Алдарт "Форрест Гамп" кино хэрхэн бүтсэн талаар сонирхолтой баримтууд

Том Хэнкс “Форрест Гамп” киноны зураг авалтанд оролцох эсэхээ зохиолыг уншаад ердөө 1.5 цагийн дараа гаргасан байна. Тэрээр их хэмжээний мөнгөнөөс татгалзаж, харин кинонд өөрийн гэсэн тодорхой болзлыг тавьсан аж. Энэ мэтчилэн “Форрест Гамп” киноны талаар сонирхолтой баримтуудыг танд хүргэе.

Алдарт "Форрест Гамп" кино хэрхэн бүтсэн талаар сонирхолтой баримтууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

  • Форрестэд дайны эсрэг хөдөлгөөн дээр үг хэлэх саналыг тавьдаг хэсгийг санаж байна уу? Гэтэл энэ үед түүний микрофон унтарч бид: “Миний хэлэх гэсэн зүйл бол энэ” гэх хэсгийг л сонсож чаддаг.  Үнэн хэрэгтээ: “Хүмүүс Вьетнам руу явах үедээ ээждээ хөлгүй болж ирдэг. Заримдаа огт ирдэггүй. Энэ бол маш муу” хэмээн микрофон унтарсан үед Гамп ярьсан аж.

  • Киног Уинстон Грүүмийн романаас сэдэвлэж бүтээсэн боловч номон дээр зохиолын гол дүр уншигчдын өмнө амиа хичээсэн, өрөвдөх сэтгэлгүй нэгэн мэт тусдаг. Харин кинон дээр энэхүү байдлыг зөөллөсөн аж. Жишээлбэл: Кинон дээр “Амьдрал бол хайрцагтай чихэр шиг” гэж байгаа бол номонд “Тэнэг байна гэдэг хайрцаг чихэртэй ижил зүйл биш” гэж гол дүр хэлдэг байна. Ялгааг ажиглаж байна уу?
  • Форрестын талаар номд үргэлжлэл байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Кино гарсны дараа үргэлжлэл хэсэг бичигдсэн бөгөөд уг хэсэг дээр Гамп жүжигчин Том Хэнкстэй танилцдаг аж. Харин Хэнкс киноны хоёрдугаар хэсэгт тоглохоос татгалзсан байна.

  • Форрест Гампын улсаа тойрон гүйх хэсгийн зураг авалтыг хийх үед Томыг ихэнхдээ түүний ах Жим Хэнкс орлож байжээ.
  • Гампын ширээний теннис тоглож буй бөмбөг жинхэнэ биш.  Уг бөмбөгийг компьютер графикийн тусламжтайгаар цохиурт тогтмол оногдохоор зурсан байна. Эс тэгвээс Хэнкс теннисний баатар мэт таньд санагдсан уу?
  • Форрест-д ширээний теннис тоглохыг зааж байхдаа түүнийг бөмбөгнөөс нүдээ салгах хэрэггүй гэсэн учир тоглолт бүрд тэр нүдээ огт цавчихгүй байгааг харж болно.

 

  • Том Хэнкс уг кинонд үнэгүй тоглож, харин орлогоос нь тодорхой хувийг хүртэх болзол тавьсан байна.  Ингээд тэрээр эцэст нь 40 сая долларын орлогыг олсон аж.
  • “Намайг Форрест Гамп гэдэг. Хүмүүс намайг Форрест Гамп гэж дууддаг” гэх хэллэгийг Хэнкс зураг авалтын үеэр өөрөө зохион хэлсэн байна. Энэ нь найруулагчид маш их таалагдсан учир хасалгүй хэвээр үлдээжээ.
  • Кинонд гол баатрын ээжийн дүрийг Хэнксаас ердөө 10 насаар эгч Салли Филд бүтээсэн байна.

  • Киноны гол дүрүүдийн нэг болох Робин Райт бааранд нүцгэн үзүүлбэр үзүүлж буй хэсгийг санаж байна уу. Энэхүү зураг авалтыг нэг өдрийн турш хийсэн бөгөөд энэ үед тэрээр ханиадтай, халуунтай байсан ч өөрийн дүрийг гайхалтай бүтээсэн аж.
  • Дэслэгч Дэнийн тайрсан хөлийг илүү бодит харагдуулахын тулд жүжигчин Гэри Синизийн хөлийг ногоон өнгийн даавуугаар ороож, харин дараа нь монтажийн тусламжтайгаар арилгаж байжээ.  Гэхдээ хамгийн гярхай үзэгчид Дэнийг хөлөн дээрээ тогтож байсан болохыг олж харсан байна.
  • Том Хэнкс кино зохиолыг уншсаны 1.5 цагийн дараа кинонд тоглох зөвшөөрлөө өгсөн байна. Жүжигчний хамгийн гол шаардлага нь кинонд түүхэн мэдээлэл орох ёстой байсан гэнэ.
  • Форрест нас ахих тусам түүний өмсдөг цэнхэр цамцны шоо том болж байгааг анзаарсан уу?

  • Кинонд гол дүрийн нэрийг Натан Бедфорд Форрестыг хүндэтгэж өгсөн гэдэг. Энэ бол АНУ-ын цэргийн хурандаа хүн бөгөөд бодит амьдрал дээр үнэхээр оршиж байсан аж. Тэрээр Иргэний дайны үед зэвсэггүй хар арьстан иргэдийг олон тоогоор хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан гэнэ. Хожим нь тэрээр Ку-клукс-кланы санаачлагчдын нэг болжээ.
  • Энэ нь Гамп болон “Хар ирвэс” бүлгийн уулзалтыг илүү бодит болгож өгсөн бөгөөд хөдөлгөөний удирдагч Форрестийг цэргийн дүрэмт хувцастай нь улмаас арьс өнгөөр ялгаварлан үзэх үзэлд буруутгадаг. “Хар ирвэс” бүлгэм ч гэсэн бодит байдал дээр оршиж байсан бөгөөд арьс өнгөөр ялгаварлан үзэх үзлийн эсрэг тэмцлийн хурц аргыг хэрэглэж байжээ.
  • Форрестын улсаа тойрон гүйж буй байдал нь ирээдүйг зөгнөсөн байна. 1982 онд Луис Педро Фигероа  нь Нью-Жерсигээс Сан-Франциско хүртэл гүйж, энэ байдлаараа хавдрын эсрэг тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнийг хэрхэн ийм удаан гүйсэн талаар асуухад тэр: Би зүгээр л нэг хөлнийхөө урд нөгөө хөлөө тавьж байсан хэмээн хариулж байжээ.

  • Киноны төгсгөл үед Женни Форрестод эмч нарын дийлж чадахгүй байгаа үл мэдэх вирусээр халдварласан болохоо хэлнэ. Энэ үед хамгийн анх ДОХ өвчний талаар шинжлэх ухааны сэтгүүлд мэдээлэл гарсан байна. Тиймээс Женнигийн онош бараг л тодорхой болж байгаа юм.
  • Warner Bros студийнхан “Форрест Гамп”-ын эрхээс татгалзаж, оронд нь “Executive Decision” киноны эрхийг авсан байна. Учир нь тэд Гампын талаар кино “Rain Man”- тэй төстэй гэж үзсэн аж.
  • Харин одоо энэхүү кино Конгрессийн номын санд хадгалагдаж байгаа бөгөөд түүхэн үнэт дурсгалын нэгт зүй ёсоор багтдаг гэнэ.
  • 1994 он Холливудын хувьд алтан үе болсон бөгөөд энэ үед Форрест Гампын зэрэгцээ “Pulp Fiction”, “The Shawshank Redemption”, “The Lion King” гэх мэт шилдэг кинонууд гарсан аж.

  • Вьетнамын дайны хэсгүүдийг Өмнөд Каролина муж дахь гольфийн талбайд авсан байна. 
  • Том Хэнкс сонгогдохоос өмнө Форрестын дүрд Билл Муррей, Жон Траволта нарыг тоглуулахаар санал тавьж байжээ. Жүжигчин Траволта хожим энэхүү дүрээс татгалзсандаа маш их харамсдаг болохоо дурссан байна.
  • Гампыг саятан болгодог "Bubba Gump" сам хорхойн худалдааны компанийн бодит амьдрал дээрх хувилбар дэлхий дээр 33 байдаг байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()