Бүх цаг үеийн хамгийн шилдэг 7 мэргэн буудагч

Шилдэг мэргэн буудагчид заавал жирийн байлдагч байх албагүй.  Үүнтэй адил нэг оновчтой сум тухайн хүнийг мэргэн буудагч болгохгүй. Мэргэн буудагч гэдэг орчин цагийн дайны гол баатар гэдэгтэй та санал нэгдэх биз. Ингээд түүхэн дэхь хамгийн шилдэг мэргэн буудагчидтай танилцацгаая.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 7 мэргэн буудагч
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Карлос Хэтчкок

Америкийн ихэнх өсвөр настнуудын адилаар Карлос Хэтчкок армид алба хаахыг хүсэж байжээ. 17 настай ковбой хувцастай залууг армийнхан шоглосон, үл тоосон байдалтайгаар хүлээн авсан байна. Карлосын анхны буудалт л энэхүү байдлыг үгүй хийж, хамт алба хаагчид нь юу гэж хэлэхээ мэдэхгүй алмайрсан гэдэг.

Карлос Хэтчкок мэргэн буудагч болох тавилантай төрсөн бололтой. 1966 оныг залуу мэргэн буудагч Вьетнамд угтсан байна.  

Түүний устгасан дайсны тоо өөрийн хувийн бүртгэлд нь 100 гаруй л байв. Харин мөр зэрэгцэн тулалдсан дайчдын дурсамжаас үзвэл тэрээр 100 байтугай их тооны дайсныг устгажээ. Дайн дуусаж, Хэтчкок ганц ч бэртэл авалгүйгээр гэртээ ирж 57 насандаа нас баржээ.

Карлос Хэтчкок

2 Симо Хяюхя

Энэхүү нэр нь дайнд оролцогч 2 талын хувьд бэлгэ тэмдэг болсон юм. Финнчуудын хувьд Симо домог, өшөө авалтын бурхан байсан гэнэ. Улаан Армийн цэргүүдийн дунд тэрээр Цагаан үхэл хэмээх нэрийг авсан аж.  

1939-1940 оны өвлийн хэдэн сард тэрээр 500 гаруй дайсныг устгасан байсан. Хамгийн гол нь Симо Хяюхя дурангүй М/28 винтовоор тэр олон орос цэргийг хөнөөсөн нь түүний хэр чадварлаг нэгэн болохыг харуулж байна.

Симо Хяюхя

3 Людмила Павлюченко

Людмила Павлюченко дайсны 309 цэргийг устгасан бүртгэлтэйгээр түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн буучдын тоонд багтсан байна. Тэрээр германчуудын довтолгооны эхний өдрөөс л фронт руу очихоор зүтгэх болсон гэнэ. Амьд хүн рүү буудах нь зөвхөн эхний удаа л хэцүү байсан хэмээн тэр нэгэн ярилцлагын үеэр хэлжээ. Тэр өдөр бүсгүй бууны гохыг дарж чадахгүй байсан ч тушаал түүний мэдрэмжээс чухал байсныг дурссан байна.

Людмила Павлюченко

4 Василий Зайцев

2001 онд “Enemy at the Gates” кино дэлхий даяар алдартай болсон бөгөөд киноны гол дүр Улаан Армийн байлдагч, алдарт мэргэн буудагч Василий Зайцев байсан юм. Гэхдээ кинон дээрх шиг Германы мэргэн буудагч болон Зайцев нар нүүр тулж байсан эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй.

Дайны үед Василий 149 дайсныг устгасан гэж тэмдэглэгдэн үлдсэн боловч бодит байдал дээр энэ тоо 500 хүрнэ гэлцдэг.

Василий Зайцев

5 Крис Кайл

8 нас бол анхны буудалтаа хийхэд хамгийн тохиромжтой нас бололтой. Мэдээж, хэрвээ та Техаст төрсөн бол шүү дээ. Крис Майл эхлээд спортын бай, дараа нь амьтан, хамгийн сүүлд хүн рүү буудаж эхэлсэн байна.

АНУ-ын цэргийн хэд хэдэн нууц ажиллагаанд оролцож амжилт үзүүлсэн тэрээр 2003 онд Иракийн нууц ажиллагаанд оролцох зааврыг авсан аж. Агуу мэргэн буудагч гэх нэр түүнд жилийн дараа иржээ. Албан ёсоор Кайл 160 цэргийг хороосон гэх боловч нэгэн ярилцлагынхаа үеэр тэр 3 дахин их тоог хэлсэн байна.

Крис Кайл

6 Роб Фурлонг

Удаан хугацааны турш Роб Фурлонг Канадын армид жирийн бага дарга байжээ.  Дээр дурдсан мэргэн буудагчдаас ялгарах онцлог нь Роб Фурлонг төрөлхийн мэргэн буудах авьяасгүй байсан гэнэ. Гэхдээ түүний хичээл зүтгэл нь шилдэг мэргэн буудагч болоход нөлөөлсөн байна.

Хэсэг хугацааны дараа Фурлонг тусгайгийн хэлтэст шилжиж, “Анаконда” ажиллагаанд оролцсон нь түүнийг хамгийн шилдэг болохыг батласан аж. Тэрээр 2430 метрийн зайнаас нэг буудалтаар байг оносон бөгөөд энэхүү рекордыг хэн ч эвдэж чадаагүй байгаа гэнэ.

Роб Фурлонг

7 Томас Планкетт

Ердөө 2 буудалт л Британийн армийн цэрэг Томас Планкеттийг дэлхийн хамгийн шилдэг мэргэн буудагч болоход нөлөөлсөн байна. 1809 онд Наполеоны эсрэг Монрогийн тулаан болсон бөгөөд тэрээр бусад цэргийн адил "Браун Бесс” цахиур буугаар зэвсэглэсэн байжээ.

Цэргүүд өмнөх сургуулилалтаар салхигүй үед хамгийн ихдээ 50 метрийн зайнаас дайсныг буудах чадварт суралцсан байв.  Харин Томас Планкетт францын генералыг 600 метрийн зайнаас унагаж чадсан байна.

Энэхүү буудалтыг аз, соронзон орны нөлөө, эсвэл далд хүчний оролцоо гэж тайлбарлаж болох юм. Гэтэл Планкетт буугаа дахин цэнэглэж, генералын дэргэд нь байсан туслахыг мөн л 600 метрийн зайнаас яг онон хороох нь тэр.

Томас Планкетт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()