Роберт Паттинсон сэтгүүлийн нүүрэнд зориулан гэртээ өөрөө зураг авалт хийжээ

2020-05-19, 16:20
1,095

"GQ" сэтгүүлийн шинэ дугаарт Английн жүжигчин Роберт Паттинсон (Robert Pattinson) ярилцлага өгсөн байна. Тэрбээр хөл хорионоос болоод сэтгүүлийн нүүрэнд тавигдах зургаа өөрөө авчээ. Тэрбээр гэртээ тусгаарлалтанд байхдаа юу хийж байгаа болоод Бэтмэний дүрд хэрхэн бэлдэж байгаа тухайгаа ярьжээ. 

Роберт Паттинсон сэтгүүлийн нүүрэнд зориулан гэртээ өөрөө зураг авалт хийжээ
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр зургууддаа өөрийнхөө этгээд байдлыг сайн харуулж чаджээ

Роберт Лондон хотод найз бүсгүйн хамт амьдарч байгаа аж. 

Тэрбээр үнэхээр сайн төлөвлөжээ.

Роберт Паттинсон 5-р сарын 13-нд 34 нас хүрсэн билээ.

Цаг хугацааг хэрхэн өнгөрч байгааг анзаарч чадахаа больсон гэж мэдэгдсэн бөгөөд хөл хорио нь яг шоронд байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. 

Зургаа авах нь зугаатай байсныг Роберт хэлсэн бөгөөд тус сэтгүүлтэй чатаар холбогдон ярилцлага өгсөн байна

Тэрбээр 2 томоохон бүтээл дээр ажиллаж байгаа учраас сэтгүүлчид асуух зүйл бэлэг байв.

Роберт Бэтмэний дүрд тоглож байгаа бөгөөд киноны зураг авалтцар тахлаас болж хойшлоод байгаа юм. Тус кино 2021 онд нээлтээ хийх төлөвтэй байна. Найруулагч Мэтт Рийвз (Matt Reeves) өөрийн бүтээл нь өмнөх Бэтмэний кинонуудаас илүү хүнд сэдэвтэй байгаа гэжээ. 

Үүний хажуугаар Роберт Бэтмэний дүрд тоглохын тулд хөл хорионд байхдаа ч биеийн галбираа хадгалах хэрэгтэй гэж хэлсэн ч хоолны дэглэм болоод дасгалаа хийхгүй байгаа хэмээн мэдэгдсэн байна. 

Роберт мөн найруулагч Кристофер Нолан (Christopher Nolan)-ий шинэ кино "Tenet"-ийн гол дүрийг бүтээж байгаа. Тус кино нь нийт 500 уран бүтээлчийн хүчээр бүтэж байгаа бөгөөд үйл явдал нь олон газарт зэрэг өрнөдөг тул тэдний тал нь байнга аялах шаардлагатай байсан аж. 

Паттинсонд "Tenet"-ийн тусгай эффект нь таалагдсан ч аль хэдийн кино зохиолоо мартсан гэжээ. 

Энэ бол түүний чимсэн сэтгүүлийн нүүр. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()