Шинэ хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

Хэдий савлагдсан бүтээгдэхүүнүүдийг дуусах хугацаагаар нь сонгоод хэрэглэж болох ч, тарвас, гуа гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн таних талаар багахан танилцуулга бэлдлээ. Өнөөдрөөс эхлээд хамгийн амттай бүтээгдэхүүнээр хамгийн амттай хоолыг хийгээрэй.

Шинэ хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Тахианы мах

  • Өнгө их чухал. Шинэ тахианы махны арьс махнаасаа цайвар байдаг. Хэрэв өнгө нь шар эсвэл боровтор бол битгий худалдаж аваарай.
  • Мах хүрэхэд зөөлөн биш, цайвар боргол, чийглэг, цусгүй байвал сайн. Хэрвээ үзүүрнүүд нь хатсан байвал удсан болохыг илтгэнэ.
  • Мөн дуусах хугацааг биш, савласан хугацааг шалгаарай. Савлаад 2 хоносон байвал авахгүй байхыг зөвлөж байна.

Тахианы мах

2 Тарвас

  • Ишийг нь хараарай. Хэрэв иш хатсан бор байвал идэхэд бэлэн болсон гэсэн үг. 
  • Шар толбыг шалгаарай. Толбо том, бараан байх тусам илүү чихэрлэг байна.
  • Тогшиж үзэхэд цуурайтаж буй мэт байвал түүхий бол, хөндий, чанга сонсогдож байвал бүрэн ургаж дууссан байгааг илтгэнэ.

Тарвас

3 Улаан лооль

  • Савласан улаан лооль авахгүй байхыг хичээгээрэй. Учир нь шинэлэг байдлыг нь сонгох боломжгүй байдаг.
  • Хальс нь гөлгөр, хатуу байдаг. Мөн гарт тань жин мэдрэгдэж байвал сайн. Бүрэн боловсорсон улаан лооль боловсорч амжаагүйгээ бодвол 2 дахин хүнд байдаг.

Улаан лооль

4 Амтат гуа

  • Ногоон биш шар өнгөтэй гуаг сонговол илүү чихэрлэг байх болно.
  • Сонгосон гуагаа чихэндээ ойртуулаад үзээрэй. Ус сонсогдож байвал муудсан гэсэн үг.
  • 2 үзүүрт нь гараа байршуулаад бага зэрэг шахаад үзээрэй. Зөөлөн байвал чихэрлэг байна.
  • Гуагаа тогшиж үзэхэд чичирч байвал боловсорч гүйцсэн байна.

Амтат гуа

5 Чинжүү

  • Өнгө нь толботоогүй, бага зэрэг жинтэй байвал сайн.
  • Мөн доод талыг нь харахад 2 эсвэл 3 бондгортой байвал 4 бондгортойгоосоо илүү гашуун байх болно. 4 бондгортой чинжүү мөн илүү бага үртэй байдаг.
  • Иш нь ногоон, хатуу байвал шинэ байгаагийн шинж.

Чинжүү

6 Загас

  • Нүд нь хэлбэрээ алдаагүй, хүүхэн хараа нь хараараа байвал шинэ загас авчээ.
  • Хайрс нь гялалзсан, гөлгөр байвал сайн.
  • Загасыг базахад гарны тань ором үлдэхгүй байвал шинэ байгаа ажээ.

Загас

7 Зуккини

  • Хэмжээ нь том байх тусмаа гашуун амттай байна. 15-20 см урттай байвал үр багатай, амттай байдаг.
  • Иш нь ногооноороо байвал шинэ гэсэн дохио.

Зуккини

8 Гадил

  • Ногоондуу туяатай иштэй гадилын багцыг сонгоорой. Борлож, цоохортсон байвал дэндүү удсан байна.
  • Шууд идэхгүй л бол багцаар нь аваарай. Учир нь тусдаа хадгалсан гадил хурдан мууддаг.

Гадил

9 Зөгийн бал

  • Цайвар, тунгалаг зөгийн бал сайн гэсэн үг бас биш. Зөгийн балны өнгө тунгалаг биш байх тусмаа илүү байгалиараа байгааг илтгэнэ.
  • Дулаан буурахад зөгийн бал талсжидаг. Зөгийн бал нь өндөр нэгдэлт сахрын уусмал тул усанд уусах чадвар буурч, талсжидаг. Ёроолдоо тунасан байвал шинэ байгаагийн шинж байдаг.

Зөгийн бал

10 Талх

  • Орцыг нь хараарай. Бүхэл үрийн гурил гэсэн байвал та зөв сонголт хийжээ. Бүхэл үрийн талх бусад талхыг бодвол шим тэжээлээр баялаг байдаг.
  • Мөн талхаа зөөлөн дараад үзээрэй. Буцаж хэвэндээ орвол сайн чанарын талх бол хэвэндээ орохгүй байвал чанар муутай эсвэл өмнө нь хөлдөөсөн байх боломжтой.

Талх

11 Цэцэгт байцаа

  • Нүхгүй, цоороогүй, үзүүр нь борлоогүй цэцэгт байцааг сонгоорой.
  • Өнгө нь цайвар эсвэл гүн ногоон байдаг бөгөөд зөөлөн, өнгө нь муудсан байвал битгий аваарай.

Цэцэгт байцаа

12 Лаазалсан бүтээгдэхүүн

  • Үйлдвэрийн алдаагүй савлагаатайг нь сонгон хэрэглээрэй.
  • Лаазалсан хүнсний хувьд бид шалгах боломжгүй тул савлагаанд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Лаазалсан бүтээгдэхүүн

13 Бяслаг

  • Гадна талын давхарга зузаан байвал удаан хадгалагджээ. Бяслаг чийгтэй нөхцөлд сайн хадгалагддаг тул гадна давхарга тэр бяслаг хэр удаан хадгалагдсан талаар маш их зүйлийг таньд хэлж чадна.
  • Хэрвээ тосон давхаргатай байвал олон янзын температурт хадгалсныг илтгэж байна. Энэ нь шинэ биш байгааг хэлж байна.

Бяслаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()