Хамгийн олон хүний аминд хүрдэг 15 шавж

Дэлхий дээр орших олон сая шавжнууд байгаль ертөнцөд өөрийн гэсэн тодорхой үүргийг гүйцэтгэдэг учир ямар ч тохиолдолд бидний амьдралд хэрэгтэй. Хэдийгээр ихэнхи шавжнууд аюулгүй байдаг ч зарим нэг нь төрөл бүрийн өвчний эх үүсвэр болдог байна. Ингээд дэлхийн хамгийн аюултай шавжнуудтай танилцацгаая

Хамгийн олон хүний аминд хүрдэг 15 шавж
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

15 Хар бэлэвсэн аалз

Аюултай аалз гэвэл хамгийн түрүүнд Хар бэлэвсэн аалз хүмүүсийн санаанд орно. Уг аалзны эмэгчнийх нь хор мэдрэлд нөлөөлөх нейротоксин агуулдаг тул хүн хазуулсан тохиолдолд багагүй аюул учирна. Тиймээс хазуулсан доороо эмнэлгийн тусламж авах хэрэгтэй аж.

Хар бэлэвсэн аалз

14 Жаран хөлт

Гэрийн жаран хөлт нь хортой хатгууртай гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй.  Энэхүү амьтанд хатгуулахад маш их өвддөг бөгөөд тэр дороо арьс хавдаж, хэдэн хоногийн турш өвдөлт, хаван арилдаггүй байна.

Жаран хөлт

13 Арабын бүдүүн сүүлт хилэнц

Энэхүү хорхой нь хилэнцийн төрөл дундаа хамгийн аюултай нь юм байна. Цөлд элбэг таарах энэхүү хилэнцэт хорхой нь сүүлээрээ хатган, хор ялгаруулдаг бөгөөд хүний амь насыг авах, эсвэл тахир дутуу болгох чадалтай аж.


 

Арабын бүдүүн сүүлт хилэнц

12 Алуурчин хорхой

Шимэгчилж амьдардаг энэхүү шавж нь халуун орны Шагасын өвчнийг тараадаг.

Алуурчин хорхой

11 Суман шоргоолж

Ийм нэртэй болсны шалтгаан нь уг шоргоолжны хазалт нь буудуулсан мэт мэдрэмжийг өгдөгт байх бөгөөд өвдөлт нь нэг болон түүнээс дээш хоног үргэлжилдэг.

Суман шоргоолж

10 Бразил аалз

Энэхүү аалзны өөр нэг нэр нь Phoneutria бөгөөд Өмнөд болон Төв Америкийн ширэнгэн ойд амьдардаг. 2010 Гиннессийн амжилтын номонд уг аалзыг дэлхийн хамгийн хортой аалз хэмээн тодруулжээ.

Бразил аалз

9 Африкийн зөгий

Зөгийн энэхүү төрөл зүйлийг “алуурчин зөгий” хэмээн нэрлэдэг байна. Учир нь тэд бөөнөөрөө хүн рүү дайрдаг бөгөөд хүний амь насыг хороох өндөр магадлалтай.

Африкийн зөгий

8 Бөөс

Хэдийгээр бөөс нь өдгөө ховордсон ч тэд маш олон тооны амьтны өвчнийг хүнд дамжуулдаг бөгөөд ихэнхдээ булчирхайн тахлыг маш ихээр тарааж байсан гэнэ.
 

Бөөс

7 Оленопсис (Галт шоргоолж)

Зэсэн бор өнгийн толгой болон бараан эх биеэр нь энэхүү шоргоолжийг бусдаас ялгах боломжтой.  Эдгээр шоргоолжнууд хазах үедээ шоргоолжны хүчлээ ялгаруулдаг бөгөөд энэ нь арьсыг үрэвсүүлж, тэсвэрлэшгүй өвчнийг мэдрүүлэхээс гадна зарим тохиолдолд амь насанд хүрдэг байна.

Оленопсис (Галт шоргоолж)

6 Dorylus шоргоолж

Бөөнөөр явдаг учир эдгээр шоргоолжнууд нүүдлийн шоргоолжтой ижил харагдана. Тэд маш хүчтэй хатгалттай бөгөөд арьсан дээрх томоохон шарх үлддэг байна. Хэдийгээр тэд хүний амь насыг хороох чадваргүй ч бөөнөөрөө жижиг амьтныг хороох, эсвэл хөдөлгөөнгүй болгож чаддаг.

Dorylus шоргоолж

5 Brown Recluse аалз

Хэдийгээр энэ аалз нь Бэлэвсэн хар аалзтай адил мэдрэлийн эсэд нөлөөлөх хорыг ялгаруулдаггүй ч хатгуулахад үүссэн шарх нь эдгэрэхгүй маш уддаг аж.

 

Brown Recluse аалз

4 Хархны бөөс

Мэрэгч амьтад дээр амьдрах эдгээр бөөснүүд нь булчирхайн тахлын гол эх үүсвэр болдог байна. Үүнээс гадна өөртөө туузан хорхой өндөглөх таатай нөхцлийг бүрдүүлж, бусад организмд хохирол учруулна. 

Хархны бөөс

3 Япон бөхгөнө

Японы хөдөө нутгаар байдаг эдгээр шавжийг “болжмор зөгий” гэж нэрлэх нь ч бий. Тэд аюулыг мэдэрсэн үед хүн рүү дайрдаг, мэдрэлийн системд нөлөөлөх хорыг ялгаруулдаг учир нэг хазалт нь аминд хүрэх магадлалтай.

Япон бөхгөнө

2 Хумхаагийн шумуул

Хумхаа өвчин тараадаг эдгээр шумуулнууд жил бүр халуун оронд амьдардаг хэдэн зуун мянган хүний аминд хүрдэг.

Хумхаагийн шумуул

1 Цеце ялаа

Энэ төрлийн ялаанууд сээр нуруутан амьтдын цусыг сорж амьдардаг бөгөөд Африк ялангуяа Сахарын цөлийн нутагт ихээр байдаг.  Мөн олон төрлийн шимэгчдийн эх сурвалж болдог, хүнд трипанос буюу их унтах өвчнийг тараадаг аж.

Цеце ялаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()