Хэн ч дурсахыг хүсдэггүй хачирхалтай түүхэн баримтууд

Түүхийн хичээл дээр бид олон нэрс, он сар өдөр цээжлэхээс өөр зүйл бараг сурдаггүй. Харин сурах бичгүүд дээр хамгийн сонирхолтой, итгэмээргүй түүхэн баримтуудыг дурддаггүй нь үнэхээр харамсалтай. Тиймээс та бүхэнд үнэхээр итгэмээргүй түүхэн баримтуудаас хүргэхээр бэлтгэлээ.

Хэн ч дурсахыг хүсдэггүй хачирхалтай түүхэн баримтууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Маогийн өтгөнийг хулгайлав

БНХАУ-ын удирдагч Мао Зедун анх удаа ЗХУ-д айлчлах үед Сталины тушаалаар түүний байрлаж байсан өрөөний муу усны хоолойг өөр газар луу чиглүүлэн өтгөнийг нь хурааж авсан байдаг. Ингэснээр түүний бие физиологийн онцлогийг судлах зорилготой байсан бөгөөд энэ нь үр дүнгээ өгсөн эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. 

Маогийн өтгөнийг хулгайлав

2 Сансраас эргэж ирээд төмсний тариаланчтай уулзав

Анхны сансрын нисгэгч Юрий Гагарин дэлхий дээр газардах үедээ Саратов хотын хажууд буужээ. Түүнтэй төмс хурааж байсан тариачин бүсгүй охины хамт түүнтэй анх таарсан байна. Бүсгүй сансрын нисгэгчийн хувцастай хүнийг хараад ихэд айж балмагдсан бөгөөд Юрий түүнтэй ярьж тайвшруулсан гэнэ. 

Сансраас эргэж ирээд төмсний тариаланчтай уулзав

3 Иргэний дайны тэтгэмжийг авсаар байгаа хүн

1861-1865 оны хооронд болсон АНУ-ын иргэний дайнд оролцсон цэрэг бүрийн ар гэрийнхэнд тэтгэмж олгох тушаалыг тухайн үеийн засгийн газар гаргаж байсан юм. Тэгвэл 2020 оны байдлаар нэг хүн тэрхүү тэтгэмжийг авсаар байгаа аж.  Ирин Триплетт (Irene Triplett) нь 1929 онд төрсөн бөгөөд тэрбээр цэрэг байсан аавынхаа тэтгэмжийг авсаар байгаа юм. Ирин төрөх үед аав нь 83 настай байжээ. 

Иргэний дайны тэтгэмжийг авсаар байгаа хүн

4 Үхлийн шуурга

АНУ-д Катрина хар салхи дэгдэх үед Нью-Орлеанс хотын оршуулгын газруудад байсан хэдэн мянган шарил авсны хамт хийссэн ажээ. Тэдгээр авснууд нээгдэн дотор нь байсан шарил хаа сайгүй шидэгдсэн бөгөөд зарим нь намаг балчиг ихтэй газруудад унасан учраас одоог хүртэл тэдгээрийг хайсаар байгаа гэнэ. 

Үхлийн шуурга

5 Азгүй үхэл

Английн эзэнт гүрний хаан Жорж V-ийн бие эрс муудаж үхлээ хүлээн хэвтэж байхад нь түүний гэр бүлийнхэн оройны шар хэвлэл бус өглөө тараагддаг том сонингууд түүний үхлийн мэдээг хэвлэх хэрэгтэй гэж үзжээ. Ингээд 1936 оны 1-р сарын 19-ны оройны 11:55 минутанд Жорж хаанд үхлийн тарилга хийсэн байна. Хамгийн сонирхолтой нь түүнтэй энэ талаар огт хэлэлцээгүй гэнэ. 

Азгүй үхэл

6 Сансрын хар тамхи

1986 онд НАСА "Challenger" хэмээх сансрын хөлөг хөөргөсөн бөгөөд тэр нь агаар мандалд хүрч чадалгүй тэсэрч хэдэн зуун хэсэг болон задарч далайд унасан юм. Хайгуулчид хөлгийн унасан газарт хайгуул хийн хэлтэрхийнүүдийг нь цуглуулсан юм. Ингэхдээ тэд төрөл бүрийн хог хачирхалтай зүйлс олсон бөгөөд тэдэн дунд 25 кг хар тамхи хүртэл байжээ. 

Сансрын хар тамхи

7 Энх тайвны төлөө хулгайлагдсан нь

Дэлхийн 1-р дайнаас Оросын эзэнт гүрэн цэргээ татах хэлэлцээрт энгийн иргэдийн төлөөлөл болон нэг хүн оролцох ёстой байжээ. Тэгтэл түүнийг галт тэргэнд үлдээсэн болохоо санасан албаныхан гудамжинд байсан нэг хүнийг шууд хулгайлан авч хэлэлцээрт оруулсан байна. 

Энх тайвны төлөө хулгайлагдсан нь

8 Шумбагч дээрх буга

Дэлхийн 2-р дайны үед Английн шумбагч онгоц ЗХУ-ын адмиралын бэлэглэсэн цаа бугыг эх орон руугаа тээвэрлэн авч явжээ. Тэрхүү буга 6 долоо хоногийн турш байхдаа асар их хэмжээгээр идэж байсан тул хэт таргалж өөрөө явж чадахаа больсон байна. Тиймээс түүнийг кранаар өргөж гаргасан гэнэ. 

Шумбагч дээрх буга

9 ISIS-ийн заль

ISIS буюу Исламийн улс алан хядах бүлэглэл дэлхийн 2-р дайны үед Сахарын цөлд үлдсэн 17 сая газрын минүүдийг ашиглаж байгаа гэнэ. Цөлийн элс нь аливаа зүйл хадгалахад нэн тохиромжтой газар болдог учир тэдгээр мина яг хэвээрээ байгаа аж. Тиймээс алан хядагчид тэдгээрийг бага зэрэг өөрчлөн төрөл бүрийн тэсрэх хэрэгсэл болгох болсон байна. 

ISIS-ийн заль

10 Мөнгөнөөс болоод баригдсан нь

Францын хувьсгалын үед эзэн хаан Луи XVI амь насаа аврахын тулд эх орноосоо дүрвэх шийдвэр гаргажээ. Тэрбээр эхнэрийн хамт зугтаж явахдаа нэгэн хилийн харуул дээр шалгуулжээ. Харуул 50 франкын тэмдэгт дээрх хааны зургийг хараад тэднийг таньсан аж. Луи эхнэрийн хамт баригдан Парист хүргэгдсэн бөгөөд удалгүй цаазлуулсан юм. 

Мөнгөнөөс болоод баригдсан нь

11 Аюулгүй ажиллагааны дүрэм байхгүй

АНУ-ын цөмийн зэвсэг бүтээх Манхэттэн төсөл хэрэгжиж байх үед ямар ч аюулгүй ажиллагааны дүрэм байгаагүй аж. Инженерүүд ямарч хамгаалах хэрэгсэлгүй цэвэр плутоныг ганцхан халиваар тогтоодог байсан бөгөөд үүнээс болоод 2 хүн амиа алдаж байжээ. 

Аюулгүй ажиллагааны дүрэм байхгүй

12 Дайнаас илүү нөхөрлөл

Дэлхийн 1-р дайны үед өмнө нь найзууд байсан Герман болоод Англи эргүүлийн хөлөг онгоцны ахмадууд нэг нэгэн рүүгээ дайрсан болж жүжиглэсэн байдаг. 

Дайнаас илүү нөхөрлөл

13 Дайны үед нударга зөрүүлсэн нь

АНУ-ын иргэний дайны үед нэгэн тулааны үеэр нэг нуувчид орж ирсэн 2 эсрэг талын цэргүүд нударга зөрүүлж эхэлжээ. Удалгүй байлдаж байсан талууд гал зогсоон өөрсдийн талын цэргээ дэмжихээр тэднийг хүрээлэн авсан байна.

Дайны үед нударга зөрүүлсэн нь

14 Шинэ гадил

Зүүн германд ердөө муудсан гадил зарагддаг байдаг байсан бөгөөд 2 герман нэгдсэний дараа шинэ, ногоон өнгөтэй гадилны эрэлт огцом нэмэгдсэн байдаг. Үүнээс болоод Германчууд эрх чөлөө биш гадилны төлөө нэгдсэн гэдэг онигоо гарсан бөгөөд одоог хүртэл хүмүүс урт дараалал үүссэн байвал "Гадиланд дугаарлаж байгаа юмуу ?" хэмээн асуудаг гэнэ. 

Шинэ гадил

15 Анхаарал татах арга

Дэлхийн 2-р дайны үед Германчууд залуу танкчидыг юм сургах ухаалаг арга сэджээ. Тэд "Барс" танкны гарын авлагын хуудас бүр дээр Элвира хэмээх нүцгэн хүүхний зураг зурж, насанд хүрэгчдэд зориулсан онигоо бичсэн байна. 

Анхаарал татах арга

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()