Өвөр Монголын малчин ардуудад үрчлэгдсэн 3000 хятад хүүхдийн түүх

Өнгөрсөн зуунд хамгийн их өөрчлөлт, хөгжлийг эдлэхийн зэрэгцээ бэрхшээл, зовлонг амссан улсуудын нэг бол Хятад. Ялангуяа "Их Үсрэлтийн бодлого"-ын үед буюу 1958 онд Хөх мөрөн үерлэж, хойд Хятадад ган гачиг нүүрлэснээс болж 15 сая хүн өлсгөлөнгөөр амь насаа алдсан байна. Мянга мянган хүүхдүүд өнчин үлдсэн ч энэ бүх хүүхдүүдийг тэжээх боломж Хятад улсад байсангүй. 

Өвөр Монголын малчин ардуудад үрчлэгдсэн 3000 хятад хүүхдийн түүх
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

"Их Үсрэлтийн бодлого"-ын өмнө Хятад улс нь 90% хөдөө аж ахуйгаас хамааралтай, үйлдвэрлэл маш муу хөгжсөн орон байв. Хэдийгээр дээрх шинэчлэл нь аж үйлдвэрлэлийн салбарыг босгоход тусалсан ч хөдөө аж ахуй сүйрч, өлсгөлөн гарч эхэлсэн байна.

Ялангуяа хүүхдүүд энэ байдалд маш ихээр хохирч байсан юм. Тэднийг хамгаалах, аврах үйл ажиллагааг сургууль, хүүхдийн асрамжийн газар, эмнэлэг хэрэгжүүлж байсан ч эдийн засгийн хямралаас болж шаардлагатай зүйлсээр нь хангахад ихээхэн төвөгтэй байжээ.

Энэхүү хэцүү цаг үед Хятадын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч Кан Кэцин нь Хятадын коммунист намын Өвөр Монгол дахь салбарын тэргүүн Улаанхүүд хандаж, хүүхдүүдэд зориулж тэжээлийн хуурай сүү нийлүүлээч гэсэн хүсэлтийг тавьсан байна.

Улаанхүү Шанхайг зорьж нөхцөл байдалтай танилцаад шоконд оржээ. Асрамжийн газарт дүүрэн өлсгөлөн, өнчин, заримдаа бүр хувцасгүй хүүхдүүд харагдана.  Ингээд тэрээр зөвхөн хүнсээр туслаад зогсохгүй өөр үр дүнтэй алхмыг хийсэн байна.

Тэрээр гэр бүлгүй үлдсэн хүүхдүүдийг Өвөр Монгол руу нүүлгэж, малчин айлуудад үрчлүүлж өгөхөөр болсон аж.  Эдгээр хүүхдүүд хувцастай, хоолтой болохоос гадна тэдэнд анхаарал хандуулах шинэ гэр бүлтэй болох байсан юм.

Улаанхүүгийн төлөвлөгөө үр дүнтэй, биелэгдэж болохуйц байсан аж. Учир нь эрт дээр үеэс монголчууд хүүхэд өргөж авахаас цааргалдаггүй байсан бөгөөд хүний хүүхэд гэж алагчилдаггүй байсанд оршино.

Улаанхүү (У Лань Фу)

"Өнчин хүүхдүүдийг манай нүүдэлчдэд өргүүлэх нь хамгийн тохиромжтой арга байх болно. Манай ардууд хүүхдэд маш их хайртай боловч хүүхэд төдийлөн хангалтгүй байгаа. Ийнхүү бид хүүхдүүдэд туслахаас гадна тэдний хүүхэдгүй хосуудыг аз жаргалтай болгож чадна" гэжээ.

Кан Кэцин энэхүү гэнэтийн саналыг гайхшран хүлээн авч, Хятад даяар хүүхэд үрчлүүлэх ажил эхэлсэн байна.  Монгол багш нартай шинэ асрамжийн төвийг нээсэн бөгөөд энэ нь хүүхдүүд монгол хэл хурдан сурч, орчиндоо хурдан дасахад нь туслах аж.

1959 оноос эхлэж Анхуй, Жянсу, Жөжян мужуудаас 3000 орчим өнчин хүүхдүүдийг Өвөр Монголын газар нутаг руу илгээсэн бөгөөд тэд шинэ гэр бүлтэй болохын тулд 1400 км газрыг галт тэргээр туулсан байна. Өргөмөл хүүхдүүдийн нэг болох Хуан Чиганы хэлж байгаагаар зарим хүүхдүүд нэргүй байсан учир хувцсан дээрээ дугаар хадсан байсан гэжээ.

Засгийн газраас энэхүү ажиллагаанд өндөр хяналтыг тавьж нэг гэр бүл нэг л хүүхэд өргөж авах ёстой дүрмийг хэрэгжүүлж байлаа. Хөгшин, залуугүй бүх хүмүүс хүүхэд өргөж авахын тулд олон зуун км-ийг туулж байжээ. 1961 онд Хуан Чиган 5 настай байсан бөгөөд бусад таван хүүхдийн хамтаар Шар хөвийн хошууны сургуульд орсон байна. 

"Тухайн үед бид бүгд 4-5 настай байсан бөгөөд нэг нэгэндээ маш их дассан байсан учир салахыг хүсээгүй. Хүмүүс биднийг өргөж авахаар ирэх үед бид хүмүүсээс нуугдаж байсан."

Хүүхдүүдийн байрлаж байсан газрын ойролцоох эмнэлэгт Чан Фэнсянь хэмээх өвөр монгол бүсгүй ажиллаж байсан бөгөөд тэрээр хүүхдүүдийг халамжилж, тэдэнд чихэр өгч, усанд оруулж, хувцсыг нь оёж өгдөг байжээ. Хуаны хэлж байгаагаар сувилагч бүсгүй наранд түлэгдсэн нүүртэй, цэргийн дүрэмт хувцастай байсан гэнэ.

Гадаа хүйтэн болохын хэрээр хүүхдүүд халаалтгүй сургуульд байх боломжгүй болсон учир Чан Фэнсянийг 6 хүүхдийг өргөж авахыг зөвшөөрсөн байна.  Чаны нөхөр тогтвортой ажлын байртай, хангалттай цалинтай байсан учир тэрээр ийнхүү хүүхдүүдийг өргөж авч чаджээ.

Чаны гэр бүл хүүхэдгүй байсан учир тэд Хятадаас өргөж авсан 6 хүүхдээ өсгөх болжээ. Бүсгүй 1991 он буюу нас барах хүртлээ тэднийг халамжилж, анхаарал хандуулдаг байсан гэнэ. Хүүдийн нэг нь цэрэгт байх үедээ амь насаа алдсан бол үлдсэн хүүхдүүд боловсролтой, нийгэмд эзлэх тодорхой байр суурьтай хүмүүс болсон аж.

Ээж өөрөө бидэнд нэр өгсөн. Миний овог Хуан гэдэг нь “шар” гэсэн утгатай бөгөөд манай хошууны тугны өнгө байсан юм. Харин Чиган гэдэг нь “ухаалаг” гэсэн санааг илэрхийлнэ. Ах нарын маань нэг бие муутай байсан учир ээж түүнд Мао буюу “муужгай” гэсэн нэрийг өгсөн. Харин бусад маань монгол нэртэй болсон.

Мао Шиюн “муужгай” нэг удаа сэтгүүлчдэд ээж нь тэднийг загнасан талаар ярьсан юм. Нэгэн өвөл хүүхдүүд нуурын мөсөн дээр гулгаж байсан бөгөөд энэ үед Чан Фэнсянь маш ихээр айж, хүүхдүүдээ загнасан байна. Учир нь нуур маш гүнзгий, харин мөс нь нимгэн байсан юм.

Мэдээж, өнөөдөр эдгээр 3000 хүүхэд хаана явааг олж тогтоох боломжгүй. Гэхдээ тэдгээрийн ихэнх нь аз жаргалтай амьдарсан гэх мэдээлэл бий. Хятадын засгийн газар 60-аад оны үед өргөмөл хүүхэдтэй гэр бүл бүрт мөнгөн тусламж үзүүлж байжээ. 

2002 онд Шанхайн асрамжийн газруудын нэгт 40 жилийн өмнө амьдарч байсан хүүхдүүд нь ирсэн байна. Тэд Хуанпу гол руу Өвөр Монголын говиос авсан шороог цацаж, монголчуудад үзүүлэхээр голынхоо уснаас саванд хийж авчээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()