Үрийн шингэн эмэгтэй хүний биед ямар тустай вэ?

Бидэнд эрчүүдэд дуулгах таатай мэдээ байна. Хэрвээ та доорх мэдээллийг найз бүсгүйдээ хүргэж чадвал, тэр аман секс хийхийг хүлээн зөвшөөрөх болов уу. Учир нь үрийн шингэн эмэгтэйн эрүүл мэнд, гоо сайханд асар их тустай гэнэ шүү. Энэхүү шидэт шингэн нь жин хасахад туслахаас гадна хөгшрөлт болон хавдраас сэргийлж, сэтгэл санааг өөдрөг байхад тусалдаг аж. Ингээд бид танд үрийн шингэн эмэгтэй хүний биед ямар тустай болох талаар хүргэе.

Үрийн шингэн эмэгтэй хүний биед ямар тустай вэ?
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1 Гоо сайхны бүтээгдэхүүнээс ч илүү

Үрийн шингэний найрлаганд полиамины кристал, эсвэл спермин гэх бодис байдаг бөгөөд энэ нь антиоксидант үйлчилгээтэй юм. Эрдэмтэд үрийн шингэнийг арьсанд тустай гэж үзэж байгаа гэнэ. Учир нь үрийн шингэн нь үрчлээ арилгаж, батгатай тэмцэхэд тусалдаг байна. Норвегийн “Bioforskning” компанийнхан үрийн шингэнийг ашиглаж, “Спермин” гэх  нүүрний тос бүтээжээ. Компанийн ажилчдын хэлж байгаагаар энэхүү тос Е амин дэмээс 10 дахин илүү үр дүнтэй бөгөөд хөгшрөлтийг 20% бууруулдаг гэнэ. Тос ойролцоогоор 250 долларын үнэ хүрэх аж.

Гоо сайхны бүтээгдэхүүнээс ч илүү

2 Сэтгэл санааны гүн хямралын эсрэг

Судалгаанаас харахад аман болон уламжлалт сексийн харилцаатай байдаг бүсгүйчүүд бусад бүсгүйчүүдийг бодоход 87% аз жаргалтай байдаг гэнэ.  Гэхдээ энэ бол эрчүүдийн зохиосон зүйл биш гэдгийг санах хэрэгтэй. АНУ-д хийсэн судалгаагаар үрийн шингэн нь мелатонин, пролактин, серотониноор баялаг бөгөөд эдгээр дааврууд нь антиоксидант ихээр агуулсан учир бүсгүйчүүдийн сэтгэл санаа, мэдрэл, дасах сэтгэлд сайнаар нөлөөлдөг байна.

Сэтгэл санааны гүн хямралын эсрэг

3 Таргалахыг хүсэхгүй л байгаа биз дээ?

Үрийн шингэнд их хэмжээний уураг, эрүүл мэндэд тустай эрдэс, амин дэмүүд жишээлбэл: магни, кали, натри, В12 агуулагддаг. Нэг удаагаар ялгарах үрийн шингэний илчлэг нь 15-30 ккал байдаг аж. Германы профессор Ингрид Флейшерийн хэлж байгаагаар аман секс хийж, найз залуу, нөхрийнхөө үрийн шингэнийг залгидаг бүсгүйчүүдийн хувьд жин хасах нь илүү хурдан байдаг гэнэ. Учир нь үрийн шингэнд амин дэм, эрдэс бодисуудаас гадна өөх хайлуулах үйлчилгээтэй бодис бий.

Таргалахыг хүсэхгүй л байгаа биз дээ?

4 Бүсгүйчүүдийн эрүүл мэндэд тустай

Жирэмсэн эмэгтэй хордлого өгч өглөөгүүр дотор муухай оргидог бол үрийн шингэн тустай гэнэ. Энэхүү дүгнэлтийг Америкийн "Albany" их сургуулийн профессор Гордон Гэллап гаргасан байна. Гордон Гэллап  болон түүний туслахын үзэж байгаагаар үр суулгасан эмэгтэйчүүд дотор муухайрлыг ихээр мэдэрдэг гэжээ. Үүнээс гадна хэр ойр жирэмслэж байгаагаас хамаарч энэхүү дотор муухайрал илэрдэг гэсэн байна.

Бүсгүйчүүдийн эрүүл мэндэд тустай

5 Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй

Австрийн эрдэмтэд болох Тобиас Айзенберг болон Фрэнк Мадео нар үрийн шингэн агуулж буй молекулууд (спермидин) нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах боломжтой гэж үзэж байна. Бразил дахь Ариун Маригийн Холбооны Их Сургуулийн хийсэн судалгаанаас үрийн шингэн ой тогтоолтыг сайжруулдаг болох нь тогтоогджээ. Ирээдүйд үрийн шингэний тусламжтайгаар Альцгеймер өвчний эсрэг эм ч гаргах боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж. Гэхдээ энэ зөвхөн таамаг төдий зүйл гэдгийг санах хэрэгтэй.

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй

6 Үрийн шингэний хамгийн хачирхалтай хэрэглээ

Хайртай залуугийн тань үрийн шингэн гал тогоонд ч таньд хэрэг болох нь ээ. “Natural Harvest-A Collection of Semen-Based Recipes” номны зохиолчид үрийн шингэнийг хоолонд онцгой амт нэмэх хямд бүтээгдэхүүн гэсэн байна. “Эрэгтэй хүний үрийн шингэн нь өвөрмөц найрлагатай байдаг учир хоол хийхэд маш тохиромжтой. Бяслаг, дарсны адилаар амтыг нь тааварлаж хэлэхэд хэцүү. Үрийн шингэн бараг л бүх айл гэр бүлд байдаг болов уу. Гэвч айлууд яагаад ч юм одоог хүртэл хүнсэндээ хэрэглэдэггүй” хэмээн хачирхалтай хоолны жорны зохиолчид бичжээ.

Үрийн шингэний хамгийн хачирхалтай хэрэглээ

Гэхдээ энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй байгаа учир хоолондоо үрийн шингэн хийх хэрэггүй л болов уу. Үүнээс гадна нэгэн хөгжилтэй баримт дуулгахад Дэлхийн 1-р дайны үед үрийн шингэнийг үл үзэгдэгч бэх болгож ашиглах боломжтойг английн тагнуулчид олж илрүүлж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()