Эгэл жирийн бүсгүйтэй гэрлэж, үнэнчээр хайрласан алдартнууд

Баян, алдартай эрчүүдийн эргэн тойронд ихэнхидээ л үгээр хэлшгүй, үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байдаг бөгөөд энэ нь хүмүүсийн хувьд тийм ч сонирхол татахуйц зүйл биш.  Мэдээж, хүн бүрийн хувьд гоо үзэсгэлэнгийн хэмжүүр гэж байдаг биз. Ингээд бид таныг алдартнуудын эгэл жирийн эхнэрүүдтэй танилцуулъя.

Эгэл жирийн бүсгүйтэй гэрлэж, үнэнчээр хайрласан алдартнууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Марк Цукерберг болон Присцилла Чан

Нэгэн үе дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байсан тэрээр 2004 онд танилцсан нэг курсийнхээ бүсгүйтэй гэрлэсэн. Маркийг Facebook-ийг бүтээж байх үед Присцилла түүнийг дэмжиж байсан цөөхөн хүмүүсийн нэг байсан гэнэ. Гэрлэлтээ батлуулахын өмнө тэд хамтдаа 9 жилийг туулжээ.

Марк Цукерберг болон Присцилла Чан

Маркийн хэлж байгаагаар Присциллагийн эгэл даруу, нээлттэй байдал нь түүнд маш их таалагджээ. Ингээд Марк алдарт хүрч тэрбумтан болсон ч бүсгүй үнэтэй эдлэл, нэр хүндийг огт тоодоггүй гэнэ шүү.

2 Хью Лори болон Жо Грин

Секси эмчийн дүрээрээ танигдсан Хью театрын зохион байгуулагч Жо-той аз жаргалтай амьдарч байна.  Тэд 1980-аад оны дунд үед танилцжээ. “Бид хэдэн жилийн турш найзууд байсан ч гэнэтхэн болздог болохоо ойлгосон. Надад логик сэтгэлгээ сайтай бүсгүйчүүд таалагддаг бөгөөд Жо яг л тийм бүсгүй байсан юм” хэмээн жүжигчин залуу хэлжээ.

Хью Лори болон Жо Грин

Хосууд 1989 онд хуримлаж, 3 хүүхдийн эцэг эх болсон гэнэ. “Он жил өнгөрөх тусам бидний гэрлэлт улам бат бөх болж байгаа” хэмээн 57 настай Хью хэлсэн байна. 31 жилийн хамтын амьдрал гэдэг асар урт хугацаа гэдгийг санах нь зүйтэй.

3 Пирс Броснан болон Кили Шей Смит

Ирланд гаралтай Жеймс Бонд маань өмнө нь Холли Берри, Дэниз Ричардс нартай болзож байсан ч гэрлэх саналыг энгийн нэгэн сэтгүүлч бүсгүйд тавьсан байна. Хуримлахын өмнө буюу 2001 оноос өмнө тэд 7 жилийн турш болзож байсан бөгөөд хоёр хүүтэй болсон байжээ.

Пирс Броснан болон Кили Шей Смит

Харин одоо хосууд Номхон Далайн эргийн хажууд тансаг байшинд амьдарч байгаа бөгөөд Килигийн галбирын талаар сөрөг сэтгэгдлүүдийг огт тоохгүй байгаа гэнэ. “Тэр саяд ганц тохиолдох эмэгтэй. Би түүнтэй учирсандаа аз жаргалтай байна” хэмээн Прис хэлсэн байна.

4 Сергей Брин болон Анна Войжитски

"Google" компанийн хамтран эзэмшигч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн 16-д жагсах тэрээр ирээдүйн эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан аж.  Сергей Оросод төрж, Стэнфордын их сургуульд суралцаж байсан бол Анна Йелийн их сургуульд биологийн чиглэлээр сурч байсан гэнэ.  Тэд 2007 онд Бахамад маш нууцлаг хуримыг хийсэн байна.

Сергей Брин болон Анна Войжитски

Анна ирээдүйтэй залуу эрдэмтний тоонд багтдаг бөгөөд тэрээр генетикийн тал дээр судалгаа хийж ирээдүйд тохиолдох өвчлөлийн талаар урьдчилсан таамаглалыг гаргахад тусалдаг аж. Харин Сергей эхнэрийнхээ энэхүү ажлыг дэмжиж, түүний бизнест их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийдэг байна.

5 Хью Жекман болон Деборра-Ли Фернесс

Сайхан залуу Хью дэлхийн  эмэгтэйчүүдээс хүссэн эмэгтэйгээ өөрийн болгох боломжтой ч 20 жилийн турш түүний зүрх сэтгэл Деборре-Лид алдарчээ. Деборра түүнээс 13 насаар эгч юм байна. Хосуудыг танилцаж байх үед буюу 1990 онд Хьюг хэн ч танидаггүй байсан гэнэ.

Хью Жекман болон Деборра-Ли Фернесс

“Миний хувьд насны ялгаа гэдэг чухал байсан ч Хью надаас илүү боловсронгуй нэгэн байсан учир бид нэг нэгнийхээ дутууг гүйцээж, тэнцвэржүүлж чаддаг. Мэдээж, миний амьдралын туршлага их. Хэдийгээр бид маш олон хүмүүс, сэтгүүлчдийн хүрээлэлд байдаг ч би Хью-тэй гэрлэсэндээ огт харамсдаггүй” хэмээн Деборра-Ли хэлжээ.

6 Жош Холлоуэй болон Йессика Кумала

"Lost" киноны од болох Жош Индонези бүсгүйтэй гэрлэсэн байна. Жошийг үлгэр жишээч нөхөр гэж хэлэхэд болно. Хэдийгээр Жош завгүй ажилладаг хэдий ч хүү болон охиндоо их цагийг зарцуулдаг аж.

Жош Холлоуэй болон Йессика Кумала

“Тиймээ, би бүсгүйчүүдэд таалагддаг, бүсгүйчүүд ч надад таалагддаг” хэмээн жүжигчин залуу хэлсэн байна. Гэхдээ миний эхнэр надад итгэдэг бөгөөд би зүгээр л бүсгүйчүүдтэй харилцаж, тэдэнтэй маазарч л чадна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()