Нөхөрлөлөө дуусгах цаг болсныг илтгэх 7 шинж

Хэдийгээр нөхөрлөл гэдэг нарийн нандин зүйл хэдий ч заримдаа цаг нь болохоор энэхүү зүйлийг дуусгавар болгох хэрэгтэй байдаг аж.  Найз нөхдөө хардах, үргэлж өрсөлдөх гэдэг нь ерөнхийдөө нөхөрлөлд ан цав үүссэн болохыг илэрхийлнэ.

Нөхөрлөлөө дуусгах цаг болсныг илтгэх 7 шинж
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1. Та хоёр тогтмол хоорондоо өрсөлддөг

Нэг нэгэндээ өөрийнхөө амжилтыг ярьж, бие биенийхээ амжилтанд бахархах нь хэвийн үзэгдэл хэдий ч та хоёрын уулзалт хэн нь илүү вэ гэсэн байдлаар төгсөх ёсгүй. Хэрвээ найзтайгаа уулзахын өмнө та түүнд гайхуулах зүйлээ бэлдэж байвал та хоёрын харилцаа биш болсон бололтой. Найз тань ямар нэг зүйл дээр азгүйтсэн тохиолдолд та түүнийг сэтгэл санаагаар нь дэмжих хэрэгтэй болохоос биш түүний азгүйдэл дээр тулгуурлаж өөрийгөө хөөргөх ёсгүй гэдгийг санаарай.

2. Танд болзол тавьж бусадтай харддаг

“Би эсвэл тэр” гэсэн сонголтыг бага ангийн сурагчид хэрэглэх нь хэвийн зүйл боловч бусад тохиолдолд энэ нь үнэхээр хачирхалтай санагдана.  Та хэнтэй ч хамаагүй найз нөхөд, хайр сэтгэлийн холбоотой болох боломжтой бөгөөд хэрвээ найз тань үүнийг ойлгохгүй бол та хоёрын нөхөрлөл удахгүй дуусах болов уу.

3. Та хоёрын хамт очсон үдэшлэг шарталтаар төгсдөг

Танд нэг оройн туршид хэд хэдэн клубээр дагуулаад явчих хөгжилтэй найз байдаг болов уу. Гэвч хэрвээ та хоёрын очсон үдэшлэг бүр хэт их согтууруулах ундаагаар төгсөж, өглөөг шарталтаар эхлүүлж, урд өнгөрсөн шөнийг дурсахад л ичмээр санагдаж байвал энэ бол аюулын дохио. Зөвхөн согтууруулах ундаа та хоёрыг холбох зүйл байх ёсгүй.

4. Таныг сонсохоос татгалзах

Хэрвээ уулзалтын үеэр найз тань таныг сонсохоос татгалзаж, зөвхөн өөрт сонирхолтой байгаа зүйлийн талаар ярьж байвал түүний хувьд та “сэтгэл зүйч” харин найз тань таны хувьд найз биш харин “үйлчлүүлэгч” болж байгаа юм.

5. Таны найз үргэлж хов ярьдаг

Найз нөхдийгөө шүүмжлэх, эсвэл бусдыг дээрээс нь доош хүртэл муулж ярих хоёр нь тэс өөр ойлголт юм. Хэрвээ найз тань бусдын талаар хов ярих ихээхэн дуртай, бусдаас өө хайж байвал энэ анхааралдаа авах зүйлсийн нэг шүү.

6. Таны нөхцөл байдлыг анхаарч үздэггүй

Уулзалтын үеэр тэр таныг огт бодохгүй байгаа бөгөөд зөвхөн өөрийн сонирхлыг л хөөдөг. Жишээлбэл: та поп хөгжимд дуртай байхад тэр тогтмол хип-хоп хөгжим таны хажууд сонсдог гэх мэт.

7. Ярилцсаны дараа хоосон мэдрэмж төрнө

Найз нөхдийн харилцаа төрөл бүрийн хэв маягтай байдаг хэдий ч ихэнхидээ танд аз жаргалыг мэдрүүлэх ёстой. Хэрвээ та зөвхөн дурсамжинд хөтлөгдөж нөхөрлөлөө хадгалж байгаа бол энэ нөхөрлөлийг дуусгах цаг нь болжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()