Хумсны гелэн будгаас татгалзах 6 шалтгаан

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань хялбар, удаан тогтоцтойг нь бодож гелэн лакаар хумсаа будуулах болсон билээ. Энэ нь цаг зав, мөнгө асар ихээр хэмнэдэг болохыг бид мэддэг. Нүүр будалтын мэргэжилтэн Елена өөрийн блог хуудаснаа удаан хугацааны туршид гелэн лакаар хумсаа будах нь хумсанд ямар үр дагаварыг авчирдаг талаар бичсэн бөгөөд 3 долоо хоногоос илүү гелэн будагтай явах нь тийм ч зөв сонголт биш гэнэ шүү.

Хумсны гелэн будгаас татгалзах 6 шалтгаан
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоёр долоо хоног өнгөрөхөд будалт тийм ч таатай харагддаггүй

3 долоо хоногийн дараа гэхэд хумс хангалттай ургаж будаг болон хумсны илүү махны завсар зай гарч эхэлдэг бөгөөд энэ нь ихэнхидээ болхи, таагүй харагддаг учир бүсгүйчүүд дараагийн будалт хүртэл хуруугаа халаасандаа нуух хэрэгтэй болдог.

Үүнээс болж хумс гелин будагтайгаа хамт хугарах нөхцөл бүрддэг гэнэ. Ялангуяа гэрийн ажил хийж, хоол хийдэг бүсгүйчүүдэд энэ хамааралтай.

"Хэрвээ гелэн будгаар будаагүй байхад хумс минь хугарвал би зүгээр л хуурайдаад л аз жаргалтай байх болно. Харин гелэн лактай үед яаж ч болдоггүй бөгөөд ээлжит хумс будалтыг яаран хүлээдэг юм." хэмээн нэгэн бүсгүй хуваалцжээ. 

Хоёр долоо хоног өнгөрөхөд будалт тийм ч таатай харагддаггүй

2 Дараагийн хумс будалт өвдөлттэй байх болно

Гелэн будгийг түрхсэний дараа тэр хатуурч эхэлдэг бөгөөд 3 дахь долоо хоногт будгаа салгах нь эхний долоо хоногоос илүү өвдөлттэй байх болно. Тиймээс маникюрчин илүү их бодис ашиглахаас гадна илүү чанга дарах шаардлагатай тулгарна.

Гелэн будаг арилгах үйл ажиллагаа нь өөртөө маш хортой. Хумсан дээр түрхэх шингэн нь хумсыг хатаах бөгөөд туршлагагүй маникюрчин байгаа тохиолдолд хумсны бүтцийг ч алдагдуулж чадна.  Хэдий чинээ их шингэн түрхэнэ төдий чинээ гар хорсож, халуу дүүгэх юм. Заримдаа гелэн лак хатаах нь хүртэл өвдөлттэй байдаг.

Дараагийн хумс будалт өвдөлттэй байх болно

3 Хумс нимгэн, хугарамтгай болно

Удаан хугацааны туршид химийн бодисоор хумсаа бүрэх нь хумсыг нимгэн, хугарамтгай, цууралттай болоход нөлөөлдөг байна.  Үүнээс гадна хумсны давхарга хууларч, цагаан толбо үүсэж эхэлнэ.

"Гелэн будаг хумс гэмтээдэг гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна. Хумс маань илүү зөөлөн, хугарамтгай, өнгөө алдсан байдалтай харагддаг. Хумсаа гелэн лакаар будуулж байх үедээ та үүнийг анзаарахгүй ч хожим нь шууд мэдрэх болно". 

"Гелэн будгаа арилгуулсныхаа дараа би миний хумс ямар нимгэн, ямар их өвдөлттэй болсон болохыг ойлгосон. Ямар нэг хатуу зүйлд хүрэх бүрт хагарч, маш их өвчнийг мэдрүүлж байсан." хэмээн irecommend сайт дээр бүсгүйчүүд бичжээ.

Хумс нимгэн, хугарамтгай болно

4 Хумсны мөөгөнцөр үүсэх магадлалтай

Гурван долоо хоногийн турш гелин будагтай байх нь хумсны будаг болон хумсны завсар зай үүсгэдэг. Ингээд усанд хүрэх бүрт энэ хэсэгт чийгтэй орчин үүсэж, мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл бүрддэг байна.

"Гелэн будгаа салгуулсныхаа дараа би хөлийн эрхий хуруун дээр маань жижиг шар толбо байгааг ажигласан юм. Би маникюрчнаас юу болохыг асуухад тэр: "Санаа зоволтгүй. Хумс тань бага зэрэг хууларсан байна. Олон хүмүүстэй ийм зүйл тохиолддог. Та бариу гутал өмсдөг байх” гэж хэлсэн. Будгаа арилгуулах болгонд шар толбо улам томорч харин мэргэжилтэн хэлдгээ хэлсээр л. Ингээд хэсэг хугацааны дараа хумс маань үйрч эхэлсэн учир би хумсаа будуулахаа больж, мөөгөнцрийн эсрэг эмчилгээг хийлгэх болсон".

Хумсны мөөгөнцөр үүсэх магадлалтай

5 Хумс хуулрах аюултай

Үүнийг онихолизис гэдэг бөгөөд энэ нь хурууны зөөлөн эднээс хумс хэсэгчлэн эсвэл бүхэлдээ хуулрах явдал юм. Энэ нь мөөгөнцөр, гэмтэл болон харшлаас ихэнхидээ үүсдэг бөгөөд гелин будагны найрлага ч үүнд хамаарна. Энэхүү өвчлөлийг эмчлэхэд удаан хугацаа шаардана.

"Мэргэжилтэн дээрээ ирж гелэн лакаа арилгуулаад дахиж будуулахгүй байхаар шийдсэн юм. Харин будаг арилгасны дараа тэрээр намайг хумсаараа ямар нэг зүйл цохисон уу гэж асуусан.  Би гайхаж хумсаа хартал хэд хэдэн хурууны маань хумсны доор зай гарсан байсан юм. Үүнээс гадна хар судал гарч, цус хурсан байсан.  Харин хэд хоногийн дараа хумс маань хууларч унасан."

Хумс хуулрах аюултай

6 Гелэн будалт моодноос гарсан

Тод хумсны будалт, урт хумс, шигтгээ, хумсны зураг зэрэг бага багаар загварлаг байхаа больж, өнгөрсөнд үлдэж байна.  Гелин хумсны будгийг шүтэн бишригчид бүдэг ягаан, цайвар өнгийн энгийн будгаар хумсаа будах болсон.

Chanel-ийн маникюрчин Жоселин Петрони будалтгүй эрүүл, цэвэр хумсанд шилжих хэрэгтэй гэсэн саналыг тавьсан аж.

"Би гайхалтай сайхан хумстай бөгөөд огт буддаггүй.  Хэлбэр, ургалт зэрэгт нь анхаарал хандуулж, хумсаа тогтмол арчилдаг." гэжээ.

Гелэн будалт моодноос гарсан

7 Бонус: Хэрвээ гелэн будгаар будаж хумсаа гэмтээсэн бол яах вэ?

Хумс давхаргаараа хууларч, өнгөө алдсан, нимгэрсэн бол дараах хялбар аргыг хэрэгжүүлнэ.

Хумсныхаа уртад анхаарал хандуулж, коллагентэй бэхжүүлэгч түрхэхэд л хангалттай гэнэ. Хумсаа бүрэн гүйцэд эдгэтэл урт ургуулах шаардлагагүй бөгөөд гүйцэд эмчлэхэд хамгийн багадаа 2 сар шаардлагатай.

Бонус: Хэрвээ гелэн будгаар будаж хумсаа гэмтээсэн бол яах вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()