Сайхан амрах нууц

Сайхан амрах нууц
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

Мемори порлон гэж юу вэ?

Өндөр энерги агуулсан, уян зөөлөн материал. Энэ нь биеийн хэмжээгээр хонхойх ба биеийн жинг жигд тархааж өгдөг. Даралтыг авсанаар буцаад өөрийн хэвэндээ орох чадвартай.

Хамгийн гол онцлог нь агаарын солилцоо сайн явагддагаараа онцлог юм.

Мемори фоам үүссэн тухай:

Анх Нисэх хүчний аюулгүйн дэр үйлдвэрлэх зорилгоор 1966 онд анх NASA (Америкийн Агаарын Нисэх Хүчний Байгууллага)-н эрдэмтэд хөгжүүлж гаргасан бүтээгдэхүүн юм.  

Дараа нь Америк, Канадын хөлбөмбөгийн дуулга малгай зэрэг спортын тоног төхөөрөмж болон эмнэлгийн хэрэгцээнд рентгений ширээний дэвсгэр зэрэгт аль алинд нь хэрэглэх болжээ.

1991 онд анх мемори фоамыг матрас болон дэрний үйлдвэрт ашиглаж эхэлсэн байна.

Эхэн үедээ Мемори фоамийг ялангуяа эмнэлгийн нөхцөлд хэрэглэхэд илүү тохиромжтой гэж үзэж байсан. Жишээлбэл, өвчтөний (ялангуяа түлэгдэл, шархтай болон биеийн зарим хэсгээр мэдээ алдсан гэх мэт) бие махбодийн шаардлагатай хэсэгт цусны эргэлтийг дэмжиж өгдөгөөрөө өвчтөний эдгэрэлтийг хурдасгаж өгдөг. Мөн фибромиалгитай холбоотой өвдөлтийг багасгадаг гэж үздэг.

Одоо бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүн нь матрас, хөнжил, дэр, гутал зэрэгт мемори фоамыг өргөнөөр ашиглаж байна.

Дулаан хадгалалтын шинж чанар нь матрас болон дэрэнд ашиглагдах үед сул тал болж болох тул

2 дахь үеийн шинэчлэл нь тус порлон нь нүхтэй хийгдэж эхэлсэнээр агаарын урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх чадвартай болсон.

 3 дахь үеийн хөгжүүлэлт 2006 онд хийгдэж Гелэн порлон хийж эхэлсэн. Энэ нь наалдамхай гелэн хэсгээс бүрдэх бөгөөд биеийн дулааныг багасгах, хэлбэртээ буцах хугацааг уртасгаж, илүү зөөлөн мэдрэмж төрүүлэхэд тусалдаг.

Түүнээс хойш өөр бусад үүрэг бүхий материалууд мөн нэмэгдэж эхэлсэн. Үүнд эмчилгээний зориулалтаар зуун наст, ногоон цайтай  мемори фоам ,үнэр багасгах болон чийгийг тэнцвэржүүлэх хулсны нүүрс зэрэг Мемори фоам зэрэг үйлдвэрлэгдэх болсон.

Давуу тал:

  • Биеийн хэлбэрийн дагуу хонхойно
  • Биеийн жинг жигд хуваарилана
  • Даралтын цэг дээр тайвшруулж, биеийн амрах нөхцөлийг хангана.
  • Ямар нэг дуу, чимээ гаргахгүй ба хэлбэрээ алдаж хонхойхгүй
  • Удаан хугацааны эдэлгээ даах чадвартай.

Memory порлон нь хэвтэж байх үед нуруу, хажуу тийш харахад гар мөрний хэсгээр буюу зөвхөн илүү даралт үзүүлж байгаа хэсгээр суулт авж байгаа нь биеийн бусад хэсгийн булчинг суллаж, илүү сайн амрааснаар өглөө сэрэхэд биеийн ямар нэг хэсэг хөших асуудал гарахгүй. Өөрөөр хэлбэл бие физиологийн амрах, хэвтэх нөхцөлд тохирсон, аюулгүй нөхцөлийг бүрэн хангаж өгсөн. Мөн яаж ч суулт өгсний дараа маш хурдан хэвэндээ орж байгаа нь гайхмаар.

Бичил биетэн үржих боломжгүй:

Хүний биеийн арьс 21 хоногт бүрэн гуужиж матрасанд шингэдэг. Тэдгээр тоосны хачигууд энэхүү үхэжсэн арьсаар хооллож үржин амьдарсаар байдаг.

Нэг хүн хоногт 1-1,5гр хагийг арьснаасаа хаядаг бөгөөд энэ нь хэдэн зуун мянган хачигийг тэжээхэд хангалттай хүрэлцдэг. Хачигны хаядаг ялгадас хүнд маш сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа хүүхэд, харшилтай хүмүүст хүндээр нөлөөлдөг. Нярайн амьсгалын замын болон харшлын гаралтай өвчлөлийн 80 хувийг гэрийн тоосны хачиг үүсгэдэг нь батлагджээ.

Үүнээс үүдэн дархлаа суларч, харшилтай болох, тавгүй унтах, нойргүйдэх гэх мэт олон асуудал үүсдэг. Харин гелэн порлон нь нян бактери, хачиг үржих боломжгүй материалаар хийгдсэн ба уг гелэн порлоны тусламжтайгаар агаарын солилцоотой, сэрүү татсан эрүүл орчинд тав тухтай удаан амарч чадна.

Сайн чанарын хөвөн даавуун материалтай гадаргуу – Хүн бүрийн бие харилцан адилгүй өөр өөрийн гэсэн онцлогтой. Унтахдаа халууцаж хөлрөх, эсвэл даарах асуудлууд хүн бүрт тохиолддог. Тэгвэл энэхүү асуудлыг Comforcel брэндийн матрас Dual-Moisture-Management технологийн тусламжтайгаар шийджээ. Ингэснээр матрас биеийн халуун, хөлс чийгийг шингээн авч ууршуулан гадагшлуулахаас гадна хэвтэж буй хэсгийг хүний бие амрахад хамгийн тохиромжтой буюу 37°C-ийн дулаан байлгадаг.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://next.mn/t/home-furniture/untlaghyn-oroonii-tavilgha/matras

Утас: 7719-9999

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.