Бие нь өссөн ч сэтгэл нь төлөвшөөгүй хүний хэлдэг 10 үг

Дэлхийн ихэнх улс оронд 18 хүртэлх насны хүмүүсийг хүүхэд хэмээн үздэг билээ. Гэвч зарим хүмүүс 18 хүрсэн ч хүүхэд насаа орхихыг хүсэхгүй өөрийн сонирхол, бодол, харилцааны хүрээгээ өөрчлөхөд бэлэн биш байдаг бололтой. Мэдээж, хүүхэд ахуй насныхаа зарим нэг зан ааш, үзэл бодлыг авч үлдэх хэрэгтэй ч насанд хүрсэн амьдралдаа өсвөр насны амиа хичээсэн байдал, хариуцлагагүй байдал зэргийг харуулах хэрэггүй. Нялх хүүхэд, хүүхэд хэвээрээ байгаа насанд хүрсэн хүнийг түүний ярианаас нь л таних боломжтой байдаг аж. Ингээд энэ төрлийн хүмүүсийг хэрхэн таниж мэдэх талаар хүргэе.

Бие нь өссөн ч сэтгэл нь төлөвшөөгүй хүний хэлдэг 10 үг

1 "Миний буруу биш"

Энэ төрлийн хүмүүс өөрийн азгүйтэл, бүтэлгүйтэлд ихэнхидээ өөрөөсөө бусад бүх хүмүүсийг буруутгадаг.  Тиймээс түүнтэй аливаа чухал асуудлыг шийдвэрлэх боломжгүй байдаг юм.  Тэдний хувьд нөхцөл байдал болон бусад хүмүүс л эерэг тал руугаа өөрчлөгдөх хэрэгтэй байдаг .Өөрсдийнхөө алдааг үргэлж гадны ямар нэгэн хүчин зүйлтэй холбож тайлбарладаг. Ямар ч тохиолдолд эцсээ хүртэл тэд зөвхөн өөрсдийгөө л өмөөрнө.

"Миний буруу биш"

2 "Би шийдээгүй байна"

Өөрийгөө хүүхэд мэтээр хүлээж авдаг хүмүүстэй тулгардаг бас нэгэн томоохон асуудлуудын нэг нь тэд амьдралаас юу хүсэж байгаагаа мэддэггүйд оршино. Учир нь үүнээс өмнө бүх тохиолдолд шийдвэрийг хэн нэгэн түүний өмнөөс гаргаж байсанд оршино.  Ихэнхидээ л насанд хүрсэн ч өөрийн сонирхлыг олж чадахгүй байгаа нь улмаас жилээс жилд дургүй ажилдаа явах хэрэг гарна.

"Би шийдээгүй байна"

3 "Би тэгэж хэлээгүй"

Сэтгэл зүйн хувьд насанд хүрээгүй хүмүүс хэлсэн үгэндээ эзэн болж чаддаггүй бөгөөд хэзээ ч хамаагүй бүх зүйлийг орхиход бэлэн байдаг. Тэд төлөвлөгөөгөө гэнэтхэн өөрчилж, хамтрагчаа маш олон асуудалтай үлдээх нь энгийн үзэгдэл.  Хүүхэд зантай хүмүүс амархан аз жаргалд хүргэх, амархан зүйлд дуртай байдаг. Энэ төрлийн хүмүүстэй ямарваа нэгэн чухал ажил хийх гэдэг хүндрэлтэй.

"Би тэгэж хэлээгүй"

4 "Чиний хувьд чухал байсныг би мэдсэнгүй"

Бусдын үгийг хүлээж авдаггүй, амлалтаа биелүүлдэггүй хүн өөрийнхөө бие хүн болж төлөвшөөгүй байгаагаа харуулна.  Тэдний хувьд юу ч ойлгоогүй мэт аашлах нь дараа нь буруугаа хүлээх, уучлалт гуйхаас илүү хялбар байх болно.

"Чиний хувьд чухал байсныг би мэдсэнгүй"

5 "Чи намайг ойлгохгүй байна"

Тэрээр гэр бүлээ дааж явах ёстой гэдгээ ойлгодоггүй. Тиймээс ч тэр өөрт нь таалагдаж байвал гэр бүлээ үл хамаарч цаг хугацааг өөртөө зориулах болно. Бусдын сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийлгэхийн тулд түүнийг тогтмол татаж чангааж байх хэрэгтэй. Эс тэгвээс тэр бүх зүйлийг мартаж, өөрийн ертөнцөд амьдрах юм. Тэр өөрийн хоббиг чухал зүйл хэмээн хүлээн авч эргэн тойрны хүмүүс түүний сонирхлыг ойлгохгүй байгаа мэт санагдана.

"Чи намайг ойлгохгүй байна"

6 "Би гэр бүлтэй болохыг хүсэхгүй байна"

Энэ төрлийн хүмүүс гэр бүлийг өөрт нь саад болж буй зүйл мэт хардаг. Орчин үеийн залуус өөрийгөө бүрэн олох хүртэл ганц бие амьдралаар амьдрахыг эрхэмлэдэг болсон билээ. Гэхдээ энэ бол зүгээр л орчин үеийн хэв маягаар эсэргүүцэл илэрхийлж буй хэлбэр юм. Энэ нь түүнийг хариуцлагатай зүйлд бэлэн биш  байгааг илэрхийлнэ.

"Би гэр бүлтэй болохыг хүсэхгүй байна"

7 "Чи надаас тусламж хүсээгүй шүү дээ"

Тогтмол өсвөр насандаа байдаг насанд хүрэгч аливаа асуудал өөрийнхөө оролцоогүйгээр шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг юм.  Орчин үеийн нийгэмд хосууд хамтдаа асуудлыг ярилцаж, шийдвэрлэснээр аз жаргалтай гэр бүлийн эхлэл тавигдах болно. Тэд хамтдаа хүүхдээ асарч, гэрийн ажлаа хийх хэрэгтэй.  

"Чи надаас тусламж хүсээгүй шүү дээ"

8 "Би мэдэхгүй байна"

Энэ төрлийн хүмүүс санаачлага гаргахдаа муу бөгөөд заримдаа өөрийн үзэл бодлыг илэрхийлэхээс ч зайлсхийдэг.  Тэр өөрийн мэдрэмжинд итгэлгүй байдаг учир бусдын үгээр явахыг эрмэлздэг. Хэрвээ хэн нэгэн онигоо ярьж, бусад хүмүүс инээж байвал тэр дуурайж ирнэ. Харин “Та цай уух уу кофе уух уу” гэж асуухад тэр зөрүүлээд “Чи юу уух вэ” гэж асуух болно. Тэр кофенд дургүй байсан ч эргэн тойронд буй хүмүүс нь кофе ууж байвал тэр кофе л ууна. 

"Би мэдэхгүй байна"

9 "Би чамаас залхаж байна"

Тэд хайр сэтгэлийн харилцаанаас ихэнхидээ асар их сэтгэл хөдлөлийг мэдрэхийг хүсдэг бөгөөд хэрвээ түүнд энэ мэдрэмжийг өгч чадахгүй бол тэр хэд хэдэн хамтрагчтай болоход ч бэлэн байдаг. Гэрлэлтээ батлуулсан байсан ч энэ түүнийг зогсоохгүй. Тэд тогтмол шинэ хамтрагч хайдаг бөгөөд одоогийн хамтрагчтайгаа үлдвэл “насан туршийнхаа хайр”-ыг олохгүй байх магадлалтай гэж айх нь ч бий.

Энэ төрлийн хүмүүст үргэлж адреналин, шинэ мэдрэмж хэрэгтэй байдаг.  Үүнээс гадна тэд бусад хүмүүс түүнийг байгаа чигээр нь хүлээж авах ёстой гэдэгт итгэлтэй байдаг юм. Тиймээс хэрвээ хамтрагч нь ямар нэг гомдол гаргавал тэр түүнийг явж болно гэж хэлдэг аж.  Энэ нь үнэхээр амиа хичээсэн явдал бөгөөд тухайн хүн сэтгэл зүйн хувьд насанд хүрээгүй болохыг илэрхийлнэ.

"Би чамаас залхаж байна"

10 "Дахиад л цалин маань хүрсэнгүй"

Тэд ихэнхдээ мөнгөө зөв хуваарилж чаддаггүй бөгөөд үнэндээ өөрийнхөн санхүү хүрэхгүй зүйлд мөнгө зарцуулдаг байна. Тиймээс тэр тогтмол санхүүгийн асуудалд ордог  аж. Мэдээж, энэ бүхнээ тэр гэр  бүл ойр дотны хүмүүсийнхээ нуруунд ачаа болгож өгнө.

"Дахиад л цалин маань хүрсэнгүй"

11 Орчин үеийн эцэг эхчүүдийн анхааралд

Хүүхэд байхдаа эцэг эхийн хатуу хяналтан дор өссөн хүмүүс ихэнхдээ насанд хүрснийхээ дараа биеэ дааж чаддагүй.  Гэхдээ хүүхэд байхад нь бүх зүйлийг зөвшөөрөх гэдэг зөв сонголт бас л биш. Хариуцлагатай байдалд сургах гэдэг нь гутал сонгохтой ижил зүйл юм. Гутлаа тал размер том сонгоход л хүүхэд өсөх үед хөл багтах хангалттай зайтай байх болно.

Хүүхэд бүр насандаа өөрийн гэсэн зүйлүүдийг хариуцах хэрэгтэй. Жишээлбэл: 8-р ангийн хүүхдийн хичээлийг ээж нь бэлдэж өгвөл утгагүй шүү дээ. Үүнээс гадна хариуцлага ихтэй байх бас л муу. Нэгдүгээр ангийн хүүхэд өөрөө хоолоо хийж, хичээлээс нь хэн ч тосохгүй байх нь хүүхдэд 45 размерийн гутал өмсгөсөн мэт ахдсан даалгавар байх болно. Хүүхэд насандаа асар их хариуцлагыг үүрсэн хүмүүсийн хувьд сэтгэл зүйгээрээ насанд хүрэх гэдэг төвөгтэй байдаг.

Хамгийн гол нь хүүхдэд: буруу зүйл хийсэн бол үүнийгээ хүлээн зөвшөөрч засах хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь чухал.  Хүүхдэд итгэж жижиг алдааг өөрөө засахад нь туслаарай. Үүнээс гадна сонголт хийх боломжийг олго. Жишээлбэл: Өмсөх хувцсаа өөрөө сонгох гэх мэт. Энэ тохиолдолд хүн биеэ даасан болж, өөртөө анхаарал хандуулах чадвартай болно.

Орчин үеийн эцэг эхчүүдийн анхааралд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()