Коронавирусээс болж хүмүүсийн анзаараагүй өнгөрсөн эерэг үйл явдлууд

Одоогоор дэлхий дахинд “Covid-19” вирусын халдвар авсан тохиолдол нэмэгдсээр байгаа учраас эрсдэл өндөртэй хэвээр байна. Гэхдээ ийм үед хамгийн чухал нь эерэг сэтгэлгээтэй байх хэрэгтэй юм. Тиймээс та бүхэнд  коронавирусын үед гарсан эерэг мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Коронавирусээс болж хүмүүсийн анзаараагүй өнгөрсөн эерэг үйл явдлууд
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэжээвэр амьтад эзэнтэй болох нь мэдэгдэв

Гэртээ байгаа хүмүүс ганцаардаж байгаа учраас АНУ-д амьтан үрчлэлтийн тоо нэмэгджээ. Жишээ нь Лос-Анжелес болон Нью-Йорк хотын Амьтдыг Асран Хамгаалах нийгэмлэгийн гаргасан мэдээллээр тэжээвэр амьтан үрчлэлт өмнөх оны мөн үеэс 70 хувиар нэмэгдсэн гэжээ. 

Тэжээвэр амьтад эзэнтэй болох нь мэдэгдэв

2 Гэмт бүлэглэлүүд сайн дурын ажил хийж байна

Өмнөд Африкийн гэмт бүлэглэл хоорондын мөргөлдөөнүүд сүүлийн үед зогссон байна. Тэд харин хамтарч хөл хорионы дэглэм тогтоох, гэртээ гацсан хүмүүст хүнс хүргэж байгаа гэнэ. Гэмт бүлэглэлийн гишүүдтэй харьцдаг нэгэн сүмийн номлогч энэ ядлыг "Жинхэнэ гайхамшиг" хэмээн нэрлэжээ. 

Гэмт бүлэглэлүүд сайн дурын ажил хийж байна

3 Хур тунадасын мэдээллийн шинэчлэлт

Английн цаг уур судлалын хүрээлэн хур тунадасын мэдээллийг гайхам хурдаар цахим хэлбэрт шилжүүлж байгаа гэнэ. Тус улсын засгийн газар 1820-1950 аад оны үед цаасан дээр бичигдсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд сайн дурынханы тусламжтай гар аргаар шивж оруулж байгаа юм аж. Хөл хорионы тусламжтай сайн дурынханы тоо нэмэгдсэн учраас одоо хэдэн долоо хоногийн ажлыг хэдхэн өрдийн дотор амжуулах болжээ. 

Хур тунадасын мэдээллийн шинэчлэлт

4 Интернетийн хурд нэмэгдэв

Интернет өмнөхөөсөө илүү хурдан, найдвартай, илүү олон хүнд хүрэх болсон байна. Мэдээллийн технологийн аварга "Equinox" компани интернет дамжуулалтын шинэчлэлтийг 2 жилийн хийх байсныг хэдхэн долоо хоногийн дараа хийхээр болсон, "Netflix" компани мөн шинэ серверүүд суулгаж байгаа юм. "Comcast" компани түр зуур датаны хэрэглээг хязгааргүй болгосон бол Өмнөд Африкийн засгийн газар интернетийг үйлчилгээг хямд эсвэл датаг үнэгүй болгож байгаа гэнэ. 

Интернетийн хурд нэмэгдэв

5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боломж нээгдэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үзвэр үйлчилгээ үзэх боломж нэмэгдсээр байна. Олон тооны музей, театр, их сургуулиуд хийсвэр орчинд зориулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн учраас гэрээс гарч чаддаггүй хүмүүс өмнө нь очиж чадахгүй байсан газруудаа үзэх боломжтой болжээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боломж нээгдэв

6 Далайн амьдрал сэргэж байна

Загасчлал буурсан учраас далайн амьдрал эргээд сэргэх боломжтой болжээ. Зоогийн газар, зочид буудлууд хөл хорионоос болоод хаагдсан тул далайн гаралтай бүтээгдэхүүний эрэлт огцом буурсан байна. Үүний тусламжтай бараг устах шахаад байсан далайн амьтад эргэн нөхөн төлжих боломжтой болж байгаа юм. Хамгийн сүүлд дэлхийн 1, 2-р дайны үед ийм зүйл тохиолдож байсан аж. 

Далайн амьдрал сэргэж байна

7 Төрийн тэтгэмж сайжрав

Испани улс орлого багатай иргэддээ сар бүр тэтгэмж олгохоор болжээ. Энэ 5-р сараас эхлэн 450-500 еврогоос бага орлоготой өрхүүд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж авах юм байна. Энэхүү тэтгэмж нь хөл хорионы дараа ч үргэлжлэн олгогдох юм. 

Төрийн тэтгэмж сайжрав

8 Дугуйн хэрэглээ нэмэгдэж байна

Хүмүүс автомашинаас татгалзаж унадаг дугуй унах нь нэмэгджээ. Дэлхий даяар тээврийн хэрэгсэлийн хэрэглээ буурсан учраас урьд хожид байгаагүйгээр хорт утааны гаралт буурсан билээ. Энэ сард Парис хотод 643 км дугуйн зам тавигдах юм. 

Дугуйн хэрэглээ нэмэгдэж байна

9 Вакцины эсрэг хөдөлгөөн хүчээ алджээ

Өмнө нь вакцинжуулалтынг эсрэг байр суурьтай байсан хүмүүс болоод нийгэмлэгүүд коронавирусийн эсрэг вакцин тариулахыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Мөн барууны орнуудад явуулсан санал асуулгаар вакцины эсрэг үзэл хүмүүсийн дунд аажмаар буурч байгаа нь тогдоогджээ. 

Вакцины эсрэг хөдөлгөөн хүчээ алджээ

10 "Leatherback" яст мэлхий устахаас аврагдав

Устах аюулд ороод байсан "Leatherback" төрлийн яст мэлхий эргэн ирж байна. Тэд далайн эрэг дээр өндөглөдөг ч жуулчдын хөлөөс болоод үзэгдэх нь багасаад байжээ. Тэгвэл хүнгүй болсон далайн эргүүд дээрх яст мэлхийний үүрнүүдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Флорида мужид өнгөрсөн оныхоос илүү олон тооны үүр үзэгдсэн бол Тайландад сүүлийн 20 жилд байгаагүй тооны үүр тоологджээ. 

"Leatherback" яст мэлхий устахаас аврагдав

11 Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөв

Шатмал түлшний хэрэглээ огцом буурч байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр хөл хорионы нөлөөгөөр шатхуун, нүүрс, байгалийн хийн хэрэглээ буурч байгаа бөгөөд нөхөн сэргээгдэх эрчим хүчний эрэлт энэ онд 5 хувиар нэмэгдэх төлөвтэй байна гэжээ. Үүний хүчээр хэдэн арван жилийн труш нэмэгдэж байсан нүүрс хүчлийн хийн хэмжээг бууруулах боломжтой болж байгаа юм. 

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()