Дөрвөн охинтой аавын өдөр тутмын амьдрал хэрхэн үргэлжилдэг вэ?

5 эмэгтэйн дунд нэг эрэгтэй байх гэдэг тийм ч хялбар зүйл биш гэнэ. Инстаграм дээр "Father of Daughters" нэртэй Саймон Хүүпер (Simon Hooper) нь цахим сүлжээнд багагүй алдартай болжээ. Учир нь тэрээр 4 охины эцэг байхын эерэг болон сөрөг талуудыг бодитоорнийтэлдэг байна. Ингээд 4 охины эцгийн нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг талаар сонирхоцгооё.

Дөрвөн охинтой аавын өдөр тутмын амьдрал хэрхэн үргэлжилдэг вэ?
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

Саймон өдөр тутмын амьдралаа ямар ч нэмэлт хачиргүйгээр цахим сүлжээнд нийтэлдэг байна. Тэрээр 24 настай байхдаа эцэг байхын утга учрыг ойлгодоггүй байсан бол нэг л мэдэхэд олон хүүхэдтэй эцэг болсон аж.

Гэртээ тэрээр 5 эмэгтэйн дунд цор ганц эрэгтэй.  Энэ нь түүнд эцэг байх хаанаас ч сурах боломжгүй үнэтэй хичээл, хүйсийн тэгш харилцааны талаар асар их зүйлийг ойлгуулсан байна.

Ихрүүдийн нэг болох Оттид түүний анхаарал хэрэгтэй болох үед Саймон номоо хэрхэн төгсгөх талаар бодож байжээ.  Бяцхан охины сэтгэл хөдлөл шууд харагдаж байгаа биз.

Саймон эхнэрийнхээ хамтаар ихэр хүүхдүүдээ хооронд нь ялгахын тулд өөр өөрөөр хувцаслахыг хүсэж байсан ч эгч нар нь өөр шийдвэрийг гаргасан байна.

Отти болон Делайла нар сүүтэй эрдэнэшишийн өглөөний цайг халбагагүй идэж болох эсэхийг туршиж үзэж байна. Тэд өөр өөрийн аргыг сонгожээ.

Хэдийгээр Саймон эхнэртэйгээ гэрлээд 10 жил болж байгаа ч тэрээр одоог хүртэл түүнд жаахан хөвгүүн шиг дурласан хэвээр байгаа гэнэ.

Усанд орох гэдэг хүүхдүүдийн төдийгүй, Саймоны "хамгийн дуртай" ажил юм.

4 охины эцэг байх гэдэг амархан зүйл биш ч тэдний хайрыг хүлээж, охидынхоо хувьд баатар нь байх гэдэг хамгийн таатай.

Эмийн сангаас гэр рүүгээ харих замд Отти зам дээр хэвтэж амрахаар шийдсэн учир Саймон түүнийг тэвчээртэй хүлээх хэрэгтэй болсон.

Хупперийн гэр бүлийнхэн төрөл бүрийн хөгжмийн наадамд очих дуртай бөгөөд энэ бүхэндээ хүүхдүүдээ дагуулж явдаг аж.

Гэрээр дүүрэн тараасан тоглоомыг хураахаас залхсан Саймон ядарч буйдан дээр хэвтсэн боловч охид аав дээрээ гарах боломжийг алдсангүй.

Ихрүүдийг унтуулах гэдэг хамгийн хүнд даалгавар бөгөөд охидыг унтуулах нэг минутын хугацаа заримдаа нэг жил мэт санагддаг гэнэ.

Эгч нар нь дүүгээ маш сайн хардаг хэдий ч эцэг эх нь тэднийг хүүхэд гэдгийг мартаж болохгүй.

Эцгүүд хүүхэддээ анхаарал хандуулж тэднийг тэвэрч байгаад гайхах зүйл үгүй.  Эрчүүд эмэгтэйчүүдээс бага анхаарал, хайр халамжийг хүүхэддээ зарцуулдаг гэх ойлголтоос салах цаг нь болсон.

Заримдаа ихрүүдийг хөтлөж явах гэдэг хэцүү байдаг бөгөөд энэ тохиолдолд Саймон худалдан авалтын цүнхийг авч явдаг.

Аав нар ч гэсэн живх сольж чаддаг. Гэвч эрэгтэй ариун цэврийн өрөөнд живх солих өрөө, ширээ гэж байхгүй учир боломжоороо асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно.

Хүүхдүүдийг унтуулах дайн хэдэн цаг ч үргэлжлэх магадлалтай байдаг ч амжилт нь үнэхээр амттай байдаг болохыг энэхүү зураг батлаж байна.

Эгч дүүсийн хайр гэдэг агуу зүйл шүү.

Хэрвээ хүүхдүүд ямар ч чимээ гаргахгүй сууж байвал тэд буруу, болохгүй зүйл хийж байна гэсэн үг. Энэ удаад тэд аавынхаа нарны хамгаалалттай тосыг сүйтгэжээ.

Заримдаа оройн үлгэрийг өөрөө өөртөө уншиж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Учир нь ихрүүд маань үлгэр сонсох бус харин өөрийн дуртай зүйлийг хийж байгаа юм.

Охидыг хүмүүжүүлэх эцэг эхийн хүмүүжлийн зарчим заримдаа зөрөлддөг ч маргалдсаны үр дүнд хамгийн зөв шийдвэр гардаг.

Хүүхдүүд маш хурдан өсдөг бөгөөд тэдний гэртээ ирж хонохгүй байх, хаа нэг тийшээ алга болсон талаар сонсоход үнэхээр аймшигтай.  Хүүхдүүдээ чанга гэгч нь тэвэрч, хайрыг мэдрүүлж,төрсөн гэрээсээ зугатах  нөхцлийг битгий бүрдүүлээрэй.

Эцэг эх байна гэдэг орчин тойронтой бүх холбоогоо таслана гэсэн үг биш. Та өмнөх шигээ хөгжилтэй, бүтээлч, шинэ сэтгэл хөдлөлийг мэдэрч амьдрах боломжтой.

Өглөөгүүр ерөнхийдөө үс засалт иймэрхүү байдаг. Хэрвээ Делайлаг цэцэрлэгт явахаас нь өмнө үсийг нь самнах тал дээр ятгаж чадахгүй бол тэр цэцэрлэгтээ панк үстэй явна.

Хүүхдүүд хөргөгчинд маш их дуртай. Хэн нэгэн хөргөгчний хаалганы шидэт цоожийг зохион бүтээж, зөвхөн насанд хүрэгчдэд л онгойдог байхаар хийж болохгүй юм байх даа хэмээн Саймон мөрөөддөг аж.

Заримдаа ихрүүд өглөө болсон үгүйг шууд шийддэг. Үүр цайгаагүй байсан ч тэдний хувьд өглөө болсон л бол гүйцээ. Бага зэрэг унтахын тулд ээж нь “iPad” ашиглана.

Отти сэрүүн улирал гадуур хувцас өмсөхийг хүсэхгүй байсан учир дараах байдлаар эсэргүүцэл илэрхийлжээ.  Удаан хугацааны туршид маргалдсаны эцэст охидын ээж Оттигийн хажууд хамт газарт хэвтсэн байна. Энэ нь ихрүүдийн эгч нарын гайхшралыг төрүүлсэн аж.

Зарим хүмүүс хүүхдүүдийг өндөрт шидэх нь аюултай гэж үздэг ч аав болон охидод энэ таалагдаж байхад ямар нэг хязгаар байна гэж үү.

Ээжийг хэд хоногийн турш томилолтоор явахад гэрийн бүх зүйл өөрчлөгддөг. Гэрийн хамгийн чухал хүн аав учир ихрүүдийг хүссэнээрээ тайвшруулдаг байна.

Улайлт, нуралтын эсрэг хүн бүрийн мэдэх “Судокрем” хувцас болон хивснээс арилдаггүй болохыг Делайлагийн туршилтаар батлагдав.

Дэлгүүр явах гэдэг бас нэгэн урт түүх. Удаан хугацаанд хүнсээ цуглуулж, хэрэгтэй хэрэггүй зүйл баахан авч эцэст нь кассан дээр өөртөө авсан шар айргаа мартана. Ихэнхи худалдан авалт энэ байдалтайгаар төгсөнө

Ихрүүдийн өглөө хэт эрт эхэлдэг учир тэд орноосоо гарч, аав ээжийнхээ оронд ирдэг.

Дөрвөн охины эцэг байх гэдэг хялбар биш ч, хүндэтгэлтэй зүйл. Тэрээр охидоо хосоо олох хүртэл нь тэдний хувьд төгс эрэгтэй байх болно.  Хайртай эмэгтэйчүүдийнхээ итгэлийг алдахгүйн тулд Саймон үргэлж галбиртаа өөртөө ч гэсэн анхаарал хандуулах хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()