дур булаам харагдах аж.

Эрчүүдийн бодол:

- Үзэсгэлэнтэй бүсгүй заавал жижигхэн гэдэстэй байдаг. Бэлхүүснээсээ доош огт өөхгүй эрэгтэй хүн л угаалгын банз мэт хавтгай гэдэстэй байх боломжтой. Харин эмэгтэй хүний жижиг гэдэс гэдэг эмэгтэйлэг байдлын илэрхийлэл бөгөөд өргөн ташаа, өгзөг, жижиг гэдэс нь түүний секси байдлыг илүү тодорхойлно. 

- Надад эмэгтэйчүүдийн жижиг гэдэс маш их таалагддаг.  Эмэгтэй хүний гэдэс гэдэг хүзүүтэй ижил нандин зүйл байдаг учир түүний гэдсэнд хүрэх гэдэг нь хүзүүн дээр үнсэж буй үнсэлттэй ижил зүйл юм.

Жижиг гэдэс

4 Жижиг хөх

Хэдий чинээ том хөхтэй байна төдий чинээ эрчүүдэд таалагдана гэсэн ойлголт бүсгүйчүүдийн дунд давамгайлдаг ч энэ худал ойлголт юм. Гэвч эрэгтэй хүн бүр энэ тал дээр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг гэнэ.

Эрчүүдийн бодол:

- Үнэн хэрэгтээ надад бүсгүйчүүдийн ямар ч хөх таалагддаг. Эмэгтэйчүүдийн хөхний хэлбэр эрчүүдийн хөхний хэлбэрээс тэс өөр учир энэхүү ялгаанд би дуртай

- Жижиг хөх гэдэг бол сайн зүйл. Эрчүүдэд биеийн харьцаа нь жигд галбиртай бүсгүйчүүд таалагддаг. Жишээлбэл: Хэт том хөхтэй байх гэдэг утгагүй шүү дээ

- Жижиг хөхтэй бүсгүйчүүд илүү секси харагддаг. Би 3,4 хөхний размертай бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан хөхний 2 размертай бүсгүйчүүд надад илүү их таалагдсан. 

Жижиг хөх

5 Намхан

Намхан бүсгүйчүүд өөрийн энэ байдалдаа маш ихээр санаа зовж, өндөр өсгийт болон хувцасны тусламжтайгаар байгаагаасаа өндөр харагдах гэж хичээдэг.  Гэтэл үнэн хэрэгтээ “жижигхэн эмэгтэй” гэдэг дутагдал биш юм.

Эрчүүдийн бодол:

- Биеийн өндөр нам миний хувьд хамаагүй. Хамгийн гол нь тухайн бүсгүйн дотоод мөн чанар л чухал. Гэхдээ намхан бүсгүйчүүд маш олон давуу талтай. Жишээлбэл: Тэврэх үед бүсгүйн толгой цээжин дээр байх нь эрчүүдэд маш их таалагддаг. Үүнээс гадна хүссэн үедээ хайртай бүсгүйгээ өргөх боломжтой. 

- Надад 160 см хүртэл өндөртэй бүсгүйчүүд таалагддаг. Би 174 см-ийн өндөртэй бөгөөд жижиг бүсгүйчүүдийг харах үед хайр хүрч, шууд л өргөх хүсэл төрдөг юм. Үүнээс гадна тэд тавиураас ямар нэг зүйл авч чадахгүй байгаа нь үнэхээр хөгжилтэй байдаг. 

- 177 см-ийн өндөртэй миний хувьд 165-170см-ийн өндөртэй бүсгүйчүүд таалагддаг. Хэдийгээр энэ нь хамгийн чухал хүчин зүйл биш ч жижиг эмэгтэйчүүд цэмбэгэр харагддаг. 

Намхан

6 Нүдний шил

Сурагч байх үед охид бусдын доог тохуу болохгүйн тулд шил зүүхээс татгалздаг байсан. Энэхүү хүүхэд насны айдас нь насанд хүрсэн ч дагадаг учир тэд шилнээс татгалзах оролдлогыг хийдэг. Гэтэл эрчүүдэд нүдний шил таалагддаг гэнэ шүү.

Эрчүүдийн бодол:

- Нүдний шилтэй эмэгтэй гэдэг гайхалтай. Илүү эмэгтэйлэг харагдахаас гадна дур булаам байж чаддаг. Сүүлийн үед бүсгүйчүүд энэ байдлыг ойлгосон бололтой харааны бус гоёлын шилийг ихээр зүүх болсон. Бүсгүйчүүдээ нүдний шил зүүдгээсээ санаа зовох хэрэггүй. Энэ бол гайхалтай чимэглэл шүү дээ. 

- Нүдний шил  зүүсэн эмэгтэй илүү эмзэг, мэдрэмтгий харагддаг. Бүсгүйчүүд яагаад нүдний шилнээсээ санаа зовдог болохыг би ойлгодоггүй. Миний хувьд нүдний шил нь нүүрийг тэгш хувааж өгдөг. 

- Миний хувьд нүдний шилтэй бүсгүйчүүд секси харагддаг. Харин зарим нь нүдний шилгүй байснаас нүдний шилтэй илүү үзэсгэлэнтэй. 

Нүдний шил

7 Эмх замбараагүй үс засалт

Ихэнхидээ бүсгүйчүүд үсээ төгс засахын тулд урт хугацааг зарцуулдаг бөгөөд бага зэрэг салхи үлээхэд л тэд галзуурах шахдаг. Харин эрчүүд эмх замбараагүй үсэнд дуртай байдаг гэнэ.

Эрчүүдийн бодол:

- Үсний бага зэрэг эмх замбараагүй байдал нь хэнийг ч айлгахгүй. Энэ нь үнэхээр дур булаам харагддаг.

- Эмх замбараагүй үс, гэрийн халат, будаггүй царай нь бидний хооронд дахь итгэлцлийг төрүүлнэ.  

Эмх замбараагүй үс засалт

8 Нүүрний будаггүй байх

Хэт тод нүүр будалт нь эрчүүдийг таниас түлхэх болно. Эрчүүд зөөлөн хөнгөн будалтанд дуртай байдаг гэнэ.

Эрчүүдийн бодол:

- Ихэнхи эрчүүд хэт их нүүр будалтанд дургүй байдаг. Үүнээс гадна тэд хөнгөн нүүр будалтыг, огт нүүр будаагүй байдлаас ялгаж чадахгүй.

- Нүүр будалт эмэгтэйчүүдийг бусдаас ялгаруулдаг болохоос биш илүү үзэсгэлэнтэй болгодоггүй.  Нүүр будалттай болон нүүр будалтгүй харсан бүсгүйчүүдийн маань 99% нь нүүр будалтгүй илүү үзэсгэлэнтэй харагдаж байсан.  Хөмсгөө хусаад, шинэ хөмсөг зурах гэдэг үнэхээр утгагүй зүйл. Хөмсөггүй эмэгтэйтэй сэрэх гэдэг аймшигтай. 

- Зарим бүсгүйчүүд өөрийгөө нүүр будалтгүй үзэсгэлэнтэй харагддаг гэдгээ мэддэггүй. Магадгүй тэд төгс төгөлдрийн хэмжүүрийн араас явдаг юм болов уу. 

Нүүрний будаггүй байх

9 Шүдний завсрын зай

Бас нэгэн гоо зүйн хэмжүүр бол холливуд инээмсэглэл байдаг билээ.  Гэхдээ төгс төгөлдрийн араас хөөцөлдөх үедээ та аливаа нэгэн төгс бус байдал нь тухайн хүнийг илэрхийлэх онцлог болдог гэдгийг санаарай.  Урд талын шүдэнд байрлах жаахан зай нь шүдний эмч нарын хувьд энгийн зүйл аж.

Эрчүүдийн бодол:

- Миний болзож байсан эмэгтэй урд шүднийхээ завсар зайтай байсан бөгөөд миний хувьд  түүний инээмсэглэл өрөөг гэрэлтүүлдэг юм. Түүнтэй анх уулзах үед тэр шүднээсээ ичиж инээмсэглэж ч чадахгүй байсан.  Харин гэр бүлийн гишүүд болон найз нөхөд нь түүний шүдний завсрыг шоолдог байсан юм. Гэхдээ миний хувьд тэр үзэсгэлэнтэй, секси харагддаг.

- Шүдний завсар байрлах зай нь миний хувьд үзэсгэлэнтэй харагддаг. Үүнээс гадна миний найз бүсгүй шүдэндээ зайтай. 

Шүдний завсрын зай

10 Сормуус

Богино, шингэн сормуустай охид хиймэл сормуус хийлгэхийг илүүд үзэх болсон билээ. Бүсгүйчүүд энэ байдлыг цаг, мөнгө хэмнэсэн зүйл мэтээр хүлээн авдаг.

Эрчүүдийн бодол:

-Надад хиймэл сормуус таалагддаггүй. Энэ нь тод будалт мэт харагддаг.  Хамгийн төгс гоо үзэсгэлэн гэдэг бол төрөлхийн гоо үзэсгэлэн юм. Зарим хүмүүс хиймэл сормуусыг харах боломжгүй гэдэг ч би шууд л мэддэг.

- Яагаад ч юм ихэнхи бүсгүйчүүд хиймэл сормуус нүдийг нь илүү тодотгож өгдөг гэдэгт итгэлтэй байдаг. 5см-ээс илүү урт сормуустай байх нь энэ үнэхээр бодит бус харагдана.

-Би хиймэл сормуусыг шууд л мэддэг. Мэдээж, мэргэжлийн түвшинд хийсэн тохиолдолд сайхан харагддаг ч хуванцар учир яагаад ч юм өөрөөсөө түлхдэг: Харин сормуусны будаг гайхалтай харагдана. 

Сормуус

11 Язралт

Хэдийгээр язралт гэдэг байгалийн зүйл боловч бүсгүйчүүд энэ байдлаасаа маш их ичдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эрчүүд энэ байдлыг төдийлөн анзаардаггүй. Хүүхэд төрүүлсний дараах язралт бүр ч илүү үзэсгэлэнтэй.

Эрчүүдийн бодол:

- Хачирхалтай санагдаж магадгүй ч би хөхний ойролцоо байх язралтанд маш их дуртай. Энэ нь маш секси харагддаг. Хүн бүр төгс биш гэдгийг би мэддэг учир би язралтыг эерэгээр хүлээж авдаг болов уу. 

- Миний 4 хүүхдийг төрүүлж өгсөн эхнэртээ болон түүний язралтанд би хайртай. 

- Жирэмслэлт болон хэт их жин хаяснаас язралт үүсдэг гэдгийг би мэднэ. Би бүсгүйчүүдэд маш их хайртай учир энэ байдалд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Язралт гэдэг хөлийн цэврүүтэй адил энгийн зүйл.

Язралт

12 Бонус: Урссан будаг

Харин хэсэг бүлэг залуус урссан нүүрний будагт дуртай болохоо хэлжээ.  Энэ нь бүсгүйчүүдийг илүү эмзэг, мэдрэмтгий харагдуулдаг гэнэ.

Бонус: Урссан будаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()