Дэлхийн хамгийн өвөрмөц 10 хос

"Хайр л бол хайр" гэж сонсож байсан л биз дээ. Тэгвэл үүний жишээ болсон 10 хосыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 хос
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Үслэг нөхөр

Энэтхэг охин Мангли Мунда тосгоноо хараалаас аврахын тулд нохойтой гэрлэхээр болжээ. Тосгоны зөвлөл хуралдан энэ шийдвэрт хүрсэн байна. Тэрээр өөр эртэй гэрлэж болохгүй бөгөөд насан туршдаа тэр нохойг харж хандах ёстой ажээ.

Үслэг нөхөр

2 55 см

Ихэвчлэн эмэгтэй нь эрэгтэйгээсээ намхан байдаг шүү дээ. Гэвч энэ хос хайр өндрөөс шалтгаалдаггүйг баталжээ. Эмэгтэй нь 2.1 м бөгөөд эрэгтэй нь 1.65 м юм байна. Тэд гэрлэхээр төлөвлөжээ.

55 см

3 Харь гаригийнхан

Анх шивээсний үзэсгэлэн дээр танилцсан ба Гиннесийн номонд хамгийн их биеэ өөрчилсөн хос гэж орсон байна.

Харь гаригийнхан

4 Амьдаа нар

Хэдий энгийн л мэт харагдаж магадгүй ч дурлалт хоёрын овог, нэр хоёул адил ажээ. Тэдний нэрийг Кэлли Хиллдэбрант гэдэг.

Амьдаа нар

5 Муурнууд

Английн иргэн Барбарелла Бухнер амьтанд дуртай бөгөөд өөрийн хоёр мууртай гэрлэсэн ба Канарын арлууд руу бал сарын аяллаараа явжээ.

Муурнууд

6 Хос олдохгүй үед

Их Британийн иргэн Грэйс Гедлер эрэгтэй хүн хэрэггүйгээ ухаарч өөрөө өөртэйгөө гэрлэжээ.

Хос олдохгүй үед

7 Эмгэнэлтэй түүх

АНУ-ын армийн дэслэгч Тай Сигель дайны үед хүндээр түлэгджээ. 30 удаа мэс засалд орсон ч, царай нь дээрдээгүй байна. Үүнээс үл шалтгаалан найз охин нь гэрлэхийг хүссэн бөгөөд хосууд 1 жилийн дараа салсан.

Эмгэнэлтэй түүх

8 Гэмгүй хосууд мэт

Арин Андревс, Катие Хилл анх харахад төгс хосууд шиг санагдаж магадгүй ч, хоёул хүйсээ солиулсан анхны хос ажээ.

Гэмгүй хосууд мэт

9 Хамгийн өндөр насандаа

Тус хос хамгийн өндөр насандаа гэрлэж, Гиннесийн номонд багтжээ. Хуримын үеэр Маделинь 94 настай, Франсуа 96 настай байсан байна.

Хамгийн өндөр насандаа

10 Өвөөгийн сүнс

8 настай хүү Санеле Масилела, 61 настай Хелень Шабанга нар гэрлэжээ. Өвөөгийнх нь сүнс энэ хуримыг хийлгэхийг хүссэн гэж хүү өөрөө хэлжээ. Эцэг эх нь хүүг уурлахаас эмээж, тус хуримыг зохион байгуулжээ.

Өвөөгийн сүнс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()