Шинэлэг сурталчилгаа хийгээд "шатсан" компаниуд

Маркетингийн ажилчид бидний анхаарлыг хурц өнгө, таатай дуу хоолой, хямдрал, урамшуулал татдаг гэдгийг сайн мэднэ. Тиймээс ч аливаа сурталчилгааг хийхийн тулд бүх зүйлийг нарийн тооцоолсон мэт санагдах ч үнэн хэрэгтээ энэ тийм биш аж.  Зарим тохиолдолд сурталчилгаагаа буруу тооцоолсноор асар их хэмжээний алдагдалд орох магадлалтайг дараах мэдээлэл танд харуулах болно.

Шинэлэг сурталчилгаа хийгээд "шатсан" компаниуд
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1 "Apple" болон "U2" хамтлагийн цомог

2014 онд "Apple" компанийхан "U2" хамтлагийн шинэ цомог сонсогчдод таалагдана гэдэгт итгэлтэй байсан учир тус хамтлагтай гэрээ байгуулж, цомгийг нь бүх "Apple"-ийн төхөөрөмжинд байрлуулжээ. Хүн бүр үнэгүй зүйлд дуртай байдаг гэж тэд бодсон аж.

Гэтэл үнэн хэрэгтээ тухайн үнэгүй зүйл бага ч болов хэрэгтэй тохиолдолд хүмүүс  дуртай байдаг гэнэ. Уг цомог утас, iPod дээр маш их зайг эзлэж байснаас гадна устгах боломжгүй байсан нь хэрэглэгчдэд огт таалагдахгүй байсан аж.  Харин "Apple"-ийн хувьд цомог төлбөртэй байсан гэдгийг санах нь зүйтэй. Ингээд тэд 100 сая долларыг маркетингийн сурталчилгаанд зарцуулж, "U2" хамтлагт мөн 100 сая долларыг төлсөн байна. Хожим нь "Apple"-ийнхан бүх төхөөрөмжнөөсөө энэхүү цомгийг устгахаар шийдсэн гэнэ.

"Apple" болон "U2" хамтлагийн цомог

2 Walkers (Lay's)-ын цаг агаарын урьдчилсан мэдээ

2010 онд Британийн "Walkers Crisp" (Lay’s) компанийхан нэгэн сонирхолтой урамшууллыг зарлахаар шийдсэн байна. 40 пенсийн үнэтэй чипс худалдаж авсан хэрэглэгч компанийн сайтад нэвтэрч хэзээ бороо орохыг таах оролдлогыг хийж хэрвээ түүний хэлсэн өдөр бороо орвол тухайн хүн 10 фунт хожих байсан гэнэ.

Хамгийн гол асуудал нь энэхүү урамшуулал Англид намрын улирал болсонд оршино.  Ингээд бараг л өдөр бүр бороо орж таарсан учир хүн бүрийн таамаг таарч байсан юм. Урамшуулал зарласан долоо хоногийн хугацаанд "Walkers Crisp"-ийнхэн нэг сая фунтыг алджээ. Гэхдээ энэхүү сурталчилгааны ачаар дэлхийн хүн ам компаний нэрийг маш сайн тогтоосон байна.

Walkers (Lay's)-ын цаг агаарын урьдчилсан мэдээ

3 1.5 сая агаарын бөмбөлөг

1986 оны 9-р сарын 27-нд Америкийн "United Way" компанийхан рекордыг эвдэж, 1.5 сая бөмбөлөг хийсгэн нэрээ олны танил болгохыг хүсжээ. АНУ-ын Кливленд хотод 2500 орчим хүнбөмбөлгүүдийг хийлж, агаарт хөөргөсөн байна. Хэдийгээр гайхалтай, сонирхолтой байсан ч энэ нь хэдхэн минутын турш үргэлжилсэн аж.

Учир нь бөмбөлгүүдийг хөөргөж байх үед бороо орж, хот даяар хаа сайгүй хийссэн байна.  Үүнээс болж нийтийн тээврийн хэрэгсэл, нислэг хүртэл зогссон гэнэ.

1.5 сая агаарын бөмбөлөг

Тэр ч байтугай үүнээс болж 2 завьчин нас барсан байна. Нуур бүхэлдээ агаарын бөмбөлгөөр хучигдсан байсан учир тэднийг олж чадаагүй аж.  Нас барсан завьчны нэгийнх нь эхнэр уг компаниас 3 сая долларын нөхөн төлбөр авч чаджээ.  Үүнээс гадна хотод учруулсан хохирлыг барагдуулахын тулд нэг сая долларыг хотын захиргаанд өгсөн байна.

4 American Airlines болон насан туршийн үнэгүй нислэг

1981 онд "American Airlines" компанийхан баян үйлчлүүлэгчдээ зориулж, хязгааргүй нислэгийн тасалбар худалдаж авах сонголтыг гаргасан аж. 250 мянган долларын тасалбарыг худалдаж авснаар зорчигч нэгдүгээр зэрэглэлийн нислэгээр хязгааргүй үйлчлүүлэх эрхтэй болох байжээ.  Харин нэмэлт 150 мянгыг төлснөөр найздаа ч энэ эрхийг худалдаж авах боломжтой байсан гэнэ.

Маркетингийн ажилчид энэхүү эрхийг зөвхөн томоохон байгууллагууд л ашиглах болов уу гэж бодож байсан ч энэ нь бүтэлгүйтэж, бараг л хүн бүр уг ашигтай тасалбарыг худалдаж авах болсон байна. Нэг залуу сарын дотор 16 удаа Лондон руу ниссэн аж.

Ингээд "American Airlines" компанийнхан мянга мянган зорчигчдыг үнэгүй тээвэрлэх хэрэгтэй болсноор долоо хоногт 5 сая долларын алдагдалтай ажилласан байна. Ингээд тэд энэхүү урамшууллын ажиллагааг зогсоож, зорчигчдын мөнгийг эргүүлэн өгсөн гэнэ.

American Airlines болон насан туршийн үнэгүй нислэг

5 Дэлхийн хамгийн том зайрмаг

2005 онд "Dr Pepper" ундааг үйлдвэрлэгч "Snapple" компанийхан үйлдвэрлэлийн хүрээгээ тэлж, зайрмаг үйлдвэрлэхээр болжээ. Тэд Гиннессийн амжилтын номд багтахуйц хамгийн том зайрмагийг бүтээхээр шийдсэн бөгөөд 17,5 тонн жинтэй зайрмагийн Нью-Йоркт хүргүүлэхээр болсон байна. Халуун улиралд, аварга том зайрмагийг тээвэрлэх гэдэг хамгийн утгагүй санаануудын нэг болов уу?

Ингээд ачааны машин зорьсон газраа хүрэх үед ачаанаас нь их хэмжээний хайлсан сироп асгарчээ.. Энэхүү бүтэлгүй санаанаас болж хотын гудамжийг 2 хоног хааж,  компанийхан гудамжны цэвэрлэгээ болон хохирлыг барагдуулахын тулд нэг сая долларыг зарцуулжээ.

Дэлхийн хамгийн том зайрмаг

6 "Tesco" болон математик

2011 онд Британийн "Tesco" супермаркетийн сүлжээ өөр нэгэн сүлжээ болох "ASDA"-тай үнийн бодлогын дайн зарласан байна. Тэд: "Хэрвээ та тухайн бүтээгдэхүүнийг ASDA-д илүү хямд байхыг харвал бид танд зөрүү мөнгийг буцааж өгнө" хэмээн зарлал тараажээ.

"Tesco" компанийхан үйлчлүүлэгчдийг зөвхөн хэрэгцээтэй зүйлээ л худалдаж авна гэж бодож байсан ч үйлчлүүлэгчид "ASDA"- д илүү хямд байгаа зүйлийг худалдан авч, зөрүү мөнгөө авчихаад, худалдаж авсан бараагаа буцааж байсан гэнэ. Үүний үр дүнд үйлчлүүлэгчид зарцуулснаасаа илүү их мөнгөтэй болж байсан юм. Харин энэ хугацаанд "Tesco" компани нэлээд их хэмжээний алдагдалтай ажилласан бөгөөд алдагдлын дүнгээ нуусан байна.

"Tesco" болон математик

7 Опра болон KFC

2009 онд KFC компанийхан өөрийн шинэ бүтээгдэхүүнийг үнэгүй тарааж, танилцуулахаар шийдсэн байна. Ингээд тэд төдийлөн олны танил биш гэж үзсэн (KFC-ийн ажилчдын хувьд) Опра Уинфригийн шоугаар энэхүү сонирхолтой санаагаа зарлуулахаар шийдсэн боловч Опрагийн шоуг дутуу үнэлсэн бололтой.

KFC-д үнэгүй хооллох боломжтойг зурагтаар мэдсэн 16 сая үзэгч энэхүү боломжийг алдалгүй очиж үйлчлүүлсэн гэнэ. Өдрийн хоол хэдхэн цагийн дотор дуусаж байсан бөгөөд урамшууллын аяны үеэр KFC-ийнхэн 40 сая долларыг алдахаас гадна Опрад мөн төдий хэмжээний мөнгийг өгсөн байна.

Опра болон KFC

8 Олимп болон "McDonald’s"

1984 оны Олимпийн наадам АНУ-д болох байсан учир "McDonald’s"-ынхан “Хэрвээ АНУ ялвал, та ч гэсэн ялна” гэх уриаг ашигласан байна.  Америкийн хожсон медаль тутамд үйлчлүүлэгчдэд үнэгүй хоол, ундаа өгөхөөр санал болгожээ. Хүрэл медаль хожсон тохиолдолд нэг аяга кола, мөнгөн медаль тутамд шарсан төмс, алтан медаль тутамд "БигМак" өгөх гэнэ.

Гэтэл тухайн жил АНУ-ын томоохон өрсөлдөгч болох ЗСБНХУ Олимпод оролцоогүй юм. Ингээд АНУ 83 алт, 61 мөнгө, 30 хүрэл медаль хүртэж, "McDonald’s"  бараг л дампуурах шахсан байна.

Олимп болон "McDonald’s"

9 "Pepsi"-ийн тоон тахал

1992 онд Зүүн Өмнөд Азийн орнуудад "Coca-Cola" нь борлуулалтаараа "Pepsi"-г хол хаяж байжээ. Тиймээс Филиппин дахь "Pepsi" үйлдвэрлэгчид “тооны  тахал” хэмээх урамшууллын хөтөлбөрийг зарлахаар шийдсэн байна. Тэд "Pepsi"-ний бөглөө доор код бичиж, харин тухайн код таарсан тохиолдолд азтан 1000-1000000 песо буюу хамгийн ихдээ 40 мянган долларыг хожих байсан гэнэ.

Ингээд урамшууллын хугацаа дуусаж нэг сая песогийн азтан шалгаруулах үед компанийхан алдаа гаргажээ. Тэд 349 дугаарын кодтой худалдан авагчийг ялагч хэмээн зарласан боловч энэ кодтой 800 мянган таглаа хэвлэгдсэн байжээ. Өөрөөр хэлбэл, 800 мянган хүн нэг сая песоны ялагч болсон гэсэн үг юм.

Энэ их хэмжээний мөнгийг тэд төлөх боломжгүй байсан учир компьютерын алдаа хэмээн зарласан ч энэ нь үр дүн авчраагүй нь мэдээж. Ингээд азтан болсон иргэд бослого гаргаж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, ачааны машин зэргийг эвдэлж, үйлдвэрийн 3 ажилтан амиа алдсан байна.  "Pepsi" компанийхан хоёр жилийн орлого болон урамшууллын үеэр цугласан бүх орлого болох 250 сая доллараа азтангуудад тарааж өгөхөөс өөр аргагүй болжээ. 

"Pepsi"-ийн тоон тахал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()